2111-р сар, 2026Бямба гараг

“...Төрд томоохон цомхотгол хийх” саналыг Засгийн газар бэлджээ

4 сар 4. 10:093 мин унших

УИХ-ын энэ удаагийн хаврын чуулган улс оронд тулгараад байгаа олон асуудлаар шийдвэр гаргана. Эрх зүйн гацааг эргэж харж, засаж залруулсан олон хууль тогтоомж батална. Мөн Баялгийн сан, цаг үеийн бусад тулгарсан асуудлаарх төрийн шийдвэрийг ч гаргана. Эдгээрийн эгнээнд орж хэлэлцэх нэгэн саналыг удахгүй Засгийн газраас өргөн барьж магадгүй байна.

Засгийн газар төрд томоохон цомхотгол хийх санал боловсруулжээ. Үнэхээр ч, хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн бүтэц улам томроод байгаа талаар шүүмж өрнөх болсон. Ялангуяа, сүүлийн үед төрийн өмчит компаниудын хяналт, бүтээмжийг нэмэх зорилго бүхий менежерүүдийн томилгоо шүүмжлэлээс салахаа больсон.

Эдгээр байдалд Засгийн газар дүгнэлт хийж зохих шийдлийг гаргасан бололтой. Лав л сар гаруйн өмнө Засгийн газрын хуралдаанаар Төрийн албаны шинэчлэлийг хийх талаар ярьсан байдаг. Түүгээр, “…Орон нутагт түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтан томилоод буй асуудлыг нэг мөр цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусуудыг нэг талд нь гаргана. Ингэснээр 30 хувийн цомхотгол, хэмнэлт хийе” гэж ярьжээ. Түүнчлэн “…Ийм шинэчлэлийг хийснээр хийснээр нийтийн үйлчилгээний алба, нийтэд үйлчилдэг зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг өргөн агуулгатай хийнэ” гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байсан юм.

Ер нь бол, Монголын төрийн хувьд ийм арга хэмжээ авах цаг үеийн шаардлага ч үүссэн л дээ. Тэгээд ч жил гаруйн өмнөөс дэлхийн улс орнууд төрийн бүтцийг цомхон байлгах бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлсэн. Хэдийгээр цомхотголоор халагдах хүмүүсийн зүгээс хэл ам, эсэргүүцэл тэмцэл гарах ч ковид, дайны нөлөөгөөр үүссэн нөхцөл байдлын улмаас ийм арга хэмжээг авахаас өөр аргагүй болсноо улс орнуудын удирдлагууд тайлбарлах болсон. Ийм шалтгаанаар Америкийн ерөнхийлөгч Трамп Засгийн газартаа татвар төлөгчдийн мөнгө зөв зарцуулагдаж байгааг хянах Үр ашгийн хэлтэс байгуулсан. Түүнийгээ тэрбумтан Элон Маскт хариуцуулсан. Английн Засгийн газар Орлого, гаалийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, цомхотгол явуулсан. Канадын Засгийн газар инфляцийг хянах, алдагдлыг бууруулах шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдын ажлын байрыг цомхотгох алхам хийсэн. Франц улс төрийн зарим байгууллагынхаа салбаруудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан. Германы Засгийн газар Батлан хамгаалах яам, төрийн захиргааны агентлагуудынхаа боловсон хүчнийг цөөлсөн. Итали улс мөн Засгийн газрынхаа зарим салбар яамдын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан. Австрали улс Батлан хамгаалах яам, төрийн үйлчилгээний зарим газрууддаа цомхотгол хийсэн. Монгол Улс ч эдгээр улс орнуудтай адилхан ковид, дайны улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулаад байгаа юм. Тиймээс “И-Монголиа” датаг ашиглан төрд томоохон цомхотгол хийх саналыг боловсруулжээ. Энэ нь бэлэн болж удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.

Харин тэр саналд төрийн ямар яам, агентлаг, төрийн өмчийн компани “хоосон зардал” болоод байгааг тусгасан талаарх мэдээлэл одоогоор алга. Засгийн газраас ч албан ёсоор мэдээлээгүй байна. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл ил болох биз ээ. Ямартай ч, төрд ажиллаж буй хүмүүс цомхотголд чих тавьж байхад гэмгүй л цаг ирсэн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.