
Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв.
Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ. Тэгэхэд тэрээр эхний зорилтоо “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ.
Гадаадад буй иргэдээ үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ” гэсэн. Удаах зорилтоо “Нүүрсийг орлох шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сан Хуримтлалын, Тогтворжуулалтын, Хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюу толгойн гэрээг эрс сайжруулахын төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.
“Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжинэ.Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгана.
Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбоно. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлнэ. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна. Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ.
Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно.
Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот руу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно” гэж байв. Гурав дахь зорилтоо “Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна. Засгийн газраас Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно.
Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно” гэсэн.
Дөрөв дэх зорилтоо “Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90 хувь хүртэл хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна.
МАН-ын Засаг, АН-ын Засаг гэж байхгүй, Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс орнуудтай хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая.
Төрийн бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын хувь хүний эрхийн тухай мэдрэмж, мэдлэгтэй байхыг ажлын байрны гол шалгуур болгож, хүний эрхийг хамгаалж, төр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй гэдгийг ухамсарлуулан ойлгуулахад онцгой анхаарна” гэж тодорхойлж байв. Тэгвэл ингэж хэлж байсан нь дөрвөн жилийн дараа хэрхсэнийг маш товчхоноор харьцуулаад үзье. Ямартай ч Ерөнхий сайд болоход нь ковидтой, араас нь Орос, Украины дайн залгасан, одоо үргэлжилж л байна. Гэхдээ тэрээр Ерөнхий сайд болсноор авлигатай ширүүхэн тэмцсэн. Гэвч мөрдөх байгууллагуудын хийсэн “ажил” шүүх дээр очоод гацах болсон. Энэ нь хэд хоногийн өмнө ч давтагдав.Тиймээс тэрээр шүүхийг шүүмжилсээр ирсэн. “Өнөөдөр нэг ч авлигач шоронд ороогүй нь үүний нотолгоо шүү” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь оргүй үг биш юм. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг хууль бус томоохон хувьчлалуудыг эргэж сөхсөн.
“Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Үндэсний баялгийн сантай болсон. Англи хэлийг хоёр дахь хэл болгосон. “E-Mongolia” хэрэгжсэн. Тусгай сангуудын мэдээлэл ил болсон. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Эрчим хүчний үнийг чөлөөлсөн.
Том төслүүдийн хөдөлгөөн эрчимжсэн. Засгийн газар Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай төмөр замын холболтын асуудлыг УИХ-аар шийдүүлсэн. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. УИХ-ын 126 гишүүнтэй, холимог тогтолцоог бүрдүүлсэн. УИХ голдуу шинэ залуу үеэс бүрдсэн. Улмаар анх удаа сонгуулийн тойргууд бүсчлэгдсэн. Үүгээр дамжаад улсыг бүсчлэх асуудал яригдаж, тодорхой ажлууд хийгдээд эхэлжээ. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын ДНБ 43 их наяд төгрөгөөс 82 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ жил бүр 1000 ам.доллараар буюу 4600-7000 ам.долларт хүртэл өссөн. Энэ нь олон улсад бол том үзүүлэлт аж. Ийн жагсаагаад байвал цаашаа үргэлжилнэ.
Гэхдээ энд дурдсан нь түүний Ерөнхий сайдаар ажилласан үеийн гол бөгөөд томоохон ажлууд нь гэхэд болно. Хамгийн гол нь бид эндээс “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш Монгол Улс оносон уу, алдсан уу” гэдгийг л олж харах хэрэгтэй байгаа юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



"НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ"-ЭЭР ХОРИГДОЖ БАЙСАН А.ГАНХУЯГ СУЛЛАГДАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН УУ
ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь
Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэхийг дэмжлээ
Хумсаа гоёхдоо эрүүл мэндээ бүү март
ТАНИЛЦ: Нийслэлийн 481 тэрбумаар тодотгосон төсөв
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна
Түрээслээд өмчлөх орон сууцыг ирэх сард ашиглалтад хүлээж авснаар БҮРТГЭЛ эхэлнэ
БАЙР СУУРЬ: Журам нь ч батлагдаагүй малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана
Б.Отгонзаяа: Орон сууцны хогийн бункер дэх ил галаас шалтгаалсан гал түймэр их гарч байна
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай
О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн OSCE-ийн хуралдаанд expert introducer-оор уригдлаа
Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна
IKON.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжжээ
... Яамны ... газрын дарга Б.Д-д 590 сая төгрөг, татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
ТАНИЛЦ: Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
Фото: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолд 99 бөө лам хуврагууд оролцож байна
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол төмс, луувангийн үнэ нэмэгджээ
Сэрэмжлүүлэг: Увс аймагт ХҮНИЙ БООМ өвчин бүртгэгдлээ
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа
Ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор Хулангийн тоо толгой эрс буурчээ
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ
Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Шаардлага хүргүүлэх тухай
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.