
Аливааг таньж мэдэх олон арга буй. Гэхдээ байгаа бүхнийг ажиглаад, бүх шинжийг нь таниад, яагаад ийм шинжүүдтэй байдгийн учир, шалтгааныг нь олоод, тухайн бодис ба амьтан анх яаж үүссэн, хэзээ үүссэн, үүссэнээсээ хойш олон сая жилийн туршид юуны учир хувьсаж өөрчлөгдсөн болохыг ойлгох чадварыг эзэмшсэн хүн харин тийм ч олон биш юм.
Учир нь орчноо танин мэдэх, шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэлтэй болох, байхтай холбоотой хөдөлмөр, хичээлээс 100 хүний бараг л 95 нь бэрхшээдэг, зайлсхийдэг ажээ. Аливаа юмс, үзэгдэл, амьтны тухай үнэн мэдлэг, зөв мэдээлэлтэй болохын тулд уйгагүй суралцах хэрэгтэй болдог. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл агуулсан олон ном унших, уншсан бүхнээ эргэцүүлж бодох, нарийн учрыг нь бясалгаж таних, далд, цаад, гүнийн учир, холбогдлыг нь илрүүлэх, өндөр хүчин чадалтай, нарийн багажаар тоноглогдсон лабораториудад туршилт хийх, чадвал бодисын бүтцийг эгэл бөөмсүүд хүртэл нь нууцыг нь нээх, амьтны хувьд эсийн нь генийн бүрдэл, бүтцийг тодорхойлох, элдэв мутаци, хувирлыг тогтоох, хувьсаж ирсэн түүхийг нь судлах ажил бол үнэхээрийн хүнд, бэрх, шантрам хөдөлмөр, үйлс юм. Энэ хөдөлмөр эрхлэх, энэ үйлсэд зүтгэхийн тулд эхлээд өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, их мэдээлэлтэй, сэтгэн бодох хурц ухаантай, аливааг өндрөөшөө, өргөөшөө, гүнрүү нь ухан ойлгох чадвартай болох ёстой.
Ийм түвшинд хүрч гэгээрэхэд их цаг хугацаа, их хөдөлмөр, их хөрөнгө хүч, амьдралын боломж, нөхцөл хэрэгтэй болдог. Тэр бүхэн хэрийн хүнд бас байхгүй шүү дээ. Манайхан нэг дээд сургууль төгссөн л бол өндөр боловсрол, өргөн мэдлэг, оюуны их чадавхтай болчихсон мэтээр ташаа боддог, тооцдог.
Гэтэл энэ бол зөвхөн л эхлэл төдий, нимгэхээн суурь төдий л боловсрол юм. Өнөө гэхэд л их, дээд сургуулийн багш нарын дийлэнх олонхи нь мэдлэг, туршлагаар тун ч сулхан байна шүү дээ. Тэгэхлээр 4 жилийн хугацаанд оюутнууд даамаа ихийг мэдэж, хангалттай хэмжээнд боловсорч чадах уу. Бүх шатны сургуулиудын сурах бичгийн чанар ч ихэд доройтлоо... Нийгмүүдийн хувьслын түүхийг (Дэлхий дахины түүх) ч, мөн байгалийн хувьслын түүхийг ч (амьгүй болон амьд биетүүдийн түүх) тун өнгөцхөн үзэж, судалж байна. Ихэнх сургуульд үзэхгүй байна. Монгол хүний, монгол угсаатны, монгол төр улсын үүсэл, хувьслын гурамсан түүх оюутанд бүү хэл, багш нарт нь ч тодорхой биш болчихлоо. Байгалийн хувьслын философи үндэслэл, тайлбар ч их сургуулиудад заагдахгүй байна, эрдэм шинжилгээний нэгжүүдэд ч судлагдахгүй байна. Ийм нөхцөл, орчинд хэнд гүнзгий мэдлэг байх билээ? Нарны систем, дэлхий, байгальд маань сүүлийн таван тэрбум жилийн туршид юу юу болоод өнгөрсөн, ямар ямар ул мөр үлдээсэн, манай дэлхий хаанаас, хэрхэн үүссэн, дагуул сар нь хэрхэн буй болсон, дэлхийн гадаргуйн түүх (хөрс, агаар, ус, амьд биетийн үүсэл, хөгжил), хүний үүсэл гэх мэтийн талаарх манай сэхээтнүүдийн мэдлэг ч тун муу талдаа байна.
Дэлхий маань, гадаргуй дээрх байгаль нь туршилтын том талбай, тун ч олон янзын лабораториуд шүү дээ. Ялангуяа усан мандал, хөрс шороон мандалд нь амьтны амьдрал ч туршигдаж, ургамлын амьдрал ч туршигдаж, таван тив дээр нь хүмүүний амьдрал ч туршигдаж, зарим нь уруудаж доройтож, зарим нь дэвшин дээшилж, зарим нь мөхөж сөнөж байна.
Эх дэлхий маань анхнаасаа л хатуу хөрстэй ч байгаагүй, мөн ус, агаартай ч (хүчилтөрөгч) байгаагүй, вирус, бактеритай ч байгаагүй. Анхны амьтад бүгд л өвсөн идэштэн байсан байх. Харин олон зүйлийн амьтад үүссэн үед, мөн идэш тэжээл ховордсоноос болж л зарим амьтан махан идэштэй (холимог идэштэн) болсноор л аажимдаа араатан амьтад (соёо болон хайчилж тасалдаг шүдтэй) буй болсон байх учиртай. Ингэхлээр араатан амьтдын үүсэл, хувьсал нэлээд хожуу үеийн үзэгдэл юм. Агаараар шилжин явдаг амьтад ч (шувууд) гэсэн хоол тэжээлийн хомсдлоос л шалтгаалан буй болжээ. Цаг улирлын өөрчлөлтөөс болж хол зайнд нүүдэллэх хэрэгцээг дагалдан нисдэг амьтад үүсэж, хувьсаж эхэлжээ. Нисдэггүй, хоёр хөлөөрөө л явдаг шувуу нүүдэл хийж чадахгүй шүү дээ. Тарвага ч гэсэн их л хожуу ичих чадвартай болжээ. Зурам ч гэсэн мөн л их хожуу хөеө хурааж сурчээ. Минж ч гэсэн эх газрын эрс тэс уур амьсгалд зохицох гэж л өвөл, зунгүй амьдарч болох урц овоохой барьж даджээ. Орох, гарах хаалга нь бүр усан дор шүү! Өвөл ичдэггүй оготнууд цасан доогуур “метро” үүсгээд өвөлжин л өвс идэж, цасаар ундаалж сурчээ. Дулаан орны оготнууд өвлийг ингэж өнгөрөөж чадахгүй шүү дээ! Идэш болдог амьтад нь зүйл зүйлээрээ буй болсон үед л махан идэштэн, араатан амьтан буй болох нь тодорхой юм. Шоргоолж буй болж байж л зөвхөн шоргоолжоор хооллогч гарч ирнэ биз дээ? Байгаль, цаг уурын өөрчлөгдсөн нөхцөлд зохицож амьдрах, амьд үлдэхийн төлөөх олон зуун мянга, бүр олон сая жилийн хатуу ширүүн тэмцэл л амьтдад гайхамшигтай, гайхамшигтай чадавхыг олгодог байна.
Олон зүйл амьтдын өөрчлөгдөж хувирсан байдлыг таньж, ойлгоод, бясалгаж сэтгээд “хүн дүрстэй мичүүдийн зарим нь мөн л амьд үлдэхийн төлөө байгаль-цаг уурын өөрчлөлтийг дагалдан ухаажсаар хүн төрхтэй бичүүд болж, тэдний зарим нь л оюун ухаантай хүн болж чаджээ” хэмээн дүгнэсэнтэй маргах боломжгүй юм.
Байгаль-цаг уурын шахаа, шаардлагаар орчин нөхцөлдөө зохицон амьд үлдэхийн тулд хөдөлмөрлөж, зэвсэг, хувцас, овоохой бүтээж, гал гаргаж, амьтан гаршуулж, гэршүүлж, тариа, ногоо тарьж сурсан нь хүмүүсийг хоол тэжээлийн шалтгаантай мөхлөөс аварсаар иржээ. Мянга мянгаар он жилүүд өнгөрөх хэрээр хүний өвчин эсэргүүцэх чадвар, дархлааны систем ч ихэд сайжирчээ. Өвсөн тэжээлтэй амьтны биед байдаг микробууд ч, мөн махан тэжээлтэй амьтдын биед байдаг микробууд ч хүний биед өвчин үүсгэхгүйгээр шимэгчлэн амьдрах болсон нь ч ач тусаа өгчээ. Хүний бие дэх ашигтай микробуудын тоо олон тэрбумаар хэмжигддэг... Ажиглалтаас үзэхэд (энэ XXI зуун гэхэд) хүний хэрийн жин, хэмжээтэй хөхтөн амьтад дотроос хамгийн урт насалдаг нь хүмүүс бид юм. Их эрт буй болоод өнөөг хүртэл мөхөөгүй явж ирсэн амьтад ч бас урт насалж байна. Жишээ нь матар. Хүмүүсийн урт насны шалтгаан нь
Нэгдүгээрт, бас ч гэж чамгүй эрт үүссэн (олон оймс элээсэн),
Хоёрдугаарт, оюун ухааныхаа ачаар биеэ хамгаалж чаддаг, аюулгүй хоол иддэг,
Гуравдугаарт, вакцин, антибиотик бүтээж хэрэглэж байгаа зэрэг олон хүчин зүйл буй.
Хүний нэн эртний өвөг амьтад бол оготно, муурамж мэт нь л байсан болов уу. Бүүр анхны өвөг дээдэс нь вирус, бактери байх учиртай. Мөнхүү вирус, бактери нь манай дэлхийн бус гарал, үүсэлтэй байж ч мэдэх юм... Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ургуулан бодох өндөр чадвартай хүнд бол өнөөдөр нүдний өмнө бэлэн байж байгаа юмс, үзэгдлүүд, амьтдыг эргүүлж тойруулж нэг хараад, хэдэн минут бодолхийлээд л “дэлхий бөөрөнхий болохыг, сар тэнхлэгээ тойрон эргэлддэггүй гэдгийг, хүмүүсийн арьс хар, шар, цагаан байгаагийн учрыг, дулаан чийглэг орны хүмүүс харьцангуй намхан байгаагийн шалтгааныг, хүн анх хаана үүссэн болохыг” бараг шууд, зөв хэлчихээр шүү дээ. Учрыг нь тайлбарлая. Газраас дээшээ нэг хэвийн өндөрт нисэж буй онгоцууд хаашаа ч (дөрвөн зүг, найман зовхист) ниссэн гэсэн тэнгэр-газрын заагаар л далд ордог. Нүүдлийн шувууд ч мөн ялгаагүй. Энэ нь дэлхий бөөрөнхий болохоор л тэр. Халуун, чийглэг оронд амьдарч байгаа амьтны ил арьс бүгд л хардуу байгаа. Хүн дүрстэй бүх сармагчин ч хар царайтай. Тэгэхээр негрүүд хар арьстай байх нь тодорхой. Дулаан, чийглэг, хэдэн сараар бороо ордог газар ясны өсөлтөд нөлөөлдөг минераль (кальци, магни г.м) байнгад л хомсдолтой байдаг. Тиймээс негрүүдийн олонхи нь намхан байх нь аргагүй.
Сэрүүн, цас, мөс ихтэй нутгийн бүх амьтад цагаан өнгөтэй. Цагаан баавгай, цагаан ятуу, цагаан туулай, цагаан үнэг гэх мэт. Тэгэхлээр сэрүүн бүсийн хүмүүс цагаан байх нь ч тодорхой.
Байгаль-цаг уурын бэрхшээл ужигран үргэлжилсэн газар нутгийн амьтад л амьдрах, амьд үлдэх ер бусын гэхээр чадвартай байдаг. Тэр өндөр чадвартай амьтдын тэргүүн нь хүн мөн. Зарим амьтан нь сэрүүн цагийг ичиж, унтаж өнгөрөөдөг, зарим амьтад нь хүнс тэжээл нөөцөлдөг, зарим амьтад нь өвөл хөлдөөд хавар гэсэж амь ордог, зарим амьтад нь идэш тэжээлээ даган, эрэн нүүдэллэдэг, ихэнх амьтад нь урт үс, өтгөн ноолууртай, олон амьтад нь нүхэнд амьдардаг гэхчилэн чадварлаг амьтад хаана олон байна тэнд л тэргүүн чадвартан болох хүн буй болсон нь тодорхой. Мэдээжээр хүмүүс нь хүн дүрстэй амьтнаас үүснэ шүү дээ... Энэчлэн олон олон зөв дүгнэлтийг орчноо сайтар ажиглаад л хийчих боломжтой. Ганцхүү сэтгэн бодох, ухаж таних, нэгтгэн дүгнэх ухаан, чадавх л хэрэгтэй. Байгаль дээр бэлээхэн байж байгаа бүх юмсын бүх шинжийг хүмүүс зохиомлоор буй болгож чадна. Алмаз мэт хатуу чулууг ч, чулуу мэт хатуу тоосгыг ч, хамгийн сайн чанарын ган төмрийг ч, эгшин зуур хатуурдаг цементийг ч бүтээх, гарган авах бололцоотой. Гаргаад авчихсан ч байгаа. Ер нь байгальд байгаа бүхнийг дууриалган хийж чадах, сурах нь юуны өмнө чухал юм. Дараа нь байгальд байхгүй зүйлүүдийг ч хийх шаардлага түмэнтээ гарах болно.
Амиа хамгаалахад, урт наслахад, хүн төрөлхтөн мөнх оршин байхад хэрэгтэй бүхнийг бид өөрсдөө л буй болгох, бүтээх ёстой. Бидний өмнөөс хэн ч энэ бүхнийг сэдэхгүй, хийхгүй. Гэхдээ энэ ажлыг зөвхөн шинжлэх ухааны хүчээр л хийх боломжтой.
Ингээд зогсоё. Эцэст нь нэг зүйлийг хэлье. Үнэн мэдлэг, зөв мэдээлэлтэй гэдгээ ойлгож, тооцож байж л соёлтой хүн үг хэлдэг, үйлдэл хийдэг. Тухайн асуудлаарх мэдлэг, мэдээлэл нь тун ч нимгэхэн атлаа “боловсролгүйгээ илчилсэн” үг хэлдэг, нэр хаягаа нуугаад бусдыг хилсээр харааж зүхдэг хүний тоо Монголд маань цөөрөх биш өссөөр байна. Зарим нь бүр өөрийгөө улстөрч хэмээн боддог, танилцуулдаг ч болчихжээ. Энэ өвчин, халдварыг ядаж л жилээс жилд бууруулах, багасгах юмсан...
Судлаач, профессор Д.Чулуунжав


ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Энэ сарын 23-нд зах, худалдааны төвүүд амарна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /5/
Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

Ц.Идэрбат: Сүүлийн нэг сард Монгол Улсаас 2,100 тонн мах гадагшаа экспортод гарсан
ЦЕГ: ИРГЭН С.ШААРИЙБУУ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРООГҮЙ
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан "энгийн" алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар тусгажээ
ТАНИЛЦ: Шүүхээр шийдэгдсэн "АВЛИГЫН ХЭРГҮҮД"
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна
Хааны шударга ёсны илд Б.Батцэцэг сайдыг яагаад тойроод байна вэ?
Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт АМРАХ зах, худалдааны төвүүд
Хотын дарга Боловсролын сайдтай хамтран сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ 11 дүгээр сургууль шиг сургалттай сургууль нээхээр болов
Х.Баттулга: Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой
ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаяр
Чимээгүй хотод “Борооны цэцэрлэг байгуулъя”-3
АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй
Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав
Г.Отгонтуяа: “Чемоданд багтахаар юм байна” хэмээн давс цацаж, “Мань чинь аймаар шааж байна уу” гэж хэлээд зогсож байсан хүмүүс гэмт үйлдлийн оролцогч биш гэж үү?!
A-sound хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “БАЯРТАЙ” тоглолт болоход 4 хоног үлдлээ
Нэгдүгээр ээлжинд халуун усны хязгаарлалт хийгдэх бүсчлэлтэй танилц
“Цахим гав”-аа удаа дараа унтрааж, 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгээр хахууль өгөхийг завджээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа: Давж заалдах шатны шүүхийг арай томоор харах байх гэж хүлээж байсан, маш их гомдолтой байна
Харуулын шовгороос ч дуурийн ари хүнгэнүүлсэн эгэл биш эр
Сэрэмжлүүлэг: Орон сууцанд гал гарч, 48 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
ОУ-ын сувилагчдын өдөр: Манай улсад 15 099 сувилагч ажиллаж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.