
Газрын ховор элементэд лантаноидын бүлгийн лантан (La), цери (Ce) тэргүүтэй 15 элемент, тэдгээртэй химийн шинж чанараараа төстэй иттри, зарим тохиолдолд сканди багтах бөгөөд тэдгээрийг хөнгөн ба хүнд гэсэн хоёр дэд бүлэгт хуваана.
Ховор элементүүд гэж нэрлэгддэг хэдий ч байгаль дээр тийм ч ховор биш.
Газрын ховор элементүүд байгальд цэвэр метал хэлбэрээр оршдоггүй. Харин силикат, оксид, карбонат, фосфат, галид зэрэг янз бүрийн эрдсүүдэд агуулагдана. Судлаачид газрын ховор элемент агуулсан 250 гаруй эрдэс байгааг тогтоогоод байна. Ерөнхийдөө тэдгээрийн хими, каталитик, цахилгаан, соронзон болон оптик шинж чанарт нь тулгуурлан гар утас, компьютерийн санах ой, дахин цэнэглэдэг зай, хүчтэй тогтмол соронзон, шинэ энергийн технологи, цахилгаан болон гибрид-цахилгаан хөдөлгүүр, өвөрмөц хайлш зэрэг ухаалаг үйлдвэрлэл болоод өндөр технологид ашигладаг.
Манай улсын хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан гурван сая гаруй тонн газрын ховор элементийн нийлбэр ислийн нөөц бүхий зургаан орд (Лугийн гол, Хотгор, Мушгиа худаг, Халзан Бүрэгтэй, Улаан дэл, Цагаанчулуут), 80 гаруй илрэл, 300 орчим эрдэсжсэн цэг тогтоогджээ. УИХ баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтуудыг хангахын тулд газрын ховор элементийн эрдэс хүдрийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгаатай холбогдуулан газрын ховор элемент агуулсан эрдэс хүдрийг сонгомол арга технологиор баяжуулах шаардлагатай болж байна. Улмаар гарган авсан баяжмалыг химийн аргаар гүн боловсруулж, өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн нийлбэр ислийг гарган авах боломжтой.
Монгол орны говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын ордод хөнгөн газрын ховор элементүүд давамгайлдаг бол баруун Монгол дахь Халзан Бүрэгтэйн ордод хүнд газрын ховор элемент болох иттри (Y) харьцангуй өндөр агуулгатай байдаг байна. Түүнчлэн уг ордын хүдэрт цирконий (Zr), ниобий (Nb), тантал (Ta), гафний (Hf) зэрэг техникийн чухал элементүүд агуулагдана. Газрын ховор элементийн бие даасан гол эрдсүүдэд карбонатитын төрлийн бастнезит, синхизит, паризит, фосфатын төрлийн монацит, ксенотим ордог. Гэхдээ манай ордуудад газрын ховор элементийн дээр дурдсан эрдсүүд холимог байдлаар оршдог.
Манай орны газрын ховор элементийн ордуудын эрдэс хүдэрт хийгдсэн химийн судалгааны хувьд Лугийн голын паризит-синхизитийн хүдэр, баяжмалыг боловсруулах судалгааны ажлууд болон Мушгиа худаг, Халзан Бүрэгтэй ордуудын газрын ховор элемент агуулсан хүдрийн хими, физикийн шинж чанарыг тогтоох, түүнчлэн Хотгор ордын хүдэр, баяжмалаас >90 хэвийн цэвэршил бүхий ГХЭ-ийн нийлбэр исэл гарган авсан цуврал судалгааны ажлуудыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хийсэн ажээ.
Судалгаанд Хотгор ордын хувьд эрдэс хүдэрт агуулагддаг үйлдвэрийн ач холбогдолтой газрын ховор элементүүд бол лантан, цери, празеодим, неодим, европи зэрэг церийн бүлгийн хөнгөн элементүүд бөгөөд эдгээрийг тээгч гол эрдэс нь апатит болно.
Апатитыг боловсруулж газрын ховор элементийн нийлбэр исэл гаргахын зэрэгцээ дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр фосфор (P)-ын нэгдлийг гаргаж авна. Хотгор ордын хүдэрт газрын ховор элементийн агуулга харьцангуй бага, дунджаар 2.1 хувь байдаг бөгөөд хүдрийн бүрэлдэхүүний өвөрмөц шинж чанар, хүдрийн тохиромжтой горим уудыг тогтоосноор 90 хувиас дээш агуулгатай газрын ховор элементийн нийлбэр оксидыг гаргахын зэрэгцээ фосфорыг 99 хувьтайгаар ялган авах нөхцөл бүрэлдэж, технологи боловсруулагдаад байна. Газрын ховор элементийн нийлбэр исэл гэдэг нь лантаноидын бүлгийн 15 элементийн ислүүдийн нийлмэл бүтээгдэхүүн юм. Тиймээс нийлбэр исэл нь нэг талаасаа баяжмалаас гарган авсан бүтээгдэхүүн, нөгөө талаасаа өндөр технологийн түүхий эд болно.
Дэлхийн зах зээл дээрх газрын ховор элементийн нийлбэр ислийн үнэ өртөг түүнд агуулагдах элементүүдийнхээ агууламжаас бүрэн хамаардаг гэдгийг ойлгох нь зүйтэй. Хөнгөн газрын ховор элементүүдээс хүнд газрын ховор элементүүд нь илүү өндөр үнэтэй. Тэгэхээр тухайн нийлбэр оксидод ямар төрлийн газрын ховор элемент илүү агуулагдаж байгаагаас шалтгаалж үнэ тогтоогддог.
Хэдийгээр газрын ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь алт, зэс гэх мэт бусад ашигт малтмалын ордыг ашиглахтай адил биш ч байгаль орчин болоод бусад шийдвэрлэх шаардлагатай хүндрэл бэрхшээлүүд нэлээдгүй гарна. Газрын ховор элементийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайтар боловсруулж, хийх ажлуудаа төлөвлөн, гадаад орнуудын туршлагаас суралцах, эл салбарт ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжин чадварлаг инженер технологич, химичтэй болох нь нэн тэргүүний зорилт болох нь дамжиггүй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь Монголчуудад л ашигтай
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ

Цагдаагийн алба хаагч биш дохиур мод барьсан иргэний жолоодох эрхийг НЭГ жилээр хасчээ
ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
Салсан нөхөр нь автомашиндаа эхнэрээ хэрцгийгээр зодож гэмтээжээ
С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг анхааруулж байна
Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
ВАШИНГТОНД COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Маргаашаас Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт
Сургуулийн хүүхдийн үдийн хоолны бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийг татан буулгахаар болжээ
500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо
Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ
П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн хоёр бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?
ХУУЛЬ: 18 нас хүрсэн иргэн скүүтер, мопед жолоодох хууль батлагдлаа, торгуультай танилц
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ
Б.Наранцэцэг: Зүрх бол хамгийн их үхэлд хүргэдэг ч, хамгийн амархан оншлогддог эрхтэн
Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан
Ши Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ түлхэц өглөө
Элсэлтийн шалгалтын 2026 оны суудлын хуваарь гарчээ
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно
Тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргалаа
МУГЖ Лосолын Болдбаатар Төв Цэнгэлдэхэд тоглох гэж байгаа юу?
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.