2111-р сар, 2026Бямба гараг

Т.Дүүрэнгийн холбогдсон хэрэгт улстөрчид холбоотой юу

12 сар 12. 9:202 мин унших

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд болсон. Түүний өмнөхөн бөөн явдал өрнөсөн. Хамгийн дуулиантай нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас баривчилсан явдал байв.

Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Тэр нь талдаа орж байна. Т.Дүүрэнгийн тухайд БОАЖ-ын сайдын зөвлөх байхдаа сайдынхаа оролцоотой томоохон тендерийн будилаанд оролцсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Н.Цэрэнбат нь сайд байхдаа албан үүрэг, бүрэн эрхий байдлаа урвуулан ашиглаж “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийн хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөл хангахгүй ХБНГУ-ын нэгэн компанитай байгуулсан. Үүний улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Ийм хэрэгт шалгагдаж байгаа аж. Түүний зөвлөх байсан Т.Дүүрэн уг хэрэгт холбогдсон. Тэрээр “…Хууль бусаар бусдад нөлөөлж улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн бас нэг том дүнтэй тендерийн асуудал яригдсан. Тодруулбал,  МҮХАҮТ-ын зарим удирдлагын оролцоотой 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд үүсгэн байгуулагдсан нэр бүхий компани “Эрдэнэт үйлдвэр”-ээс 120 тэрбум төгрөгийн тендер авсан. Тэр мөнгөнөөс захирал П рүү нь 24 тэрбум, нягтлан бодогч Ц руу нь 15 тэрбум төгрөг нь очиж, МҮХАҮТ-ын нэг удирдлагын хувийн компани руу 500 сая төгрөг “…Зээл” хэмээн шилжжээ.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаагаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс тендер авсан асуудлынх нь оролцогчид улам нэмэгдсээр байгаа аж. Улстөрчдөөр хүрээгээ тэлж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ер нь бол энэ гэрээний асуудал МҮХАҮТ-аас гадна дээр хэлсэнчлэн нэр бүхий томоохон улстөрч, бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан, “К” компанийн захирал нарын түншлэл гээд өргөжих хандлагатай болжээ.

Үүнээс гадна, энэхүү “Эрдэнэт үйлдвэр”-ээс 120 тэрбумын гэрээ авч чадсан мөнөөх компани руу МҮХАҮТ-ын данснаас 2022 оны арванхоёрдугаар сард 2 сая ам.доллар шилжсэн байж болзошгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.