2111-р сар, 2026Бямба гараг

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл: Засаг дарга С.Мөнхчулуун аймгаасаа сонгогдсон АН-ын гишүүнтэй зэрэгцэж суухыг хүсээгүй учраас нутгийнхныгаа нэвтрүүлэгт оролцуулаагүй гэж ойлгосон

3 сар 4. 14:392 мин унших

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун МҮОНРТ-ийн "Монгол Түмний мэнд" нэвтрүүлэгт оролцоогүй шалтгаанаа "Хэт өндөр төлбөртэй буюу нийт зардал нь нэг аймгаас 15 сая орчим төгрөг гарахаар байсан учраас оролцож чадаагүй" хэмээн тайлбарласан.

 

Энэ талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлээс тодруулахад, "МҮОНРТ-ийн "Монгол түмний мэнд" нэвтрүүлэгт нийт 18 аймаг оролцохоо мэдэгдсэн. Үүнээс 16 аймаг ирж оролцсон. Аймаг бүрд зориулж шинэ тайз засаж, тухайн аймгийн онцлогийг шингээсэн өнгө, дүрс, график бэлтгэдэг учраас том баг, өргөн бүрэлдэхүүнээр ажилладаг. Түүнээс гадна тухайн аймгийн дуучид, уран бүтээлчид, хөтлөгч, аймаг бүрд зориулсан идээ таваг бэлтгэж, ширээ засахаас эхлээд зардал их гардаг учраас тодорхой зардлыг нь аймгууд өөрсдөө шийдэж өгөөч гэх хүсэлтийг тавьж, нэг аймгаас 8 сая төгрөг гаргасан. Дундговь аймаг энэ жил оролцоогүй. Гишүүн нь Ардчилсан намынх, Аймгийн засаг дарга нь МАН-ынх. Хоорондоо таарамж муутай, нэвтрүүлэгт зэрэгцэж суухыг хүсээгүй учраас аймгийн засаг дарга нь шийдвэр гаргаж нутгийнхныгаа нэвтрүүлэгт оролцуулаагүй гэж ойлгосон. Энэ шийдвэрт нь эгдүүцсэн нутгийнхан нь засаг даргаасаа асуухаар МҮОНРТ төлбөр авдаг учраас гэж тайлбарлаад байгаа юм билээ.

МҮОНРТ аймаг орон нутгаас үнэ төлбөргүй нэвтрүүлгүүдийг тогтмол бэлтгэдэг. Дундговь аймгаас л гэхэд Хөгжим драмын театрын уран бүтээлчдийг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулсан "Сувдан өргөө" гээд 60 минутын нэвтрүүлгийг үнэ төлбөргүй бэлтгэсэн. Алтан төлийн эзэн болсон уяачийн гэрт очиж нэвтрүүлэг бэлтгэсэн. Нэг ч төгрөгийн төлбөр авдаггүй. Харин жилдээ ганцхан удаа болдог сар шинийн баярт зориулсан "Монгол түмний мэнд" нэвтрүүлгийн тухайд тус нэвтрүүлгийг бэлтгэхэд зардал их гардаг учраас тодорхой хувийг нь аймаг орон нутгаасаа гаргаач ээ л гэсэн юм.

Энэ жил анх удаагаа "Монгол түмний мэнд" гэж нэвтрүүлэг хийгээд анх удаа төлбөр аваад байгаа юм биш. МҮОНРТ-ийн цагаан сарын баярт зориулсан брэнд нэвтрүүлэг тодорхой шалтгааны улмаас сүүлийн 3 жил түр зогссон байсныг би энэ жилээс сэргээсэн юм. Өмнө хийгддэг байхдаа ч тухайн үеийнхээ ханшаар тодорхой хэмжээний төлбөр аваад аймгуудаа оролцуулдаг байсан" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.