2111-р сар, 2026Бямба гараг

Дуучин НААГИЙ: Чи ямар гоё юм бэ...

11 сар 18. 11:581 мин унших

Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар поп урсгалаар дуулахаас гадна монголдоо тэргүүлэгч жазз уран бүтээлчдийн нэг юм. “Чиний зүг” соло уран бүтээлээ 2005 онд анх гаргаж уран бүтээлийн гараагаа эхлэсэн түүхтэй. 

Тэрбээр анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлжээ.

Жазз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр энэ долоо хоногт  шинэ уран бүтээл болох “Чи ямар гоё юм бэ... ” дуугаа  үзэгчдээ толилуулахад бэлэн болжээ.

Энэ удаагийн шинэ бүтээлээ тэрбээр "Balanciaga" брэндийн рекламанд тоглон олны анхаарлыг татаад авсан 50 настай жүжигчин Г.Гансүхийн хамтаар клипээ хийжээ. Үүнээс гадна загвар өмсөгч, топ модель О.Уянгатай хамтран шинэ дууны клипний зураг авалтаа хийлгэсэн байна. 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох



Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.