Видео

Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ
2026-5-7

Өнөөдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг авч хэлэлцлээ.  Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Монголбанк өөрийн үйл ажиллагаандаа ч мөн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байна. Бид бүтэц зохион байгуулалтаа оновчилж, 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 700 байсан орон тоог 560 болгон цомхотгосноор шуурхай, үр ашигтай тогтолцоонд шилжиж эхлээд байна

ШҮҮХ ХУРАЛ: ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"
2026-5-7

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.05.07/ боллоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Д.Нямхүү, Д.Бархүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байдаг. Тэгвэл өнөөдрийн шүүх хурлаар тэдэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

"Бид ямар ч байсан оршуулгын тодорхой хэмжээний зардлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа"
2026-5-7

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр холбогдох албаны хүмүүс амьгүй донорын гэр бүлд олгох оршуулгын тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх П.Батчулуун: Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн. Манай улсын хувьд энэ эмчилгээг 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
2026-5-7

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах тухай баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. "Нэгдүгээр тойрог зам" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд дахин зарласан

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван сард 10,000 төгрөгийн хураамж төлж, хадгалуулна
2026-5-7

​​​​​​​ Хоёр жилийн өмнө буюу 2024 оны хоёрдугаар сард НИТХ-аас нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоож, тухайн оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар шинээр олгохыг зогсоосон. Энэ цагаас хойш Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудтай хамтран зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, ₮3 тэрбумын дүрмийн сангийн хөрөнгөтэй "Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг шинээр байгуулсан байдаг. Тус газар нь  carplate.ulaanbaatar.mn цахим хаягаар тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг авч, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж суларсан дугаарыг өгөхөөр болсныг мэдээлж байв. Харин Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслээ зарсан иргэн улсын дугаарыг хадгалуулах үйлчилгээг тухайн онд сэргээсэн

Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчийн суудалд хэн суух вэ?!
2026-5-7

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай шүүхийн байгууллагад шалгуулахаар ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн билээ. Түүнийг Туулын хурдны замын тендертэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад буй.  Тодруулбал, тэрбээр эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тэгвэл түүний оронд хэнийг НЗД-ын орлогчоор томилох вэ? гэсэн асуулт хариултаа эрэн эзэнгүй байсаар нэлээдгүй хэдэн өдөр боллоо

П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно
2026-5-7

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа. -Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл Ерөнхийлөгч оруулж ирсэн. Түүний санаачилсан энэ зохицуулалтад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил гаргасныг яг аль байгууллага, ямар шалгуураар тогтоох ёстой вэ? -УИХ гишүүний ёс зүй, өргөсөн тангарагтай холбогдуулан шүүх эрх Үндсэн хуулийн цэцэд байдаг

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа
2026-5-7

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.  Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал өглөө эхэлсэн бөгөөд түр завсарлага авлаа. Завсарлагааны дараа ялын дүгнэлтийг танилцуулна. Шүүгдэгч Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Батхүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон байна

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ -/4/
2026-5-7

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. Төрийн албанд удирдах албан тушаалыг хашиж буй хугацаандаа АТГ-т шалгагддаг асуудалд хэзээ цэг тавигдах нь тодорхой бус байсаар.  АТГ-аас хэд хэдэн эрх мэдэлтнүүдийг шалгаж байна. Тухайлбал, -Т.Даваадалай АТГ-д шалгагдаж байна- Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр Б.Анхтуяагийн хамт шалгаж байна.  Нэгдүгээр орлогчийг эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэмээгээд буй.  Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка Урбан Инженеринг энд Дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг. Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс: Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг, Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар Авлигатай тэмцэх газраас  Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татжээ

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ
2026-5-7

Нэр нь нууцлагдаж, хүлээлт үүсгээд байсан ээлжит уран бүтээлч нь өөрийн эрч хүчтэй, өвөрмөц хэв маягаар олон улсад алдаршсан Жесси болохыг зохион байгуулагч "Эвандис энтертайнмент"-аас мэдэгдлээ.

АН генсектэй болж дэд дарга нараа сонголоо
2026-5-7

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд өчигдөр болж Генсек, дэд дарга нараа сонголоо.  Энэ удаагийн хуралдаанд Үндэсний бодлогын хорооны гишүүд “Ардчиллын гэрэгэ”-г уншуулан бүртгэлээ баталгаажуулан оролцлоо. Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэболд нар даргалж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 4-ны өдрийн хурлаас санал болгосон Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсан юм.  Уг хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУлсаас албадан гаргуулж, баривчиллаа
2026-5-7

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан гаргуулах ажиллагааг энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж, бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож садар самуун суртачилсан, садар самуун үйлдэлд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм

Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно
2026-5-7

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж олгох хуваарийг танилцуулав.  Асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг тавдугаар сарын 14-нд олгоно

Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг
2026-5-7

Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл хийв. Тэр ирэх жил манай эрчим хүчинд 150мвт- ын дутагдал үүснэ гэнэ

Р.Сэддорж: Боловсролын салбарын бодлого малчин өрхийн амьдралтай нийцэж байх ёстой
2026-5-7

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та олон хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг.  Харин энэ удаа бие дааж хуулийн төсөл өргөн барьж байна. Малчны хүүхдүүдийн сурах орчин нөхцөлөөс шалтгаалсан нийгмийн асуудлуудыг шийдэх зорилготой гэж ойлголоо.  Улс төрийн нөхцөл байдал нэлээд ойлгомжгүй байна.  Энэ цаг үед таны өргөн барьсан хуулийн төсөл сонирхолтой санагдлаа.  Ер нь энэ хуулийг батлан хэрэгжүүлэх шалтгаан, нөхцөл юу байна гэж харсан бэ? -Улс төрийн нөхцөл байдал халуун байгаа ч ард иргэдийн аж амьдралд шаардлагатай асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хууль эрх зүйн орчныг бодит хэрэгцээнд нь нийцүүлэн өөрчлөх нь гишүүд бидний үүрэг юм.  Хөдөө амьдарч байгаа 6–7 настай хүүхдүүдийн боловсролтой холбоотойгоор бодит хүндрэлүүд тулгарч байна

МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-5-6

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү нь Рио 2026 зуны паралимпын наадмын жүдо бөхийн -60 кг жинд амжилттай оролцож, хүрэл медаль хүртэж байсан билээ. Тэрбээр 2016 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан нэр хүндтэй тамирчин юм

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт POWER Expo & Festival-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа
2026-5-6

Уламжлал ёсоор 22-н Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдана. 

Л.Галбаатар: Улстөрчид өөрсдийгөө шүүмжлэлээс хамгаалах үүднээс төрийн хүчийг ашиглах сонирхолтой хэвээр байна
2026-5-6

Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа. -Эрүүгийн хуулийн 13.14-ийг хасаж, “гүтгэх” гэмт хэргийг дахин томьёолж байгаа нь эрх зүйн хувьд ямар өөрчлөлт авчирч байна вэ. Өмнөхөөсөө юугаараа ялгаатай байна? -Өмнөх Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь "Худал мэдээлэл тараах" гэсэн хэт ерөнхий нэршил дор хүний гэм бурууг нарийвчлан тогтоогоогүй, хүн бүрийг, тэр дундаа болгоомжгүй алдаа гаргасан иргэдийг ч яллах эрсдэлтэй байсан

П.Сувданхуяг: Эхнэр, хүүхдүүд минь босоод ирэхгүй ч гэсэн шударга шүүхийг харлаа
2026-5-6

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хохирогчийн нөхөр П.Сувданхуяг "Монголын шүүх шударга шийдвэр гаргалаа. Шүүгч нартаа баярлалаа

Үндэсний баялгийн сан арвижиж иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв
2026-5-6

Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэлэлцээрийн талаар ЗГХЭГ дэд дарга Д.Цолмон танилцуулав. Одоогоор дөрвөн ААН-тэй яриа хэлэлцээ хийжээ

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
2026-5-6

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина. Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина

БАЙР СУУРЬ: Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв
2026-5-6

Монгол Улс сүүлийн жилүүдэд дэгдсэн хамгийн том дуулианы эзэн бэлгийн мөлжигч Жеффри Эпштейнтэй холбогдчихсон талаар ил болсон нь захидал харилцаанаас тогтоогдсон байдаг. Рио Тинто компанитай хэрхэн харилцах талаар тус улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид олон жилийн турш шууд зааварчилгаа өгч байсан нь тодорхой болсон талаар ч манай улсад шуугиан дэгдсэн. Тэгвэл Эпштейнийн файлтай холбоотой асуудал өндрөө авлаа

Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг нэмжээ
2026-5-6

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 2026 оны есдүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсөн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Б.Энхбаяр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, холбогдох тогтоол баталсанд тооцсон байна

Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв
2026-5-6

Монгол Монгол Улсын Үндсэн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Гэтэл  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А/371 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн талаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 73 дугаар тогтоол нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг баталж, гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тус 2008 оны Нийслэлийн өмч хувьчлах комиссын  73 дугаар тогтоолыг  “Илт хууль бус захиргааны акт” гэсэн дүгнэлтийг  гаргуулжээ. Засаг даргын газар хэлтсийн  дарга нараараа бүрдүүлсэн ажлын хэсэг нь Хоёр жилийн хугацаанд захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хянан хэлэлцсэн тогтоолыг байгуулагдсан өдрөөсөө нэг хоногийн дараа буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт гарган тухайн тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэж байгаа нь Нийслэлийн засаг дарга Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг үл тоон, түүнийг ноцтой зөрчиж байгаа, захиргааны үйл ажиллагааг өөрийн дур зоргоор, хувийн ашиг сонирхлоор явуулж буйг харуулах баримт. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь өөрийн эрх мэдлээ урвуугаар ашиглан үл тоож, шүүхээр дүгнэгдсэн үйл баримтыг өөрийн байгуулсан ажлын хэсгээрээ дахин дүгнүүлж, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий байгууллагуудаар хотын захиргааны шийдвэрүүдийг гаргаж, шүүхийн шийдвэрийн эсрэг бусдад шилжүүлэн тэдгээр байгууллагуудыг хохирогчоор татан оролцуулах хүсэлтийг удаа дараа хотын захиргаанаас гаргах зэргээр Хотын захирагчийн зүй бус үйлдлүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх үйл явцыг хойшлуулсаар жил гаруйн хугацааг өнгөрөөсөн байна. Цаашлаад шүүх эрх мэдлийг Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг ийнхүү үл тоож, түүнийг ноцтой зөрчиж буй Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар даргын хууль зөрчих, иргэд аж ахуйн нэгжийг илтэд доромжилсон басамжилсан энэ үйл ажиллагааг Шүүх хэрхэн шийдвэрлэхийг түмэн олон, төрийн түмэн нүд харж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйлс бол хууль дээдлэх ёс, хүний эрх

Вальтер Отто Франкенбергер: Зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэнэ
2026-5-6

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна. Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хийх юм.   Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергер “Иж бүрэн гудамж” төслийн уг замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд хэрэгжиж байна

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох шүүх хурлыг ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ
2026-5-6

Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүгдэгч М.Батчулууны өмгөөлөгч шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан түр завсарлалаа. Тэгвэл шүүх дөнгөж сая эл хэргийн хурлыг бүхэлд нь ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ.  Тодруулбал, ЭХХШТХ-ийн 34,4 дүгээр зүйлийн 2,2,1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв

Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол...
2026-5-6

"Үнээгээ үхсэн хойно сүүтэйг нь мэддэг" гэж. Эдүгээ засаг төрөөсөө эхлэн айл өрх хүртлээ гэдсээ тасартал мацаг бариад ирэхээр юм юм бодогдох... Шулуухандаа: Монголдоо амьдрахад хүнд боллоо. Төр улайсан данстай, ард нийт хоосорсон карматай болж. Зах, нийтийн худалдааны төвүүд худалдан авагчгүй, худалдаачид ч лангууны түрээсээ барахгүй болоод амин зуулгын бизнесээ татан буулгаж байна. Махнаас эхлэн өргөн хэрэглээний бүх барааны үнэ тэнгэрт нислээ.

Клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийг илрүүлж, 4 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
2026-5-5

Цахим орчин ашиглаж Pokerrr 2 аппликейшнд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийн 17 этгээдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, 1 бүлгийн 6 этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, баривчиллаа. Дээрх этгээдүүдийн гэмт хэрэгт ашиглагдаж байсан гар утас, суурин комьютер, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд, зүйлийг хураан авч битүүмжиллээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг “Э”-г илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоож, уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажилуулан үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ
2026-5-5

Азийн Мото Спортын шилдэг эвентийн шагналт экстрим, энтертайнмент “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ энэ сарын 8-наас 10-ныг дуустал Монголд болно. Уламжлал ёсоор 22-н Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдах юм. Монгол Улсын Засгийн газар 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад таниулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын чиглэлийн арга хэмжээнүүдийг нэгдсэн цогцолборын дагуу зохион байгуулж байгаа билээ. “POWER EXPO & FESTIVAL” нь өнгөрсөн нэгдүгээр сард Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн Автомашины шилдгүүдийг шалгаруулах тав дахь удаагийн (AAA – Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мото спортын шилдэг арга хэмжээ” номинаци шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж “Азийн шилдэг автомото наадам” хэмээх олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болсон юм. Олон улсын статустай Азийн шилдэг “POWER EXPO & FESTIVAL” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид зорин ирж оролцохоос гадна өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны модель шалгаруулалт маань мөн л олон улсын хэмжээнд шалгаруулалтаа өргөжүүлж гаднын таван орноос зэрэглэл өндөр модель албан ёсоор хүрэлцэн ирж монголчуудтай нэгэн тайзнаа өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн хурал зохион байгуулав. "Өнгөрсөн жил хоёр тайз зассан бол энэ жил дөрөв болж нэмэгдэнэ" Тэмцээний зохион байгуулалтын талаар Төслийн зохион байгуулагч Б.Жигмэддорж "Автомашины шоуд маань гэр бүлээрээ их ирдэг. Урин цаг ирэхтэй зэрэгцэн хүүхдүүдээ дагуулж ирдэг хүмүүс олон

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.