2111-р сар, 2026Бямба гараг

Хүрэлсүхийн үгийг Батзандан ойлгожээ, Оюун-Эрдэнэ ойлгосон уу?

2 сар 24. 10:394 мин унших

Ойрын жилүүдэд ийм их хэрэлдээн уралцаантай цагаан сарыг угтаж байсныг мэдэхгүй юм. Ажаад байхад Тавантолгойн нэг толгой-Ухаа худаг тойроод хэрэлдээд байна. Ухаахудаг гэж ойгүй их нөөцтэй орд газар ажгуу.

Тусгай зөвшөөрлийг нь 20 шахуу жилийн өмнө хувийн аж ахуйн нэгжүүд хууль ёсоор нь эзэмшжээ. Ноднин жил Баялгийн сангийн хуультай болсон. Засгийн газар Ухаа худагийг тэрэндээ авна гээд байгаа юм байна. БЭТ хүртэл томилжээ. Хэлэлцээ хийх үүрэгтэй гэж байгаа. Гэтэл БЭТ нь галзуу юм ярьдаг хүн байх нь тэр. БЭТ болсон Батзандан бас л халааж байдаг шүү. Хөөрхий олон жил улс төрөөс хол явсан. Байх үедээ попын хаадын нэг байсан. Уул нь дахиад гарч ирэхдээ шар тос шиг ажилд тохоогдсон байгаа юм. Сураг алдарч, шороонд булагдсан нэр төрөө гаргаж ирж, өөд нь татах сайхан боломж байсан юм. Гэтэл нөгөө Батзандан маань БЭТ-ээр томилогдоод эхний үг дээрээ л мордохын хазгай болчихов. Усгүй удаад ангаж цангасан амьтан шиг улс төрийн том сэдвээр арай л гоомой дуугарав. Тосгон түүнээс яваагүй хэвээр байгааг харуулав.

Хамгийн чухал нь Батзандангийн ярьсан нь Засгийн газрын мэдээлж байснаас арай өөр болоод явчихав. Засгийн газар өмнө нь мэдээлэхдээ стратегийн ордуудыг Баялгийн санд авах том хэмжээний ан авд мордлоо л гэсэн. Стратегийн ордуудын 7 нь төрд, 9 нь хувьд байдаг. Олны ойлгож байснаар төрийн мэдэлд байгаа 7 ордынхоо үлдэгдлийг, гадна байгаа 9 ордоо Баялгийн санд авах л санаатай гэж байсан.

Тэгсэн чинь БЭТ Батзандан:

-Засгийн газраас намайг баялгийг ард түмэнд буцаан авчрах, стратегийн ордуудад нүүрлэсэн хулгай луйвар, лицензийн наймаа, бузар булайтай тэмц гэж томиллоо. Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 оны 27 дугаар тогтоолоор ордын жагсаалтыг баталсан. 18 жилээс хойш өнөөдөр энэ ордуудыг идэж ууж, хулгайлаад дуусч байна.

Улсын төсвөөр хайгуул хийсэн байсан стратегийн 9 ордыг хувьд шилжүүлсэн хүн бол 1997-2004 онд АМГ-ын даргаар ажиллаж байсан Жаргалсайхан. Албан тушаалаа ашиглаж бүгдийг нь энэ хүн олгосон.

Халзан Бүрэгтэйг мөн энэ нөхөр олгосон. Одоо энэ хүн гурван том ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байгаа.

Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхайн орд газрыг хэдэн олигархи хувааж аваад 10 жижиг хэсэгт хуваачихсан. Нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байна. “Эрдэнэт”-ийн хажууд байдаг үүсмэл ордын нэгийг ашиглаж байгаа Цагаан дарга хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэр хүнийг би хурдан ирж хэлэлцээрээ хийгээрэй гэж хэлье. “Зэс эрдэнийн хувь”-ийн ард хоёр гишүүн бий. Харьцангуй эрүүл буюу 27 хувийг иргэд эзэмшдэг юм билээ. Гэхдээ ард нь байдаг гишүүн нь дүүгээ тавьчихсан. “Эрдмин” гэж компанийг мөн л сайд, дарга нарын хүмүүс ажиллуулдаг. Энэ гурван ордтой холбоотой хэлэлцээр удахгүй эхэлнэ. Хэрвээ хууль бусаар авсан байвал хүчингүй болго, лицензийг нь цуцал гэдэг асуудлыг би хөндөж тавина.

“Нарийнсухайт”-ыг Нямтайширт Уул уурхайн сайд асан Жигжид өгсөн. Нямтайшир 2005 онд гадаадын банкинд тавьж 500 сая ам.доллар аваад ажлаа эхэлсэн. Ард түмний баялгийг тэр хүн гадаадын банкинд барьцаалж байгаад баяжсан. МАК-ийн эзэмшлийн ордууд Номтойбаяр, Цэлмүүн нарын нэр дээр байна. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй ээ. Стратегийн ордууд бол ард түмний өмч юм аа.

Нэг гэр бүл Ухаа худаг, Баруун наран гээд хоёр ордыг нь эзэмшээд сууж байна. Нөгөө Жаргалсайхан гэж нөхөр чинь олгочихсон. Ухаа худагийн жилд олборлох хэмжээг 30 жилээр тооцвол 130 их наяд болж байгаа. Ганцхан орд л ийм их орлого өгч байна. Эзэмшлийнхээ асуудлыг Оджаргал гуай шийднэ ээ. Хоёр хятад нөхөр ард нь байдаг юм билээ гэж ярьсан байна.

Батзандан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд ингэж ярьсан. Харин 20-нд Ерөнхийлөгч Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт дээр үг хэлэв.

Ерөнхийлөгч Хүрэлсүх:

-Баялаг бүтээгч нараараа бахархаж байгаа. Энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа, улсдаа татвар төлж байгаа хүмүүс. Олон хүн тэжээж яваа, та бүхэндээ баярлалаа, бахархаж байна. Төр улс баялаг бүтээгчдээ боломжтой бүх зүйлээр дэмжих ёстой. Хүндрэл, хүнд суртал битгий учруул. Бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээх ёстой. Үндэсний эв нэгдэл гэдгийг онцгойлон анхаарах ёстой. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг байнга бодож бай гэв.

Маргааш нь БЭТ Батзандан:

-Өчигдөр Ерөнхийлөгч маань маш сайхан үг хэллээ. Монголчууд бид цөөхүүлээ. Бид бие биеэ хайрлаж урагшлах ёстой гэж. Тиймээ, Үндэсний эв нэгдэл, эв эе хамгаас чухал гэсэн байна.

Ерөнхийлөгч Ухаа худаг тойрсон эвгүй улс төрийн ид үед ингэж хэллээ. Үгийг нь БЭТ Батзандан ойлгожээ. Харин Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ойлгосон болов уу? Одоохондоо таг чиг байна.

 

Ажиглагч А.Батболд

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.