
Монгол бол мал аж ахуйн орон. Тэр утгаараа малчид нүүдэлчин ахуй соёл, уламжлалаа өнөөг хүртэл үргэлжлүүлэн авч явж, нуруун дээрээ асар хүнд ачааг үүрч явдаг. Гэвч сүүлийн үед хөдөөнөөс хот руу шилжих шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, залуус хөдөөгөөс хот суурин газрыг зорих болсон нь өнөөгийн нийгмийн томоохон тулгамдсан асуудал болоод байна.
Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж, эрэгтэйчүүд давамгайлахаас гадна ирээдүйд мал маллах залуу малчдын тоо буурсаар байгааг холбогдох байгууллагууд тогтоожээ.
Үүний зэрэгцээ өөр нэг гол тулгамдаж буй нэг асуудал нь залуу малчдын гэрлэлтийн асуудал бөгөөд малчин иргэдийн охид хот суурин газарт сургуульд сурах зорилгоор шилжиж, дийлэнх нь буцаж ирэлгүйгээр хотод суурьшсаар байна.
Үүний улмаас хөдөөд гэрлэх насны залуу эмэгтэйчүүдийн тоо буурч, залуу малчин эрэгтэйчүүдийн гэрлэх боломж хумигдаж, малчин залуучууд гэрлэж чадахгүй байна. Гэвч төр засгаас энэ тал дээр өнөөг хүртэл ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрч энэ нь ирээдүйд Монголын хөдөө орон нутгийг ихээхэн бүрхэг байдалтай болгож байна. Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан нэгэн судалгаагаар малчин иргэдийн 22.7 хувь нь хүүгээ малчин болгоно гэсэн бол ердөө 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэж хариулжээ. Энэ нь тодорхой учир шалтгаантай бөгөөд малчид хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хүнд хөдөлмөрийн улмаас охидоо малчин болгох сонирхолгүй байдаг байна.
Нөгөөтэйгүүр энэ нь Монголчууд эрэгтэй хүүхдийг өөрөө бие даан хар бор ажил хийгээд амьдарч дөнгөнө. Харин эмэгтэй хүүхдийг хүний дайтай, эрдэм боловсролтой болгож, хот хүрээ бараадуулсан нь дээр гэж зүтгэдэг сэтгэл зүйтэй холбоотой юм.
Одоогоос гурван жилийн өмнө 2022 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Алтайн залуус” хэмээх ганц бие залуусын чуулга уулзалтыг тус аймагт зохион байгуулж байв. Энэ нь тухайн үед тодорхой үр дүнгээ өгсөн бөгөөд гэвч иймэрхүү арга хэмжээг Монгол Улсын бүх аймаг, орон нутагт төр засгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах шаардлагатай байна. Эндээс дүгнэж үзэхэд Монгол Улс өнгөрсөн 30 жилийн турш хүний эрүүл мэндээс гадна хувь хүний хөгжил дээр огт анхаараагүйн үр дагавар өнөөдөр гарч байна гэхэд хилс болохгүй. Мөн хөдөөд гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдож, цус ойртолт ноцтой хэмжээнд хүрээд буйг төр засаг яаралтай анхааралдаа авах цаг нь болжээ. Үүний зэрэгцээ хөдөөнөөс хотод шилжин ирсэн охид эмэгтэйчүүдийн дийлэнх нь хотод амьдархийг илүүд үздэг тул сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 80 гаруй хувиар бага байна.
Тиймээс төр засгаас бодлогоор дэмжиж охидыг малчин болгохгүй бол хөдөөд эхнэр хайсан ганц бие залуус улам олширсоор байна. Монголд уул уурхайн баялаг шавхагдах цагт мал аж ахуй л Монголын эдийн засгийн гол аврал болох нь дамжиггүй. Мөн бид мах, хоол хүнстэй байя гэвэл одооноос ирээдүйн малчдаа бэлтгэх хэрэгтэй юм.
Тэр үүднээсээ төр засгаас малчин залуусын гэр бүл төлөвлөлтөд анхаарал хандуулж, хот руу "дүрвэх" охид бүсгүйчүүдийг хөдөө орон нутагт нь "үлдээх" бодлого нэн түрүүнд шаардагдаж байна. Ингэхгүй бол хүйсийн харьцаа хот, хөдөөд урвуу хамааралтай болж, монголчуудын нөхөн үржихүй, хүн амаа өсгөх бодлого алдагдах аюул аль хэдийнэ нүүрлээд байна. Монгол Улсын төр засаг өнгөрсөн хугацаанд улс төрийн элдэв хэрүүл тэмцэл, авлига хээл хахуультай тэмцэж ирсэн ч энэ асуудал дээр нүдэнд харагдах ажил бараг хийгээгүй. Улс төрчид хүний хөгжлийн бодлого гэхээр хэд гурван мөнгө тарааж, түүнийгээ хүний хөгжлийг дэмжих бодлого гэж тайлбарладаг.
Мөн мал аж ахуйн орон мөртлөө малчдын залгамж халааг хэрхэн бэлдэх тал дээр олигтой анхаарал хандуулдаггүй. Тиймээс энэ талаар төрөөс яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хэрвээ ингэхгүй бол Монгол шиг мал аж ахуйн оронд ихээхэн аюул дагуулах бөгөөд ирээдүйд манай улс малгүй, малчингүй болж мэдэх аюул тулгарч мэдэхээр байна.
Ж.Эгшиглэн
сонин.мн

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.