2111-р сар, 2026Бямба гараг

Б.Дэлгэрсайхан сайд төрийн албаны хуулийг уландаа гишгэж авто замын газрын даргын суудлыг Ө.Баасансүрэнд өгөхөөр зэхсэн үү?!

4 сар 2. 16:532 мин унших

Монгол төрийн босго “намхан” болсон хэмээн ард түмэн ихээхэн шүүмжлэх болсон. Тэгвэл төрийн албаны наад захын шалгуурыг хангахгүй байж даргын суудалд санаархаж, сэтгэлээ чилээн явдаг нөхдүүдийн нэг нь Ө.Баасансүрэн гэгч бололтой.

Тэрбээр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоо сүлбээтэй бөгөөд энэ хүрээгээ ашиглаж төрийн хуулийг уландаа гишгэхээр улайрч яваа сурагтай.

Учрыг тодруулбал, Авто замын газрын дарга болно хэмээн таахалзаж буй гэнэ. Нэгэнтээ түүнийг гадаадад суралцаж байхад нь одоогийн зам тээврийн сайд дуудаж ирүүлэн Зам тээврийн хөгжлийн төвийн дэд дарга буюу Ерөнхий инженерээр ажиллаж байсан ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь мулталж эзэн суулгахаар зэхсэн нь энэ аж.

Үүнээс харахад төрийн албанд нэг секунд ч ажиллаж байгаагүй хүнийг төрд зүтгүүлэхээр улайрч буй нь тод харагдаж байна. Төрийн албаны хууль гэж томоохон сүрдэм хуультай гэтэл үүнийг эс тоож буй нь хачирхалтай. Угтаа бол хэн дуртайгаа даргын суудалд залаад төрийн жолоог атгуулах хуульгүй.

Харин сайд Б.Дэлгэрсайхан өөрт нь хууль үйлчлэхгүй хэмээн эндүүрчээ. Иймд Зам тээврийн сайддаа Төрийн албаны тухай хуулиас танилцуулж байна.

23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх;

Мөн хуульд, 31.1 хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:

31.1.1 энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж заасан байдаг.

Ө.Баасансүрэн гэгч нь сайдтай Зэвсэгт хүчний жанжин штабт төсөвчин хийж байх хугацаандаа танилцаж холбоотой болж байжээ. Энэ тогтоосон холбоо сүлбээгээ ашиглаж тэднийг төмөр замын асуудал дээр мөнгө босгосон гэх шуум ч чих дэлсэв. Б.Дэлгэрсайхан сайдыг дээрх асуудлаар нь “базаж” даргын суудалд томилуулах гэж байж ч мэдэх юм.

эх сурвалж: seen.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.