2111-р сар, 2026Бямба гараг

ЭТТ: 750 болон 214 хувьцаатай иргэд 2024 оны ногдол ашгаас хэдэн төгрөг авахаа ЭНДЭЭС ХАРААРАЙ https

2 сар 21. 10:192 мин унших

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцуулсан. 

Үүнээс 3.9 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ) нь энэ сарын 19-ний хурлаараа шийджээ.

Нэгж хувьцаанд 326.5 төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд 1,072 хувьцаатай иргэн 350,008 төгрөгийн ногдол ашиг авна. Засгийн газрын 100 хоногоор гэнэтхэн иргэдийн дансанд шилжүүлсэн ногдол ашгийн урьдчилгаа гэх 135,000 төгрөгийг дээрх дүнгээс хасаж тооцвол бүрэн хувьцаатай иргэд 215,008 төгрөгийн ногдол ашгаа энэ сарын 28-нд болон дөрөвдүгээр сард гэж хоёр хувааж авна.

Гэхдээ үүнээс нь татвар суутгахаар 1,072 хувьцаатай иргэд 193,507 төгрөг авахаар үлдэж байна. Үүний 100,000 төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд олгож, үлдсэн 93,507 төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно гэдгээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас мэдээлсэн юм. 

Иргэдийн тухайд 750, 214 гэх зэргээр харилцан адилгүй тооны хувьцаатай байгаа. Иймээс өөрт байгаа хувьцааны тоогоо 326.5 төгрөгөөр үржүүлж, өөрт оногдох ногдол ашгийн хэмжээгээ мэдэж болох нь байна.

Жишээ:

750 хувьцаатай иргэн ногдол ашигт нийтдээ 244,875 төгрөг авах учиртай. Татвар суутгасан дүнг тооцвол 220,387.5 төгрөгийг гар дээрээ авна. Оны өмнө урьдчилгаанд 89,100 төгрөг авч байсан тул үлдсэн 131,287.5 төгрөгийг хоёр хувааж авна.

214 хувьцаатай иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгаас нийт 69,871 төгрөг авах бөгөөд татвар суутгасан дүнгээр 62,883.9 төгрөг авах нь. Оны өмнө олгогдсон 24,254 төгрөгийг дээрх дүнгээс хасаж тооцвол 38,629.9 төгрөгийг хоёр хувааж авахаар байгаа юм.

Хэрэв та хувьцааны ногдол ашгаа бэлнээр авахгүй хадгална гэвэл төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем e-Mongolia-д нэвтэрч санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга хоёрдугаар сарын 26-н хүртэл үргэлжлэх юм байна. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.