2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC27001:2022 олон улсын стандартыг нэвтрүүллээ

1 сар 3. 17:472 мин унших

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO/IEC27001:2022 стандартыг нэвтрүүлж, сертификатаа гардан авлаа.

Банк мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC27001:2022 стандартыг нэвтрүүлэх нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах, эрсдэлийг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Төрийн банкны ISO/IEC 27001:2022 стандартын хэрэгжилтийг Энэтхэг улсад бүртгэлтэй эрх бүхий байгууллага болох SIS Certification PVT Ltd компани болон Монгол улсын шадар сайдын харьяа Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн Эй Би Эс сертификейшн ХХК давхар баталгаажуулалт хийсэн нь онцлог аж.

Үндэсний итгэмжлэлийн төв нь ISO/IEC 27001:2022 стандартаар итгэмжлэлийн хүрээгээ 2024 оны 12-р сараас эхлэн өргөтгөж байгаа бөгөөд Төрийн банканд олгосон дотоодын стандартын гэрчилгээ нь олон улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх Монгол улсын анхны гэрчилгээ болж байгаа юм.

Сертификат гардуулах арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, стандартын баталгаажуулалтын аудитын үйлчилгээ үзүүлсэн Эй Би Эс сертификейшн ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Арга хэмжээний үеэр талууд Төрийн банк нь дотоодын компаниар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалт хийгдэж буй банк санхүүгийн салбартаа төдийгүй Монгол улсын анхны байгууллага болсон нь онцлог төдийгүй тус стандартыг нэвтрүүлэх нь банкны системийн хувьд чухал ач холбогдолтой болохыг онцолж байв.

Төрийн банк нь мэдээллийн аюулгүй байдлын холбогдох стандартуудыг цаг тухай бүрд нь нэвтрүүлж, холбогдох бодлого журмыг шинэчлэн сайжруулж харилцагчдынхаа аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажилладаг. Энэ удаа олон улсын ISO/IEC27001:2022 стандартыг нэвтрүүлсэн нь үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа итгэлцлийг нэмэгдүүлсэн томоохон алхам юм.

Итгэл төгс Ногоон ирээдүй

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

Монголын утга зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр өөрийн бие даасан “МОНГОЛ НАЙРАГ” уран бүтээлийн шоу тоглолтоо 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд толилуулахаар боллоо. “Монгол найраг” тоглолт зүгээр нэг шүлгийн үдэш биш, орчин үеийн тайзны энтертайнмент шийдлийг үндэсний өв соёлтой хослуулсан, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, омогшил төрүүлэх томоохон хэмжээний арт-шоу юм. Ардын уран зохиолч Б.Догмид тэргүүтэй эрхмүүд тус тоглолтыг Монголын соёл урлагийн амьдралд тохиож буй нэгэн том үзэгдэл хэмээн онцолж байна. Зөвхөн "МОНГОЛ НАЙРАГ" тоглолтын тайзнаас мэдрэх 150 минутын гайхамшиг: Тоглолтыг найруулагчид үзэгчдийг нэг ч секунд уйдхааргүй, сэтгэл зүрхний гүн рүү хөтлөх өвөрмөц хөтөлбөртэйгөөр бэлтгэжээ. Тайзнаа: Монгол үндэстний бахархал: Хөлгөн туульсын сүр жавхлант хайлаан, ардын язгуур урлагийн сор болсон үзүүлбэрүүд амьд хөгжмийн хэмнэл дор уусан нэгдэнэ. Шилдэг уран бүтээлчдийн нэгдэл: Салбар бүрийн тэргүүлэгч, үзэгчдийн хайртай зочин уран бүтээлчид урилгаар оролцож, үзэгчдэд гэнэтийн бэлэг барина

651

Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо "Цаг хугацаа" нэртэйгээр гаргажээ. Цомогт "Танихгүй дүр", "Зүүд", "Зөвхөн чи", "Цаг хугацаа" гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд "Spotify", "Apple Music" зэрэг хөгжмийн платформуудад байршжээ

880

“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ

Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны 30 өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа

811

Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна

​​​​​​​ Дуучин Наагий Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээлээ. Тэрээр энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна

1 393

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо. Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм

1 240

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

Уламжлалт бүтээл ба шинэ зохиомжийн огтлолцол “МОНГОЛ” тоглолт “Алтайн магтаал”-аар эхэлж, түүний дараа “Жангар” туулийн хэсэг үргэлжилсэн нь баруун монголын магтаал, тууль хайлах уламжлалыг тоглолтын эхлэлд онцолсон сонголт байв. “Жангар”-ын хэсгийг Торгууд, Шинжаан, Халимаг аялгууны шинжийг хослуулсан хувилбараар товшуур, морин хуурын хамсраатай хайлсан нь туульсын уламжлалыг өргөн хүрээнд төлөөлүүлэхийг зорьжээ

813


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.