2111-р сар, 2026Бямба гараг

“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

2 сар 4. 11:064 мин унших

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн хуулиар ийм зохицуулалт хийгдэхээр болсон. Энэ нь олон жилийн өмнөөс баялгийг эзэмшиж байсан зарим компанийн эздийн эрх ашгийг хөндөж буй юм.

Үүний нэг жишээ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш үргэлжилж байгаа Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболт, түүнийг дагасан төмөр зам, нүүрсний олборлолт зэрэгтэй холбоотой гэрээ болж байна. Угтаа, энэ төслийн “үзүүр”-т яваа Тавантолгойн ордтой холбогдоно. Угаасаа хил холболтын төслийн төлбөрт манайх “...Май” гээд өгчих мөнгөгүй учраас Тавантолгойн ордоос тодорхой хугацаанд олборлуулж тооцоо дуусгана. Өнгөрсөн хугацаанп яригдсан бүх төсөл ийм л зарчимтай явж иржээ. Тухайлбал, 2014 онд л гэхэд 20 жилийн хугацаатай олборлолт дээр тохирсон байдаг. Ер нь бол, Хятадын талтай энэ хилийн холболтыг 22 жил ярьсан. Хэд хэдэн удаа хөдлөхөөр болсон ч дандаа манай дотоод зодооноос болж гацсан. Тавантолгойд эзэн суух гэсэн бизнесийнхний ашиг сонирхол, нөлөө нь улстөрчдийн ам, гараар биеллээ олж ирсэн юм. Хэдхэн том бизнесмэн л “...Би авахгүй бол чи ч авахгүй” гээд үзчихдэг. Өнөөдрийг хүртэл Тавантолгойг авах итгэл нь унтрахгүй байгаа нэг компани гэхэд 11 жилийн өмнө 49 хувийг нь Хятадын компанид өгч, өөрөө 51 хувийг нь авахаар тохироод байсан нь саяхан ил болж байх жишээтэй. Ерөөс, энэ бүхний үр дүнд сайнаар ярихад мухар төмөр замтай үлдсэн. Саараар хэлбэл Монгол Улс цаг хугацаа, ашиг орлогоо алдсаар ирсэн. Мөн уурхайгаас хил давах нүүрс тээврээр мөнгө хийдэг бүлэглэл үүссэн. Хууль бус энэ сүлжээ нь нүүрсний үнэгүйдүүлсээр ирсэн нь нууц биш болсон.

Харин одоо Засгийн газар шууд Хятадын Засгийн газартай ярьж, төрийн өмчит “Чайна энержи” компани нь уг гэрээг гүйцэтгэхээр болсон. УИХ зөвшөөрсөн. Удахгүй, арваад хоногийн дараа гэрээг албан ёсоор зурах гэж байгаа юм байна. Тэр хугацаа дөхөх тусам “...Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөөд, өөрсдөө 51 хувийг нь авна” гээд явж байсан компанийнхны дээрх гэрээг эсэргүүцэх ажиллагаа улам идэвхжиж буй аж. Цагтаа Монголын төрөөс хүчтэй байж, “...Дэргэдээ улс төрийн ТУЗ-тэй” гэж яригддаг байсан тус компани саяхнаас тэр “баг”-аа ч шинэчлэн ажиллуулаад эхэлжээ. Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимд болж буй үйл явдлуудаас бүгд тодорхой харагдаж байна.

Юутай ч, Засгийн газар, тэр компани хоёрын дунд ширүүхэн зөрчил үүссэн. Төр талаас Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболт, түүнийг дагасан төмөр зам, нүүрсний олборлолт зэрэгтэй холбоотой гэрээг зурах дээр шийдвэр гарсан. Тэр тусмаа, сүүлийн үед үүний эсрэг явагдаж байгаа ажиллагаануудаас улбаатайгаар “...Ер нь Тавантолгойн ордоос 18 жилийн өмнө зарим компанид тасдаад өгчихсөн нь хууль ёсны хэлцэл байсан уу. Үүнийг дахин нягтлах шаардлагатай. Хэрэв хууль бус бол буцаан авч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшилд нэмэх шаардлагатай. Энэ асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулъя” гэдэг санал УИХ-ын гишүүдээс гараад эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ, “...Тавантолгой манайх” гэдэг мөнхийн зорилготой компани үүний эсрэг асар их мөнгө зарж кампанит ажил явуулах гэж байгаа тухай мэдээлэл бас байна. Тэд Виржинийн арлууд дахь “Блесс таун” нэртэй оффшор компаниас тодорхой хугацааны туршид зөөсөөр онц их хэмжээний мөнгө оруулаад иржээ. Тэр их мөнгө Гашуунсухайтын гэрээг гацааж, эсэргүүцлийн жагсаал цуглааныг санхүүжүүлэх зориулалттай бололтой. Гэхдээ “...Ойролцоогоор 500 сая ам.доллар” гэх тэр мөнгө хэдийн хууль хяналтынхны анхаарлыг ч татаад амжжээ. Эх үүсвэр нь өнөөх Баяннуурын тээврээс гаралтай бололтой юм.

Наанаа Гашуунсухайтын боомтын хилийн холболт, цаанаа Тавантолгойн орд яригдаж буй энэ зөрчил, тэмцэл удахгүй нэг тийш болж таарна. “…Хэрэв Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэж ойлгоход болохоор л болж байх шиг байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь дийлбэл Гашуунсухайт-Ганцмод холбогдож, дээрээс нь Тавантолгой бүтэн болох зүг рүүгээ явна. Нөгөө компани дийлэх юм бол Гашуунсухайтын хилийн холболт дахин гацаж, нэмээд Тавантолгой тэр компанид очих чиг рүүгээ орно. Ийм л учиртай аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.