2111-р сар, 2026Бямба гараг

НЕБ-ын 34 дүгээр сургуулийн сурагчид “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрт хамрагдлаа

2 сар 20. 17:011 мин унших

Батлан хамгаалах салбараас 2025 онд дэвшүүлсэн “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Боловсролын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран хүүхэд залууст эх оронч үзэл хүмүүжил олгох, үндэсний бахархал, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр НЕБ-ын 34 дүгээр сургууль, Зэвсэгт хүчний 150 дугаар ангитай хамтран тус сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, батлан хамгаалах, зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн алба хаах хэлбэрүүд, энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргийн гүйцэтгэж буй үүрэг зэрэг сэдвүүдээр сургалт, харилцан ярилцлага, сурагчдын дунд хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгууллаа. Мөн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүний гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлсэн юм. Цаашид дээрх сургалт, уулзалтыг хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.