2111-р сар, 2026Бямба гараг

Ням гарагаас татвар, даатгалаа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

11 сар 29. 13:012 мин унших

Ням гарагт буюу 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана гэдгийг дахин санууллаа.

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн хяналт, шалгалтыг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын үеэр тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, татвар,даатгал,  үзлэг, оношилгоо, зам ашигласны болон агаарын бохирдлын татвар төлсөн эсэх, олон торгуультай эсэхийг шалгаж байгаа.

Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэхгүй байх, түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар хяналт тавьж байгаа юм. Нийслэлийн долоон товчоон дээр ТЦА, Экологийн цагдаагийн албаныхан хамтарсан шалгалтыг хийж байна.

Дээрх зөрчлүүд илэрсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй, түр саатуулах, хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл журам бий. Тодруулбал Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, албан журмын даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. 12 дугаар сарын 1-нээс энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээг авна" гэж өнөөдөр мэдээллээ.

Нийслэлд албан татвараа төлөөгүй 165,238, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266,044, олон улсын, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 510,000 тээврийн хэрэгсэл байгаа аж.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.