2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн банк ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөрийг эхлүүллээ

4 сар 1. 11:381 мин унших

Төрийн банк Дундаж давхаргыг дэмжигч банк байх мөн Ногоон хөгжилд түүчээлж ажиллах зорилтын хүрээнд Инкубатор төвөөрөө дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” цогц хөтөлбөрийг жилийн хугацаанд 5 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Санхүүгийн удирдлага, Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт хөтөлбөрөөр энэхүү цогц ажлаа эхлүүлээд байна.

Тус хөтөлбөрт хамрагдсан жижиг дунд бизнес эрхлэгчид Бизнесийн стратеги төлөвлөлт, Тогтвортой хөгжил ба ногоон маркетинг, Санхүүгийн удирдлага ба процессын үр ашгийг нэмэгдүүлэх, Хүний нөөцийн менежмент зэрэг бизнес эрхлэгчдийн зайлшгүй мэдвэл зохих сэдвийн хүрээнд 1 сарын турш үргэлжлэх цогц сургалтыг авах юм.

Улмаар сургалтад хамрагдсан иргэд Төрийн банкны Инкубатор төвийн харилцагч болж, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд болох өрхийн бизнесийн, гарааны бизнесийн зээлд хамрагдах боломжтой. Мөн шаардлага хангасан бизнес эрхлэгчдийг Олон Улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход дэмжлэг үзүүлэхээрээ онцлог юм.  

Үүнээс гадна Төрийн банкнаас ЖДҮ, бизнес эрхлэгчдээ бойжуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тогтвортой байдлыг хадгалах тал дээр анхаарал хандуулан олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ИТГЭЛ ТӨГС НОГООН ИРЭЭДҮЙ ТӨРИЙН БАНК

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.