2111-р сар, 2026Бямба гараг

“Ухаахудагийн улс төр” ба урьдын сайд, уул уурхай, эрчим хүчний компаниуд

2 сар 17. 10:262 мин унших

“Тавантолгойн ордын коксжих нүүрсний нийт нөөцийн 40 орчим хувийг агуулсан” гэх Ухаахудагийн лицензийг салгаж авсан асуудал өнөөдөр Монголын улс төрийн цөм сэдэв болоод байна.

Уг лицензийг 17 жилийн өмнө олгосон. Лиценз бизнесмэнүүдийн нэр дээр байдаг. Гэвч олдог хэдээ хуваахад “улс төрийн оролцоо” асар өндөр байдаг бололтой юм. Тэр нь өдрөөс өдөрт ил болоод байна. Хамгийн гол нь Ухаахудагийг УИХ, Засгийн газрын ямар нэг шийдвэргүйгээр салгаж авсан. Зөвхөн Засгийн газрын тэмдэглэлд үндэслээд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” компанийнхантай гэрээ хийгээд өгчихсөн.

Одоо энэ гэрээг тэр хэвээр нь үлдээх улс төрийн акц тасралтгүй явагдаж байна. Энэ хүрээнд нэр бүхий улстөрчид, бизнесийн байгууллагууд “хамтран ажиллаж” байгаа нь ч нуугаад байх шаардлагагүй болсон. 

Үүнтэй зэрэгцээд “Ухаахудагийн улс төр”-ийн ард хэн ямар оролцоотой байгаа нь ч ил болж эхлээд байна.

Зарим улстөрчийн ХОМ-тээ хэлээгүй оффшор компаниуд ч ил болжээ. Тодруулбал “Ухаахудагийн улс төр”-ийг ухахад урьдын сайд, уул уурхай, эрчим хүчний тоног төхөөрөмжийн компаниуд ч гарч иржээ. Мөн тэдгээр улстөрч, компаниудаар дамжуулан олон тооны эрчим хүчний тендерүүдийг “хамсан” байж болзошгүй байна.

Тухайлбал, нэгийг нь л дурдахад тухайн улстөрчийн хамаарал бүхий этгээд гэх Г.Цацралын аав Д.Галбадрахын 2007 оны наймдугаар сарын 22-нд үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн “Кристал титер” ХХК-ийн 40 хувийг 2013 оны долдугаар сарын 18-наас урьд нь УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд, Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэл, 60 хувийг нь Д.Энхтуяа эзэмшдэг болжээ. Харин тус компанид Д.Галбадрах өнөөдөр ямар нэг хувь эзэмшилгүй, өөрөөр хэлбэл, хамааралгүй болсон байна. Гэхдээ түүний 2007 оны тавдугаар сарын 15-нд үүсгэн байгуулсан ч одоо ямар нэг хувь эзэмшдэггүй “Женри” ХХК, 2006 оны долдугаар сарын 24-нд үүсгэн байгуулсан ч өнөөдөр ямар нэг хувьцаагүй “Өгөөмөр баян хайрхан” ХХК, 2007 оны долдугаар сарын 9-нд үүсгэн байгуулж, одоо 30 хувийг нь эзэмшдэг “Ивээлт өв” ХХК, 2008 оны хоёрдугаар сарын 1-нд үүсгэн байгуулсан, одоо 50 хувийг нь эзэмшдэг “Жи эм ар” ХХК-ийн нэрс яригдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.