
Шинжлэх ухаан гэдэг үг монголчууд биднийг хаяж оджээ. Ердөө хаяанд маань байгаа улс үндэстэнүүд саран дээр хүн бууж, сансарт аялал хийж, дуунаас хурдан метро барьж, тэнгисийн ёроолоор хурдан галт тэрэг хоёр тивийг холбон зорчиж байгаа энэ эрин үед бид шинжлэх ухааныг түй ч гэж ойшоолгүй амьдарч байна.
Үүнийг ураны талаарх эрдэмтэд ба эх орончид гэсэн талбарт явагдаж байгаа “цусгүй” дайнаас бэлхнээ харж байна. Ард түмнээс сонгогдсон гишүүн хортой гэж өдөр бүр нийгмийн сүлжээнд зарлаж байхад итгэхгүй яахым гэж тал нутгийн зон олон хэлэх. Геологи уул уурхайн салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг үдсэн Монгол Улсын Геологи-Эрдэс судлалын ухааны доктор Г.Жамсрандорж гуай “бид хэчнээн тайлбарлаад шинжлэх ухааныг ойлгуулахад тун амаргүй болжээ” гэж харамсан өгүүлнэ. Хамгийн товчоор, хамгийн энгийнээр шинжлэх ухааныг ойлгох боломж байх уу гэж ухав.
Ураны тархалт алтнаас 400 дахин их...
Дэлхий дээр орших 200 гаруй орноос 13 орон олборлох хэмжээний урантай гэнэ. Их ховор юм уу гэтэл оршин байгаа бүхэнд уран бий. Алтнаас 400 дахин их, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, тэр байтугай далай тэнгист 4 тэрбум тонн орчим шингэрүүлсэн уран байдаг гэх. Энэ мэдээг уншваас цацраг туяанд хүн төрөлхтөн аль эрт хордсон баймаар. Гэвч тийм биш ажээ. Байгаль дээрх уран гурван изотопоос бүрддэг байна. 99,27 хувийг изотоп-238, 0,72 хувийг изотоп-235, үлэмж бага буюу 0,0058 хувийг изотоп-234 эзэлдэг байна. Шинжлэх ухаан лабораторийн аргаар 20 орчим ураны изотоп гаргаж авсан мэдээлэл бий. Усанд, хөрсөнд, ургамалд, чулуунд буй изотоп-238 нь байгалийн нүүрс шиг, байгалийн зэс шиг түгээмэл хоруу шинж чанаргүй, эрдэс байх нь. Дорноговийн Улаанбадрах сумаас олборлох уран бол байгалийн уран изотоп 238. 5 хөлтэй ишиг, хоёр толгойтой хурга төрөхүйц хор хөнөөл үгүй, хүн төрөлхтөнтэй сая сая жилийн турш зэрэгцэн оршиж байгаа нэг төрлийн эрдэс чулуулаг байх нь.
Байгалийн уран хэзээ аюултай болдог вэ?
Бидэнтэй хамт оршдог изотоп 238-г дахин боловсруулсны дараа цөмийн түлш изотоп-235-г үйлдвэрлэдэг байна. Урантай орон бүр энэ түлшийг хийхгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тавхан оронд цөмийн түлш изотоп-235-г боловсруулдаг. Өөрөөр хэлвэл, өндөр нууцлал, хөндлөнгийн байгууллагуудын хатуу чанд хараа хяналт дор цөмийн реакторын түлш 235-г боловсруулан гаргаж авдаг байна. Энэ үед л цацрагийн аюул яригдана.
Цөмийн түлшийг юунд ашигладаг вэ?
Эрчим хүч гаргаж авна. 1 сая тонн нүүрснээс гаргаж авах энергийг ердөө 1 кг уранаас гаргаад авчихна, эдийн засгийн өндөр ач холбогдлоос гадна байгаль экологийн аврал гэж манай дэлхий үзэх болжээ. Тэнгисийн цэргийн хөдөлгүүрүүд, гүний шумбагч онгоцууд цөмийн түлшээр л ажилладаг гэх. Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч гээд зарлачихлаа. Манай гариг өөрчлөгдөж байна. Өнөөдөр дэлхийн 32 улсад атомын 442 цахилгаан станц ажиллаж байна. Нэмээд 435 станц нэмж баригдана. Ингээд үзвэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах цор ганц арга зам нь цөмийн эрчим хүчний хэрэглээг улс түмэн нэвтрүүлэх асуудал болон хувьсчээ. Манай хоёр хөрш цөмийн технологийг манай гариг дээр хамгийн чадамгай эзэмшиж, ахуй амьдралынхаа өдөр тутмын хэрэглээ болгосон орнууд байх юм. Тэр байтугай Монголын Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлэх ураны Зөөвч-Овоо төсөл нь газар доор уусган олборлох технологиор явагдана. Энэ технологийг Оросын эрдэмтэд 1960-аад онд үйлдвэрлэлд нэвтрүүлэн, өнгөрсөн 50 гаруй жилд илүү боловсронгуй болон хөгжсөөр иржээ.
Газар доор уусган олборлох технологи гэж юу вэ?
Газрын гүнд 200-300 метрийн гүнд элсний ширхэгт наалдсан ураныг хүхрийн хүчлийн сулруулсан уусмалд шингээн олборлох процесс юм байна. Эрдэмтдээс энгийн тайлбар хүслээ. Тэд аягатай байхуу цайнд элсэн чихэр уусгаад, буцаан соруулж авахдээ элсэн чихэртээ ураны ислийг наалдуулан гаргаж ирнэ. Сахар уран хоёроо байхуу цайнаасаа салгаж авахыг газар доор уусган олборлох технологийн үйл явц гэж ойлговол тун дөхнө гэлээ. Онцлог нь алт жоншийг “нинжа” аргаар гаргаад авчихдаг. Тэгвэл уран олборлолт хөрөнгө хүч, өндөр технологи шаардсан маш нарийн үйлдвэрлэлийн процесс байх нь. Казахстан улс 30 гаруй жил газар доор уусган олборлох энэ технологийг ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төл мал ургийн гажигтай төрөөгүй байна. Дэлхийн нийт уран олборлолтын 60 хувь энэ аргаар явагддаг. Байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл гараагүй байгааг Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн мэдээлэлд байна.
Уран олборлосон Монголчуудын туршлага
Монголчууд анх удаа Улаанбадрахт уран олборлох гээд мунгинаад байгаа хэрэг биш. 1985-1995 оны хооронд Дорнодын Дашбалбар, Сэргэлэн, Баяндун сумдын зааг нутагт Мардайн ордод Оросууд хот байгуулан уран олборлож 500 тонныг ачжээ. Одоо ч тэнд таван давхар орон сууцны барилгууд бий. Ядуу хүдрийн агуулгатай 6 ил овоолго нар салхинд 20 жил хийсээд л байж байна. Хүн мал хордсон, ургамал ус сүйрсэн мэдээ нэг ч гараагүй. Оросууд олборлохоор байгаль экологи зүгээр, францчууд олборлож эхлээ ч үгүй байхад ус нь хордоод, төл нь гажигтай төрөөд, ан амьтан нь үхээд байдаг нь логикийн хувьд хэт мунхагдуу тарааж байгаа цуурхал юм.
Бээлий цөмийн хаягдал болж хувирсан нь
Ураны төсөл эхлэхтэй зэрэгцэн бидний мартсан шинжлэх ухааны зэрэгцээ хуульд засч залруулах нэр томъёо өөрчлөлтүүд олон байна. Жишээ нь, цөмийн хог хаягдал жилд 750 тонн гарах мэдээллийг хөмсгөө зангидсан нэгэн эр тарааж яваа. Автомашины ашигласан тос масло, дугуй, өмссөн хувцас бээлий, ахуйн хог хаягдал... Хог хаягдлын тухай хуулинд цацраг идэвхт хог хаягдал ангилал руу эднийг автоматаар шидчихэж. Яагаад гэвэл ураны олборлолт цацраг идэвхт эрдэс баялагт ордог тул энэ ангилал руу шууд оржээ. Угтаа бол технологийн хог хаягдал гэсэн шинэ нэр томъёог зайлшгүй оруулах шаардлага үүссэн гэсэн үг. Үгийн алдаа шинжлэх ухаанаа мартсан манай нийгэмд хуурай дэрсэнд асаасан түймэр лугаа хийссээр байгааг Болдын Уянга гишүүн өөрчлөх ёстой хэмээн хэлнэ лээ.
Ураны талаар мэдэх бүрт шинжлэх ухаан биднээс хичнээн алсран одсонг харахаар байгаа юм. Эрдэмтэд идэхээс наагуур ойлгуулах гэж хичээж байна. Манай нийгэм урантай чулуу идсэний дараа хүлээн зөвшөөрөх тархи угаалтаар цэнэглэгдсээр байгаа нь юутай гунигтай. Бензинийг бид уудаггүй шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Авто ослын улмаас хоорондоо зодолдсон жолооч нарын хэргийг шалгаж байна
Амиа алдсан 10 настай охины өмгөөлөгчөөр Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллахаар боллоо
76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж амиа алджээ
Баянхонгор аймагт автомашинаар хүн мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт гадаадын хоёр иргэнийг холбогдуулан саатуулжээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форумд 23 орны парламентын 25 гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна
Бидэнд үнээс илүүтэй нийлүүлэлт чухал. Оочерлоод зогсоод байх уу эсвэл аль олдож буй эх үүсвэрээс аваад нөхцөл байдлыг намжаах уу
Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно
"Ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буй"
Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах чиглэл өглөө
“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэргээр иргэдийг залилдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ
Сайн мэдээ: 2 тэрбум ам.доллар!
Бүлгүүдийн бөглөө мултарчээ…
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
COP17-ийн үеэр Ерөнхий сайд Н. Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзлаа
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ
“Хувцасны сонголт хүний үнэ цэнийг тодорхойлдоггүй”
Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе
ТАНИЛЦ: Шинэ ургацын ногооны төвлөрсөн худалдааны байршлууд
Ардчилсан нам нийслэлд ялсан ганц дүүргийн даргаараа “туг тахих уу”
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”
У.Хүрэлсүх: Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална
Э.Оч-Эрдэнэ: Энэ хүний ярьж байгаа шиг эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй. Мөнгөтэй хүмүүст шүүх өөр үйлчлээд байна
Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй
Ч.Лодойсамбуу: Энэ намар УИХ-ыг тарааж, АН олонхи боллоо гэхэд бензинтэй болгож чадах юм уу?
Алслагдсан зарим суманд шатахуун нийлүүлэлтийг ойрын хугацаанд хэвийн болгоно
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров
ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас
Б.Эрдэнэсүх шинэ өмгөөлөгч авсан учир хэргийн материалтай танилцаж амжаагүй хэмээж шүүх хурлыг хойшлууллаа
COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ
Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдөр өгнө
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин "COP17"-д оролцохоор Монгол Улсад ирлээ
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.