
Хоёр жил гаруйхны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Зургаан жилээр ганцхан удаа сонгогдох хатуу болзолтой хоёр дахь Ерөнхийлөгч, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиас хойших долоо дахь Ерөнхийлөгч тодорно.
Ардчилсан Үндсэн хуулиар анхны Ерөнхийлөгчийг 1993 онд сонгосон. МАХН-аас Л.Түдэв, МҮАН-МСДН-ын эвслээс П.Очирбат нэр дэвшин өрсөлдөж П.Очирбат сонгогдсон. 1997 онд МАХН-аас Н.Багабанди, МҮАН-МСДН-ын эвслээс П.Очирбат, МУНН-аас Ж.Гомбожав нар нэр дэвшиж Н.Багабанди Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болсон. 2001 онд МАХН-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням нар нэр дэвшиж Н.Багабанди хоёр дахь удаагаа сонгогдсон. 2005 онд МАХН-аас Н.Энхбаяр, Эх орон-Ардчилал эвслээс М.Энхсайхан, Эх Орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар өрсөлдөж Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. 2009 онд МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж хоёр нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон. 2013 онд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажилласан. 2017 онд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж өрсөлдсөн. Эхний санал хураалтаар ялагч тодроогүй учир хоёр дахь санал хураалтад М.Энхболд, Х.Баттулга хоёр орж өрсөлдөөд Х.Баттулга ялж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон. 2021 оны сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар дэвшиж, У.Хүрэлсүх ялснаар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд УИХ-д суудалтай таван нам нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс нэр дэвшигчдээ өрсөлдүүлнэ. Өнөөдрийн байдлаар дээрх намуудаас нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй бөгөөд зөвхөн горилогчдын түвшинд яригдаж байна. Тэгэхээр горилогчдод одоогоор 1977 оны зургадугаар сараас өмнө төрсөн байх л шаардлага тавигдаж байгаа гэсэн үг. МАН-аас ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, АН-аас Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХҮН намаас Шадар сайд Т.Доржханд, Дефакто Д.Жаргалсайхан, ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Үндэсний эвслээс МАК компанийн Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар нэр дэвшихээр зэхэж буй ажээ. Нэг үгээр тэднийг Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчид өөрсдийгөө сойж байгаа гэхэд болно. Нэрсийг харахад хэн нь ч нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдчих чансаатай улстөрчид байна. Гэхдээ хэн нь ч “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж одоогийн байдлаар хэлээгүй. Энэ талаар улстөрчдийн дунд яригдаж, тэрийг тэдний үйл хөдөлгөөн нотлох байдалтай байгаа юм. Одоо 2025 он гарчихлаа. 2027 онд сонгууль болно. Ямар ч сонгуулийн өрсөлдөгчид тодордог л хугацаа.
Тэр тусам 2027 оны сонгууль 1993 оноос хойших хамгийн олон өрсөлдөгчтэй болно. Намууд дээр ч өрсөлдөөн ихтэй, ширүүхэн байх төлөвтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно. Хэн түрүүлж мэдэгдэл хийж, сонгуулийн бэлтгэлдээ орно, түүнд ялалт ирэх магадлал өндөр байна.
Ө.Билэг




"НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ"-ЭЭР ХОРИГДОЖ БАЙСАН А.ГАНХУЯГ СУЛЛАГДАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН УУ
ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь
Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэхийг дэмжлээ
Хумсаа гоёхдоо эрүүл мэндээ бүү март
ТАНИЛЦ: Нийслэлийн 481 тэрбумаар тодотгосон төсөв
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна
Түрээслээд өмчлөх орон сууцыг ирэх сард ашиглалтад хүлээж авснаар БҮРТГЭЛ эхэлнэ
БАЙР СУУРЬ: Журам нь ч батлагдаагүй малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана
Б.Отгонзаяа: Орон сууцны хогийн бункер дэх ил галаас шалтгаалсан гал түймэр их гарч байна
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай
О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн OSCE-ийн хуралдаанд expert introducer-оор уригдлаа
Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна
IKON.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжжээ
... Яамны ... газрын дарга Б.Д-д 590 сая төгрөг, татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
ТАНИЛЦ: Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
Фото: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолд 99 бөө лам хуврагууд оролцож байна
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол төмс, луувангийн үнэ нэмэгджээ
Сэрэмжлүүлэг: Увс аймагт ХҮНИЙ БООМ өвчин бүртгэгдлээ
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа
Ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор Хулангийн тоо толгой эрс буурчээ
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ
Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Шаардлага хүргүүлэх тухай
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.