2111-р сар, 2026Бямба гараг

Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү

3 сар 12. 9:572 мин унших

Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо. Өөрөөр хэлбэл, Трампын шийдвэрүүд дэлхийг улс төртэй, эдийн засагтай нь хөдөлгөлөө. Ардаа “Америк мөрөөдөл”-тэй түүний шийдвэрүүд улс орон бүрт янз янзаар л туслаа.

 

Манайд гэхэд улс төрийн хувьд болгоомжтой байхыг, эдийн засгийн тухайд бэлтгэлтэй байхыг шаардаж байна. Америк-Орос, Америк-Хятад харилцаанууд нэмэх, хасах шиг байгаа үед Монгол Улс маш төв бодлого барих учиртайг хашир дипломатчид, олон улсын харилцааны мэргэжилтнүүд хэлэх болов.

 

Нөгөөтэйгүүр, Трампын тарифын бодлогоос болоод манай эдийн засгийг гол тэтгэгч нүүрсний үнэ унасан. Түүнээс болоод экспортоос ордог ашиг нам унав. Энэ сацуу “...Эдийн засгийн ийм донсолгооноос өмнө Гашуунсухайтын гэрээг байгуулж авсан нь аз боллоо” гэх дүгнэлтийг эдийн засагчид хийгээд эхэлж байна. Дахиад нэг, эсвэл 2-3 сараар хойшилсон бол уг гэрээ хийгдэлгүй, унах байж л дээ. Өнөөдрийн нөхцөл байдал үүнийг нотолж буй аж. Түүнчлэн Трампын олон талт бодлого Монголын дотоод дахь зарим асуудлыг ч шийдэх бололтой байна. Энд хэрэг түвэг үйлдэж, эсвэл болох болохгүй асуудалд нэр холбогдсон манай сайн эрс “эрх чөлөөний арал” Америкт очоод суучихдаг. Тэнд тийм шалтгаанаар амьдардаг улс төр, бизнесийн салбарынхан, эрүүгийн ертөнцийн цуутай хүмүүс олон бий.

 

“Тэдний дунд аль 1998 онд Монгол Улсын хилээр гараад явчихсан С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд ч байдаг” гэх мэдээлэл бас дуулдаад байгаа юм.

 

Хамгийн гол нь Монголын хууль хяналтынхан тэднийг олж авчрах гээд чаддаггүй байв. Олон жилийн туршид “...Хүнээ авъя” гэж тэднийд хандсан. Харин тэд “...Хүний эрх” гээд өгдөггүй. Сүүлд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хандаад ч тусыг эс олжээ. Тэгвэл Трампын цагаачдаа цөөлөх бодлогын хүрээнд Америкийн тал манай “шувууд”-ыг шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн байна. Америкийн тал анх удаа Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтийг хүлээж авахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Сайн эрсийг авах ажил “Шувуу” ажиллагааны хүрээнд явагдах талаар ч яригдаад байв. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа нотолчих шиг боллоо.

Тэрээр “…Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү” гэжээ. Тиймээс Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирж мэдэхээр болсон бололтой.

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.