2111-р сар, 2026Бямба гараг

Өмгөөлөгч О.Баярмаа: Д.Цогтбаатар гишүүнийг Улсын дээд шүүхийн тогтоол бичгээр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэнээр гишүүний бүрэн эрх дуусгавар болно

2 сар 5. 10:413 мин унших

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж Улсын Их хурлын 126 гишүүн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа эхэлсэн.

Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн 1-р тойргоос нэр дэвшиж ялалт байгуулсан Даваагийн Цогтбаатар гишүүн нь Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдэд холбогдох хэрэгт Д.Цогтбаатар нарын 8 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан тул Улсын Дээд шүүхийн тогтоол бичгээр гарах сүүлийн хугацаа нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байна.

Тодруулбал Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан Д.Цогтбаатарт анхан шатны шүүхийн шийдвэрээр 20 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хассан ялыг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээснээр Даваагийн Цогтбаатар гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн болох нь эцэслэн шийдвэрлэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” заасны дагуу шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчмыг тодотгожээ.

Улсын Их Хурал нь нийтийн албанд хамаарах тул Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болоод байна. Шүүхийн шийдвэр албажиж гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг хүлээн авч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ. Харин шийдвэр гүйцэтгэгч нь тогтоолыг хүлээн авсан даруйд ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ, тухайн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эгүүлэн татна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5-д буюу шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд саналаа илээр гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн бол Улсын Их хурлаас тогтоол гарахаар байна.

Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль эрх зүйн орчин дутмаг гэсэн элдэв шалтаг шалтгаан МАН болон байнгийн хороодын гишүүд дурдаад байгаа нь улс төрийн асуудал байх харин хууль эрх зүйн орчин хангалттай Дээд Шүүхийн шийдвэр цаасаар албажиж гарч ирснээр шийдвэр заавал биелэх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим органик хуулийн хэрэгжилт бодитой хэрэгжих юм

Өмгөөлөгч О.Баярмаа

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.