2111-р сар, 2026Бямба гараг

S'Outlet-ын буурин дээр баригдаж буй үерийн далангийн бетон хийцлэлийг зургаадугаар сард дуусгасны дараа тохижилт хийгдэнэ

4 сар 7. 17:082 мин унших

Сэлбэ гол дагуу S'Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн хамгаалалтын даланг барихдаа өндөр бетон ханууд босгожээ. Энэ нь ямар учиртайг мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл "2023 онд Барилга, Хот Байгуулалтын Яамны захиалгаар Сэлбэ сэргэлт төслийн зураг төсөл хийгдсэн юм. Тухайн зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт ерөнхий гүйцэтгэгчээр, түүний дор усны мэргэжлийн 10 гаруй байгууллага хамтран судалгааны иж бүрэн зураг, төслийг боловсруулсан байдаг.

Энэ нь Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд 21.4 километр, инженерийн шийдэлтэй үерийн далан суваг, авто зам, явган хүний зам, тохижилт багтсан том бүтээн байгуулалтын зураг төсөл.

2023 оны долдугаар сарын 4-нд S'Outlet дэлгүүрийн орчимд үер буусныг бид мэдэж байгаа. Тухайн өдөр Сэлбэ голын хуучин үерийн далан нь секундэд 45 м.куб усыг хүлээж авч чадаагүй.

Хамгаалалтын далан нь 100 жилд нэг удаа тохиолддог их үерээр секундэд 208 метр куб усыг өнгөрөөх ёстой. Ингэж байж үерийн далангаар ус халихгүй, аюул багатай байна гэсэн үг.

Тооцооллоор Сэлбэ голоор 2023 онд болж байсан үерээс 5-7 дахин дахин их ус орж ирнэ. Үүнээс хамгаалахын тулд хуучин шороон даланг тэгшилж, дөрвөн метрийн өндөртэй бетон хана босгож байна. Үерийн үеэр сэтэрсэн Сэлбэ голын баруун эргийн шороон далангийн өндөр нь 3.5 метр байсан. Буянгийн замын урд буюу S'Outlet дэлгүүрийн буурины хэсэг нам дор учраас өндөр харагдаж байгаа байх. Далангийн гадна талаар шороон дүүргэлт хийгдэх учир бүтээн байгуулалт дууссаны дараа харагдах байдал нь өндөр бетон харагдахгүй.

Үерийн далангийн үндсэн бетон хийцлэлийг зургаадугаар сард дуусгасны дараа Сэлбэ голын эргээр иргэд амарч суух усны урсцын тохируулгатай, ногоон байгууламж, хоёр даланг холбосон гүүрэн байгууламж зэрэг тохижилтыг хийх бол далангийн гадна 2-2.3 метрийн орчимтой шороон дүүргэлт хийж, явган болон дугуйн зам тавина. Харин үерийн далангийн орчимд зай байхгүй тул авто зам тавих барихгүй" гэж тайлбарлалаа.

Үерийн далангийн бүтээн байгуулалтын нийт төсөв 20.5 тэрбум төгрөг бөгөөд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар "Билгүүн Монгол Констракшн" барьж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.