2111-р сар, 2026Бямба гараг

Ө.Гантөр: Төрийн банк 2024 онд дотооддоо төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж, санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа

1 сар 27. 16:166 мин унших

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.

- Төрийн банк өнгөрсөн арваннэгдүгээр сард олон нийтэд Ногоон хөгжлийг дэмжигч банк болж буйгаа зарласан. Ногоон хөгжлийг дэмжигч банк болсноор ямар ажил хийв ?

- Төрийн банк нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Ногоон хөгжлийг дэмжигч банк болсон.

Улмаар өнгөрсөн хугацаанд бид биржийн бус зах зээлд 10 тэрбумын “Ногоон ирээдүй” бонд гаргаж ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлэн, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах боломжийг бүрдүүлэхээр хэд хэдэн яамд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

- 2024 он банк санхүүгийн салбарт тэр дундаа Төрийн банкны хувьд нэлээдгүй онцлог жил болж өнгөрсөн. Тэгвэл та өнгөрсөн онд гаргасан томоохон ололт амжилтуудаас дурдвал ?

- Өнгөрсөн 2024 онд Төрийн банкны гаргасан томоохон гурван ололт амжилтыг энд дурдах нь зүйтэй болов уу. Нэн тэргүүнд бид банкны засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо сайжруулан хүний нөөцийн болон бизнес төлөвлөгөөний зөв менежментийг хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн үзүүлэлтийн сууриа бататган 107.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Банкны ашиг сүүлийн 6 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгаа, ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд огцом өссөн гэдгийг харж болно. Ашиг өссөнөөр Төрийн банк ХК-н жижиг хувьцаа эзэмшигчдэд оногдох ноогдол ашгийн хэмжээ нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсөвт төлөх татвар мөн өссөн үзүүлэлттэй байна.

Дараагийн томоохон ололт нь Ногоон хөгжлийг дэмжигч банк болж ирэх жилүүдэд Тогтвортой хөгжилд тэргүүлэгч байх зорилт тавиад байна. Бидний хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж эхлээд байна. Улмаар Төрийн банкны хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн үзүүлэлтүүдийг дэлхий дахинд нэр хүндтэй Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлэн 2024 оны "Монгол Улсын шилдэг иргэдийн банк"-аар тодруулан өргөмжилсөн.

Дээр дурдсан ололт амжилтууд нь Төрийн банкны харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн дэлхийн жишиг бүхий банк санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн салбартаа манлайлан ажиллаж, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсний үр дүн гэдэгт итгэлтэй байна.

 

- Харилцагчдадаа зориулан дэлхийн жишиг бүхий ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бэ ?

- Төрийн банкнаас харилцагчдадаа банкны бүх төрлийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэхээр зорьж ажилласаар ирсэн төдийгүй 2024 онд Банк, санхүүгийн салбарт анхдагч болж хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайлбал, Төрийн банк Монгол Улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн, анхны долларын ATM-ийг ашиглалтад оруулаад байна. Энэ бол Монголын банкны үйлчилгээ олон улстай хөл нийлүүлэн хөгжиж буйн нэгээхэн илрэл юм.

Төрийн банкны харилцагчид Эрүүл иргэн бүтээгдэхүүнээр дамжуулан дотоодын болон гадаадын 80 орчим эмнэлгээр 20 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон. Ингэснээр бид иргэдийг санхүүгийн боловсролтой болгож  эрүүл мэнддээ анхаардаг болгох зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшилсан. Мөн Тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор ногоон зээлийн нөхцөлийг уян хатан тогтоож, бүтээгдэхүүнийг төрөлжүүллээ. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал сегмент болсон ХАА тэр дундаа малын бэлчээрийн зүй зохистой ашиглалт, үүлдэр угсаа, үржил шим, эрүүл мэндийг сайжруулах зориулалттай Малчны ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлээд байна.

- Та иргэдийг санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролтой болгох нь танай банкны нэг зорилго гэж хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж болох уу ?

- Төрийн банк нь 2022 оноос эхлэн “Дундаж давхаргын дэмжих” чиг үүрэгтэйгээр ажиллаж, өрхийн болон гарааны бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, гарааны бизнес эрхлэхээр зорьж буй хүмүүст санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан. Мөн   байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан байгаль орчин, боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж улмаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ эдгээр чиглэлтэй уялдуулан хөгжүүлсээр ирсэн. Эрүүл иргэн багц бүтээгдэхүүн, Миний Монгол карт, Эко карт зэрэг бүтээгдэхүүнүүд нь хамгийн тод жишээ юм.

Зөвхөн 2024 онд л гэхэд бид уламжлал болсон “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” болон  Модыг мод(а) болгоё аянуудыг 4000 ажилтнуудынхаа дунд өрнүүлэн Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэж, орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж 37 нэр төрлийн 5,594 ширхэг мод тарилаа. Мөн бизнес инкубатор төвөөр дамжуулан нийт 32,535 бизнес эрхлэгчдэд сургалт явуулж 9,276 харилцагчийг бойжуулсан. Санхүүч тагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн 216,433  оюутан сурагчдад санхүүгийн боловсрол олгож давхардсан тоогоор 3.2 сая иргэнд  зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

- Төрийн банкны хийж бүтээсэн зүйл ололт амжилтыг улам бататгах ирэх жилүүдийн томоохон төлөвлөгөө стратегийн тэргүүлэх чиглэлүүд нь юу байх вэ?

- Банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн ирээдүйн тогтвортой хөгжил, инновацын чиг хандлагыг харгалзан дунд хугацаандаа Зах зээлээ тэлж, санхүүгийн үзүүлэлтүүдийг зорилтот түвшинд хүргэх, тогтвортой ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Цахим шилжилт хийж, дижитал сувгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сувгийн удирдлагыг оновчтой зохион байгуулах, Банкны тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн 5 тэргүүлэх чиглэлээр банкны стратеги төлөвлөгөөг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

- Төрийн банк ESG зорилтуудаа хэрэгжүүлэхэд технологийн шийдлийг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?

- Банк нь ESG буюу байгаль орчин, нийгэм засаглалын зорилтуудаа хэрэгжүүлэхдээ банкны харилцагч, хөрөнгө оруулагчид, ажилтнууд зэрэг бүхий л оролцогч талуудын урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бий болгохын төлөө чиглэн ажилладаг.

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд цахим шилжилт хийж банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимжуулах, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц экосистемийг хөгжүүлэх стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд харилцагчид, хамтрагч байгууллагуудад цахим платформуудыг ашиглан тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм засаглалын сургалтыг тогтмол хүргэж байна.

Банк дотоод үйл ажиллагаандаа нөөцийн хэрэглээг хянаж, удирдах тогтолцоог нэвтрүүлж, технологийн шинэчлэл бүхий ERP /Enterprise resource program/ системийг үе шаттайгаар нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж, дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг баримт бичгүүдийг цахимжуулж, цаасны хэрэглээгээ багасгаж байна.

- Цаашид санхүүгийн салбарыг илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүй рүү чиглүүлэхэд Төрийн банк ямар үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна вэ?

- Манай банкны хувьд Монгол улс даяар 500 салбар нэгжээр дамжуулан иргэн бүрд хүрч ажилладаг бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тэдгээр хөтөлбөрүүдийг дэмжин хэрэгжүүлж ирсэн. Бид энэ оноос эхлэн ногоон банк болох зорилт чиглэлээ илүү тод томруун гаргаж, хүний эрхийг дээдлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг түлхүү гүйцэтгэж банк, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж, харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон хүртээмжтэй байдлыг хангахаар ажилласаар байна.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.