2111-р сар, 2026Бямба гараг

“JCI Чэйрмэн” салбар санаачлан “BEYOND TOMORROW” төслийг хэрэгжүүлж эхэллээ

4 сар 15. 12:103 мин унших

“JCI Чэйрмэн” салбар байгууллагын санаачлагаар “Ид шидийн орон Хөвсгөл” салбартай хамтран “BEYOND TOMORROW” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төсөл нь боловсролын хүртээмж багатай орон нутгийн хүүхдүүдэд чиглэн хэрэгжүүлж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ахлах ангийн сурагчид хамрагдахаар болов. Улмаар гарааны үнэлгээ болон бусад шалгуур хангасан 30 хүүхэд Ид шидийн орон Хөвсгөл салбараас сонгогдон 2025 оны оролцогчдын түүчээг эхлүүллээ. 

“JCI Chairman” салбар байгууллагаас 2025 онд хэрэгжүүлж байгаа “Beyond Tomorrow” төсөл нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг хөгжүүлж, өрсөлдөх чадвартай боловсон хүчин болгон бэлтгэхэд чиглэсэн урт хугацааны санаачилга юм. Төслийн хүрээнд орон нутгийн болон хотын алслагдсан бүсийн сургуулийн сурагчид,  өсвөр насны хүүхдүүдийг хамруулан мэргэжлийн боловсрол, олон улсын тэтгэлэгт хөтөлбөр, менторшип хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2025 онд Лантуун дохио ТББ-тай хамтран 16-18 насны 30 хүүхдийн баг бүрдүүлж, дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр зорьж байна. 

∙ Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж олгох

∙ Тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн сургалтууд хөтөлбөрт хамруулах

∙ Дэмжигч байгууллагуудад дадлагажих, ажлын байр олгох боломж бүрдүүлэх

∙ Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх сургалтууд зохион байгуулах

“Beyond Tomorrow” төсөл нь богино хугацаанд үргэлжлээд дуусах биш, харин олон жилийн турш хэрэгжих төлөвлөгөөтэй. Шалгарсан хүүхэд, залуучуудтай тогтмол холбоотой байж, тэднийг зөвлөн чиглүүлэн чадварлаг боловсон хүчин болгох нь төслийн үндсэн зорилго юм. Тус төсөл нь дэмжигч байгууллагуудын хувьд ирээдүйн үнэт боловсон хүчнээ бэлтгэх хөрөнгө оруулалт бөгөөд эргээд үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой.

Эхний сургалт цугларалт 4/8-4/11 өдрүүдэд Улаанбаатар хотод болж нийт төслийн оролцогч 30 хүүхэд Улиастайд байрлах “Ид шидийн орон” төвд олон төрлийн сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдлаа. Мөн төслийн дэмжигч байгууллагуудын дэмжлэгээр VR тоглоомын төвд чөлөөт цагаа өнгөрөөж, ART OF UB галерейд уран зураг зурах зэргээр оролцогч хүүхдүүдийн академик бус хөгжилд хувь нэмэр орууллаа.

Оролцогч хүүхдүүд Хөвсгөл аймагтаа эргэн очсоны дараа долоо хоног бүр IELTS сургалтандаа хамрагдахын сацуу менторуудтайгаа харилцах, онлайнаар шалгалтанд бэлдэх зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдах юм. Тэдэнд мэргэжлээ зөв сонгоход туслах сэтгэл зүйн тестийг www.mycareer.mn -тэй хамтран хэрэгжүүлсэн бол IELTS & SAT шалгалтанд бэлдэх, хэлний сургалтанд хамрагдах боломжийг “PRIMIS educare”-ийн хамт олон ивээн тэтгэж байна. Түүнчлэн “JCI Чэйрмэн” салбар байгууллагын дотоод менторшип хөтөлбөрөөр дамжин амьдралын зөвлөгөө, сургууль болон бусад төлөвлөлтүүдийг хэрхэн хийхэд суралцах боломжтой. 

Энэхүү төсөлд цаашид хамрагдах хүүхдүүдийн тоог жил бүр нэмэгдүүлж, төслийн нөлөөллийг өргөжүүлснээр бид олон зуун хүүхдийн ирээдүйг өөрчлөх боломжтой. Энэ нь Монголын ирээдүйн хөгжлийг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулах төсөл юм.

Бидний мөрөөдөл, таны дэмжлэгээр биелнэ! 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.