2111-р сар, 2026Бямба гараг

Надтай 12 жил хамт амьдарсанд баярлалаа

4 сар 3. 11:053 мин унших

Шүүхээр гэр бүлээ цуцлуулах үед нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбарт хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох мөн дундын эд хөрөнгө хуваах дээрээ тохиолцож чадахгүй халбагаа хүртэл ширхэгчлэн тоолж шүүхэд хамтын амьдралтай байх хугацаанд үүссэн гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаа гэх мэт маргаанаа нэг бүрчлэн дурддаг.

Шүүхэд ихэвчлэн бие биеэ үгүйсгэсэн, дорд үзсэн утгатай маргаан байдаг бол энэ шүүхийн шийдвэрт ХАРИУЦАГЧийн гаргасан тайлбар нь гэр бүлээ цуцлуулж байгаа хэдий ч хүүхдийнхээ өмнө эцгийн үүрэг хариуцлагаа хэзээ ч биелүүлсээр байхаа илэрхийлсэн ухамсартай сайхан тайлбар байлаа.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэхэмжлэгч Б.Б, Хариуцагч Б.Б -д гаргасан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр.

Нэхэмжлэгч: Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд ... улсад ажиллаж амьдарч байхдаа ... улсад амьдарч байсан нөхөр Б.Б yahoo.чатаар танилцан, 2009 оноос хамт амьдарч, 2009 оны долдугаар сарын 6-ны өдөр охин Б.Э төрүүлсэн. 2009 оны гуравдугаар сард бид Монгол Улсад ирээд 12 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд би Их сургуульд суралцан төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байна. Амьдрал маань өсөж дэвжиж байсан ч бид үзэл бодол таараагүй, эвтэй гэр бүл байж чадаагүй. Хүүхэдтэй болох гэж хоёр ч удаа үр суулгасан ч амжилт олоогүй, би үр хүүхэд төрүүлэх боломжгүй болсон, бидний хоорондын харьцаа хүнд болсон зэргээс шалтгаалан цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Надад энэ амьдралдаа харамсах зүйл байхгүй.

Бид гадаадаас ирэхдээ хоёулаа 20, 20 сая төгрөгтэй байсан. Охин маань аав, ээждээ хайртай боловч гэрт байнга хэрүүлтэй байдаг нь хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаа. Охиноо өөрийн асрамжид авна. Аавтай нь уулзуулж, холбоотой байлгана, тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн тухайд ... дүүргийн ...хоёр өрөө орон сууцыг охин болон өөрийн өмчлөлд авна. Дулаан зогсоол зарагдсан учир нэхэмжлэхгүй. Мөн хувийн ферм, найман толгой үхэр, унагатай гүү, 74-** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт нөхөр Б.Б үлдээж, 02-** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад үлдээхээр бид тохирсон. Хүүхдийн нэр дээр үүсгэсэн хадгаламжаас зургаан сая төгрөгийг би авч машин авахдаа зарцуулан, 1,500,000 төгрөгийг буцааж хийсэн. 2,000,000 төгрөгөөр өөрт нь утас авч өгсөн. Одоо 3,800,000 орчим төгрөг байгаа. Үлдэх мөнгийг би бага багаар буцааж дансанд нь хийнэ. Миний ах, эгч, ээж нар бидний амьдралд оролцоогүй. Би хүүхдээ харж хандаж чадна. Ах дүүсийнхээ хүүхдүүдтэй, мөн аавтай нь уулзуулж ойр өсгөнө гэжээ.

Хариуцагч: Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид нэгэнт салах болсон учир хүүхдээ сайн асарч хамгаалж, аюулгүй байдлын сайн анхаараарай. Охинтой холбоотой бүх зүйл чамаас шалтгаална. Би өдий хүртэл эцэг хүний үүргээ биелүүлж ирсэн. Үр хүүхдээ бодоод өвлийн хүйтэнд байраа зарах бодол байсангүй. Байрны 90,000,000 төгрөгийг төлөхийн тулд найман жил шударга хөдөлмөрлөж бүх зүйлээ зориулан бий болгосон хөрөнгө учир битгий зарж үрээрэй. Охиндоо л үлдээж байна гэж ойлгох хэрэгтэй. Чамд итгээд хадгаламжийн асуудалд би оролцоогүй. Хадгаламжид нь би 10 гаруй сая төгрөг хийсэн байх ёстой. Энэ нь ирээдүйд нь зарцуулах ёстой хөрөнгө шүү. Уурлахаараа охиныг эгчдээ өгнө гэдгээ болиорой. Охинтой холбоотой ямар нэг асуудал гарвал надтай шууд холбогдоорой. Хүнтэй суух байсан ч охиноо сайн хараарай, амьдрал амар биш шүү гэж захья даа.

Залуу байсан учир бид хоёр ярилцаад хүүхдээ авхуулсан бөгөөд энэ бүх асуудалд ганцхан намайг буруутгаж болохгүй. Охиноо ээжийнх нь асрамжид өгнө. Тэтгэврээ сайн дураараа төлнө. Манай ах дүүсийн хүүхдүүдтэй охиноо холбоотой байлгаарай. Хүүхэд аз жаргалтай газар л байх ёстой. Надтай 12 жил хамт амьдарсанд баярлалаа. ... дүүргийн ....хоёр өрөө орон сууцыг охиндоо үлдээж байна. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, бид тохирсон болно гэжээ.

Шүүхээс гэрлэлтийг цуцалж охин...-г эхийн асрамжид үлдээн, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: www.shuukh.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.