2111-р сар, 2026Бямба гараг

Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн холбоо байгуулагджээ

3 сар 15. 14:553 мин унших

Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн холбооны нээлтийн ёслол болов.

 

Нээлтийн ёслолын ажиллагаанд холбооны удирдлагууд болох холбооны тэргүүн М.Оч, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Ганбаатар, холбооны УЗ-ийн дарга Ёшиказу Кай нараас гадна Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам асан Д.Чойжамц, хөгжмийн продюссер Б.Наранзун, реппер Big Gee. "UB групп"-ын гүйцэтгэх захирал О.Гэрэл нар оролцсон юм.

 

Нээлтийн ёслолын үеэр Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн холбооны Тэргүүн М.Оч: "Бид нарын хувьд Японы талаас Монголын жижиг, дунд компаниуд болон мэдээж гадагшаа тэлэх сонирхолтой компаниудад Японы “Коллект” групп гээд хуулийн ферм болон мөн М групп гэдэг санхүүгийн компанийг санал болгож байна. Тэр утгаараа манайх Монгол улсын хуулийг Япон хэл дээр нь тухайн компаниуд үйлчилгээ авах боломжийг олгож байгаагаараа бусдаас илүү давуу талтай гэж хэлж болно.

 

Монгол талаас манай эхний гишүүдээр одоо барилгын компани болсон UB групп элссэн байгаа. Япон талаас хэд хэдэн компаниуд бас ярилцаж байна. Мөн давхар манай холбоонд дэлхийн топ архитекторч болсон Комакинго гэж хүн байна.  

 

Мөн түрүү жилээс хойш манайд Хархорины төсөл дээр хамтарч ажиллаж байгаа манай холбооны партнер гишүүн компаниуд бас элсэж орж ирж байгаа. Мэдээж манай улсад маш олон төслүүд байна. Төслүүд байгаа боловч гаднаас түншээ яг зөв олох боломж нь бас дутуу байдаг. Мэдээж япон компаниудын хувьд манай улстай хамтарч ажиллах маш их сонирхол байгаа. Гэвч хуулийн болон санхүүгийн асуудал зэрэг янз бүрийн эрсдэлээс болоод хойшилж байгаа зүйлүүд анзаарагддаг. Тэр үүднээсээ тэр хүрээг нь бид дэмжиж өгсөнөөр илүү нээлттэй болгохоор зорьж байна.

 

Бид нарын хувьд ерөнхийдөө яг энэ салбар гэсэн юм байхгүй. Бүх салбар нээлттэй. 

 

Гол нь саяны хэлсэн шиг хууль эрх зүйн байдал болон санхүүгийн тал дээр Монгол улсын хуулийг Япон хэл дээр нь тухайн компаниуд үйлчилгээ авах боломжтой гэдэг зүйлийг хэлж байгаа. Мөн эсрэгээрээ Монголын компани Японд үйл ажиллагаа явуулахад Японы хуулийг Монгол хэл дээр нь авна гэдгийг санал болгож байгаа. Миний хувьд энэ бүх зүйл аль аль улсынх нь хувьд үр өгөөжтэй байгаасай гэж хүсч байна. Одоогийн байдлаар бид нарын хувьд Хархорины төсөл дээр түрүүчээсээ оролцоод явж байна. Сонгон шалгаруулалтан дээр нь манай Комакингогийн компани шалгараад тэнцээд явсан. Мэдээж Хархорины төсөл дээр маш их ач холбогдол өгч байгаа. 

 

Соёл урлагийн хувьд гэвэл сая манай нэртэй реппер Big Gee Японы алдартай реппертэй хамтарч уран бүтээл хийсэн. Үүнд Монголын нэртэй сүмоч Тэрүнофүжи хувь нэмрээ оруулсан. Хувийн хэвшлийн хувьд гэвэл манай Ракуза групп крипто биржийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа.

 

Крипто биржийн хувьд гэвэл биржийн маань эхний үйл ажиллагаагаар сая хөлбөмбөгийн багаа авсан. Энэ багийн хамтрагч нь Японы Саппорогийн баг байдаг. Тэр утгаараа бид өөрсдийн тамирчдыг Япон руу илгээж, мөн зөрүүлээд Японы топ лигийн тамирчдыг Европ руу гаргах үүд хаалга нээгдэж байна гэж бодож байна" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.