2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн банкны “Шилдэг картаар үйлчлэгч байгууллагууд” тодорлоо

12 сар 30. 9:171 мин унших

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк орон даяар 10 мянга гаруй картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан нийт 45 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлэн ажиллаж байна.

Төрийн банк жил бүр картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “Шилдэг КҮБ” уралдаан зарлан шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн Төрийн банкны картаар үйлчлэгч байгууллагын шилдгүүдийн төлөөлөлд 200 гаруй байгууллага шалгарч Улаанбаатар хот болон орон нутгийн шилдэгийн шилдэг КҮБ-уудаа шагнан урамшууллаа.

Урамшуулалт аянд Төрийн банкны ПОС, Мобайл ПОС төхөөрөмж ашигладаг Улаанбаатар хот болон Орон нутгийн нийт Картаар үйлчлэгч байгууллагууд 2014 оны 10-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд оролцож “хамгийн их орлого төвлөрүүлсэн” болон “хамгийн их гүйлгээ хийсэн” зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм.

Төрийн банк цахим банкны үйлчилгээ, картын бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлэн харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр зорьж ажилладаг төдийгүй 2023-2024 онд эрүүл амьдралын дадал, хэвшлийг дэмжих “Эрүүл иргэн” виза карт болон өдөр тутмын төлбөр тооцооны шийдэл “Т кредит” картуудыг шинээр зах зээлд нэвтрүүлээд байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.