2111-р сар, 2026Бямба гараг

Дэлхийн нийгмийн ажлын өдрийг “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор тэмдэглэнэ

3 сар 14. 10:353 мин унших

“Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор дэлхийн нийгмийн ажлын өдрийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлбэрээр  Монгол улсын их сургууль (МУИС),  Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС), Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Нийгмийн ажлын багш сурагчдын холбоо (НАБСХ), Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан  (НҮБХС) хамтран 2025 оны 3 сарын 18 өдөр зохион байгуулах гэж байна.

Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь мягмар гарагт дэлхий даяарх нийгмийн ажилтнуудын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, алдаршуулж, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах онцгой өдөр юм.

Нийгмийн ажлын олон улсын холбоо (International Federation of Social Workers-IFSW) нь энэхүү өдрийг анх санаачилж, 1983 оноос эхлэн нийгмийн ажилтнууд нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын шийдлийг санаачилан хэрэгжүүлж ирсэн.

2007 оноос эхлэн IFSW, Нийгмийн ажлын сургуулиудын олон улсын холбоо (International Association of Schools of Social Work-IASSW), Нийгмийн хөгжлийн олон улсын зөвлөл (International Council on Social Welfare-ICSW) зэрэг байгууллагууд дэмжиж, дэлхийн нийгмийн ажлын өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон.

Энэ өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлэхдээ нийгмийн янз бүрийн талбарт ажиллаж буй нийгмийн ажилтан бэлтгэдэг улсын их сургуулиудын нийгмийн ажил хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, суралцагчдын төлөөллийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр”-т урин илтгэл хэлэлцүүлж, үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн нийгмийн ажлыг сурталчлах, улмаар нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.

1997 оноос нийгмийн ажил мэргэжлээр элсэлт авч эхэлсэн бөгөөд одоогоор 5000 мэргэжилтэн бэлтгэгдээд байна. Эдгээр нийгмийн ажилтнууд нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл, боловсрол, хүний эрх, эрүүл мэнд, хорихын нийгмийн ажлын чиглэлээр төрийн ба төрийн бус, олон улсын байгууллагад ажиллаж байна.

Нийгмийн ажил мэргэжил нь нийгэмд эрэлт хэрэгцээтэй байхаас гадна нэр хүндтэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байж ач тусаа өгдөг. Тухайлбал, 2023 онд нэн шаардлагатай байгаа эрэлттэй 34 мэргэжлийн 19-д багтаж, Засгийн газрын 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоож, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтнууд мэргэшүүлэх сургалтад хамрагдаад байна.

Иймд дэлхийн нийгмийн ажлын өдрийг тэмдэглэж буй энэхүү үйл ажиллагаа нь нийгмийн ажлын бүхий л талбарт ажиллаж байгаа ажилтнууд, их, дээд сургуулийн багш нар, оюутан суралцагчид, бодлогын түвшний ажилтнууд тогтвортой үргэлжлэх сайн сайхан байдлыг бий болгоход үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно.

Огноо: 2025 оны 3-р сарын 18 ны өдрийн 09.00 цагаас 13 цаг хүртэл                                                                                  

Байршил: МУИС-ийн Багш Оюутны хөгжлийн төвийн давхарт 502 тоот хурлын өрөө

Холбогдох утас: 99177048 Т.Оюунбилэг

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.