2111-р сар, 2026Бямба гараг

"SM” Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн нь БНСУ-ын "WeBien" Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

4 сар 1. 15:492 мин унших

Өнгөрөгч 3-р сарын 21-ний өдөр БНСУ-ын "WeBien" эмнэлгийн хурлын танхимд тус эмнэлэг болон Монголын “SM” эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт (MOU) гарын үсэг зурлаа.

 Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн хооронд сургалт, судалгаа эрдэм шинжилгээ болон харилцан мэдээлэл солилцоо, эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд "WeBien" Эмнэлгийн ерөнхий эмч "И Хон Чан, “WeBien UCC” компанийн захирал "Рю Жи Хён" болон Монголын “SM” Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал болон эмч төлөөлөгчид оролцсон байна.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд уламжлалт махан хоолны хэв маягт барууны хэв маягийн хотжилт, суурьшмал амьдралын хэв маяг нэмэгдсэнээр хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй таргалалт болон бодисын солилцооны эмгэгүүд эрчимтэй өсөж байна. Иймээс Монголын Засгийн газраас эрүүл хооллолтыг дэмжих, хөдөлгөөний дутагдал болон таргалалтаас сэргийлэх "Эрүүл Монгол хүн" гэх  мэт үндэсний хэмжээний аянуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Тэгвэл энэ цаг мөчид “SM” эмнэлэг нь таргалалт, бодисын солилцооны мэс заслын чиглэлээр БНСУ-д тэргүүлэгч "WeBien" Эмнэлэгтэй, тэр дундаа тус эмнэлгийн ерөнхий эмч "И Хон Чан" доктортой хамтран ажиллаж, Монгол иргэддээ зориулсан мэс заслын болон мэсийн бус эмчилгээний технологийг эх орондоо нэвтрүүлэхээр болж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байгаа юм.

  

Эмч "И Хон Чан доктор хэлэхдээ “Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын таргалалт болон бодисын солилцооны эмгэгтэй өвчтөнүүдэд итгэл найдвар төрүүлэх чухал алхам болно гэж найдаж байна. Бид өөрсдийн арвин их клиник туршлага болон Монголын “SM” эмнэлгийн чадварлаг боловсон хүчний нөөцийг хослуулан, Монголын өвчтөнүүдэд илүү хүртээмжтэй, өндөр түвшний тусламж үйлчилгээг хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн энэхүү хамтын ажиллагааг онцоллоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь цаашид Монгол-Солонгос хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол иргэдийн хувьд эх орондоо өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжуудыг бий болгоход чухал ач холбогдолтой хэмээн харж байна.

Эх сурвалж: Health Chosun

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.