2111-р сар, 2026Бямба гараг

Нарантуул, Хархоринд лангууны бүтэн жилийн түрээсийн мөнгийг төлж өгөх саналыг тавихад ТҮЦ эрхлэгчид "Үгүй" гэсэн

4 сар 14. 14:201 мин унших

Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 645 ТҮЦ-ийг нүүлгэж, суурийг цэвэрлэжээ. Ингэхдээ ТҮЦ эрхлэгчдэд хоёр санал тавьжээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "ТҮЦ эрхлэгчдэд НЗДТГ-аас хоёр санал тавьсан.

Нэгдүгээрт диплом шаардах болон шаардахгүй нийслэлийн төр захиргааны бүх байгууллагад ажиллахыг урьж байна гэхэд "Үгүй" гэсэн.

Хоёрдугаарт Нарантуул болон Хархорин худалдааны төвд лангууны бүтэн жилийн түрээсийн мөнгийг нийслэлээс төлж өгөх саналыг тавихад "Үгүй" гэсэн. Бид ТҮЦ-ээ л ажиллуулна гэж байна.

Улс төрийн бүх гал дайралт надад ирдэг. Дүүргийн Засаг дарга нар болон Захирагчийн ажлын албаныхан нэг ч ТҮЦ үлдээхгүй нүүлгэх ёстой. Жишээлбэл Баянзүрх дүүрэгт 86 ТҮЦ үлдээвэл ачуулсан 200 гаруй нь барьцана.

Нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан бүх ТҮЦ-ийг чөлөөлж дуусгана. Намайг маажиж, цохиж, зодвол гэтлээд гарна" гэж өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хэлжээ.

Энэ сарын эхээр хороо, дүүргийн Засаг дарга нарт төв зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх үүрэг өгч байв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.