2111-р сар, 2026Бямба гараг

Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал

12 сар 16. 11:245 мин унших

Импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм. Онолын тодорхойлолт нь энэ.

Төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудтай тооцдог хариуцлага. Бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Ийм үйл явц.

БНСУ-ын Үндэсний ассамблей буюу парламент нь өнгөрсөн бямба гаригт ерөнхийлөгч Юн Сок Ёль-д ийм хариуцлага тооцлоо.

БНСУ-д Монгол Улсын 60 мянган иргэн ажиллаж амьдардаг гэсэн албан бус тоо байдаг. Энэнээс ч олон байдаг гэдэг. Тиймээс БНСУ-д болж буй энэ улс төрийн үйл явц монголчуудын анхаарлыг татсаар байна. Тэдний иргэд 2024 оны арванхоёрдугаар сарын 3-наас хойш Үндэсний ассамблейн гадаа ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг эсэргүүцэж жагссаар байв. Долоо хоногийн өмнө болсон импичментийн санал хураалтаар ерөнхийлөгчийн намынхан хамгаалж авч үлдсэн. Гишүүд нь хуралд оролцоогүй. Саяны санал хураалтад тэр намынхны дийлэнх олонх нь ерөнхийлөгчийг хамгаалж импичментийг эсэргүүцэж санал өгсөн ч арваад гишүүн импичментийг дэмжсэн байна.

Энэ нь БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгчдөө эргэлзсэн 3 дахь тохиолдол. 2006 онд Үндэсний ассамблей нь ерөнхийлөгч Но Мү Хён-ийг импичментээр огцруулсан ч Үндсэн хуулийн шүүх нь хүлээж аваагүй байна. 2017 онд ерөнхийлөгч Паг Гынь Хе-г шийдэхэд нь хүлээж авсан.

Одоо Юн Сок Ёль-ийг хэрхэхийг Үндсэн хуулийн шүүх нь шийднэ. Үндсэн хуулийн шүүх хүлээж авбал яах вэ. Хүлээж авахгүй бол юу болох вэ.

Аль нь ч байсан БНСУ-ын улс төрд хэд хэдэн үйл явдал болж магадгүй.

Нэгт: Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй. Харин гурван гишүүн нь тэтгэвэрт гарчихсан. Одоо зургаан гишүүн ажиллаж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн шүүхийнх нь тухай хуульд Үндэсний ассамблей нь Ерөнхийлөгчид импичмент хийвэл энийг Үндсэн хуулийн шүүхийн 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж шийдэх зохицуулалттай. Энэ тээглүүрийг Үндсэн хуулийн шүүх яаж давах нь сонин.

Хоёрт: БНСУ-ын ард түмэн ийм хүчтэй эсэргүүцэж байхад Үндсэн хуулийн шүүх нь хүлээж авахаас татгалзах бараг боломжгүй. Үндэсний ассамблей импичментийг баталсны дараа гадаа нь олон хоног жагссан 250 орчим хүн тэр оройдоо баяр тэмдэглэсэн. Хэрэв Үндсэн хуулийн шүүх татгалзвал жагсагчдын цуваа тийшээ эргэнэ гэсэн үг.

Хоёрт: Тус улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн дотор дараагийн Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль болох магадлал үүсэв.

Гуравт: Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаагийн импичментийг санаачлагч сөрөг хүчний дарга И Жэ Мён нэр дэвшиж магадгүй. Судалгааны байгууллагуудын дүнгээр И Жэ Мён нэр дэвшвэл сонгогдох магадлалтай тухай тус улсын хэвлэлүүд онцолж байна.

Дөрөвт: Эрх баригч Ард түмний хүч намын дарга Хан Дун Хун хадны завсар дахь халиуны зулзага болсон. Санал хураалтаас хоёр хоногийн өмнө ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг дэмжихгүй гэж мэдэгдэл хийсэн нь үүнтэй холбоотой. Улс орон олон нийтийн санаа бодолд нийцүүлж бас өөрөө Ерөнхийлөгчийн онгойн үлдсэн суудалд нэр дэвшихэд энэ тун зоримог зөв алхам болсон. Гэхдээ Үндэсний ассамблейн санал хураалтад намынх нь арваадхан гишүүн түүний мэдэгдлийг биелүүлсэн нь Хан Дун Хун-д Ерөнхийлөгчид нэр дэвшье гэвэл намынхантайгаа ажиллах шаардлага үүссэнийг харуулж байна.

Тавд: Сөрөг хүчнээс ерөнхийлөгч Юн Сок Ёль, түүний тойрон хүрээлэгчидтэй холбоотой гэмт хэргийн талаарх мэдээллийг нийтэд зарлаж, тэрэндээ эрх баригч намыг буруутгах магадлалтай. Ингэвэл 2025 он гарангуут БНСУ-ын улс төрд тогтворгүй байдал ч үүсч магадгүй юм.

Зургаад: Ерөнхийлөгч Юн Сог Ёль, цэргийн өндөр албан тушаалтанд хууль хяналтын байгууллагаас хуулийн хариуцлага тооцох магадлалтай. Прокурорын газраас нь 50 орчим прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Шалгаж эхлээд удаагүй байхад Цагдаагийн дарга, Тагнуулын дэд дарга нар ерөнхийлөгч Юн Сог Ёль улстөрчдийг баривчлах чиглэл өгсөн гэв. Прокурорууд 2024 оны 12 сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийж ямар ч албан тушаалтан байснаас үл хамааран бүх зүйлийг хуулийн дагуу шалгана гэжээ.

Долоод: Миний шийдвэр зөв байсан хэмээн өөрийгөө өмөөрсөөр байгаад импичмент хийлгэсэн ерөнхийлөгч Юн Сок Ёл яагаад онц байдал зарласан бэ гэдгийг одоогоор хэн ч олж мэдээгүй байна. Гэхдээ түүний нэр хүнд ард иргэдийнхээ дунд маш муу болтол унасан, Үндэсний Ассамблей түүний санаачилсан хуулийн төслүүдийг унагадаг болсон зэрэгт бухимдаж онц байдал зарласан байж магадгүй гэх байна. Гэргийгээс нь үүдэлтэй гэх таамаг ч байна.

БНСУ-д болж байгаа улс төрийн энэ үйл явдал бидэнд Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал болов.

Монгол Улс ч парламентын засаглалтай. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шинэ тутам учраас олон нийтийн шүүмжлэл дагуулах явдал ч байна. Гэхдээ энэ нь эрүүл тогтолцооны эхлэл гэдгийг бид эхнээс нь мэдэрсэн. Монгол Улсын 2025 оны төсвийг танаж, алдагдалгүй төсөв батлахад парламентын гишүүд манлайлан оролцсон нь томоохон илрэл. Монгол Улсын түүхэнд анх удаа алдагдалгүй төсвийг 126-тай парламент баталсан. Ямар ч л байсан урьдны парламентууд шиг хэдхэн гишүүнийг лоббидоод хүссэн хуулиа батлуулах боломжгүй болсон. Энийг 2025 оны төсвийг яаж танаж чадсанаас тодорхой харлаа. Цашдаа ч улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эргэлзээтэй нөхцөл байдалд гагцхүү парламент л иргэд, олон нийтийн талд зогсож чадах юм байна гэдгийг БНСУ-ын Үндэсний ассамблейн шийдвэрээс олж харав. Тийм болтугай.

Ажиглагч А.Батболд

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.