2111-р сар, 2026Бямба гараг

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын явган хүний болон авто замын бүх хайс, хашлагыг будна

4 сар 7. 10:262 мин унших

Энэ онд Улаанбаатар хотын нийт гудамж талбайн тохижилтыг сайжруулж, ус тогтдог газрууд, явган хүний болон авто замын хайс хашлагуудыг будах аж.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн Засаг дарга 204 хорооны 470,000 га нутаг дэвсгэрт хаана нь юу болж байгааг очиж үзэж, засаж залруулах боломж бага. Хорооны Засаг дарга нар бүх гудамж талбайгаар явж, хэрхэн тохижуулах, стандартын шаардлага хангахгүй байгааг нэг бүрчлэн зурагжуулж өгнө. Дүүргийн Засаг дарга нар эдгээр саналын дагуу засвар, шинэчлэл хийх төлөвлөгөөг гаргана.

Улаанбаатар хотын явган хүний болон авто замын бүх хайс, хашлагыг 4, 5 дугаар сард будаж дуусгана.

Энд тэндгүй явган хүний болон автомашины зам дагуу ус тогтож, хүмүүс өндрийн харайлтад орж байгаа юм шиг амьдарч байна. Хорооны Засаг дарга нар энэ асуудлыг шийдэх мөнгөгүй гэж зовлон ярьдаг. УБЗАА-нд энэ жил хуваарилагдсан тохижилтын ажлын мөнгөнөөс 50% буюу 10 тэрбум төгрөгийг хороо, дүүрэгт хуваарилж эдгээр засвар, тохижилтод зарцуулна. 

Өөрөөр хэлбэл хариуцсан нутаг дэвсгэрийг тохижуулж, цэвэр цэмцгэр болгох үүргийг хороо, дүүргийн Засаг дарга нарт өгч байгаа юм.

Тэднийг ажил үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд Нийслэлийн Хяналт Шалгалтын Газраас/НХШГ/ үнэлгээ тавина. Оны төгсгөлд дүгнэнэ. Ажил хийх боломж нөхцөлүүдийг санал болгож байхад ажил хийхгүй бол хорооны Засаг дарга нарыг өөрчлөх, чөлөөлөх асуудлыг иргэдийн нийтийн хурлыг зарлаж ярина" гэв.

Нийслэлийн 2025 оны төсвөөс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, СХД-т нийт ₮288.4 тэрбум, нийслэлийн төсвөөс алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум төгрөг байхаар тооцож, баталжээ. Үүн дээр нэмж 10 тэрбум төгрөгийг дүүргүүдэд хувааж олгох юм байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.