
УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга биш төлөөлөгч, ер нь бол төрийг төлөөлж нийтэд үйлчлэгч” гэсэн агуулгатай байсныг санаж байна.
Түүнийг нь сонгогчид ихээхэн таалсан. Таалсан учраас саналаа өгсөн. Тэгээд төрийн эрхийг бариулсан. Тэгээд энэ Засгийн газарт хамтраад явцгааж байна.
Угаасаа, төрийн үйлчилгээ гэдэг бол өргөн утгаараа Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн зорилт чиг үүргийг бүтээгдэхүүний хэлбэрээр болон үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг. Харин явцуу утгаараа Засгийн газрын л үйл ажиллагаа юм.
Тэгвэл одоогийн энэ Засгийн газарт МАН-аас 12, АН-аас найм, ХҮН нам хоёр сайдтай байна. Уг нь энэ Засгийн газар өмнөх алдаануудыг засаж залруулах замаар авлигыг халж, олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Эдгээрийн тэргүүнд 14 мега төсөл бичигддэг. Хэд хэдийг нь хөдөлгөлөө. Гашуунсухайтын хил холболт, Эрдэнэбүрэнгийн УЦС зэргийг гэрээлээд, ажил нь эхэлж байна. Гэвч эдгээр 14 мега төсөл бүгд хөдөлж эхлэхээс өмнө энэ сайд нарынх нь зан характер дийлдэхээ больж, мега шинжтэй болоод эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болохоор Баялгийн сан, мега төслүүд, авлигын асуудал гурваас өөр зүйл бараг ярихаа больсон. Харахаа ч болсон дог. Гэтэл төрийн дунд, доод шат, тэр байтугай танхимынх нь сайд нар хүртэл гэдгэр, пээдгэр болоод хяналтаа алдаж байна.
Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр АН-ын дарга юм болохоороо намынхныхаа гомдлыг тайлж, томилгоо хийхэд голлон анхаарч байх шиг байгаа юм. Шадар сайд Т.Доржханд гэж өөрийнхөө ойлгосныг олон нийтэд ойлгуулахдаа маруухан нөхөр юм. Бас л намын дарга болохоор томилгооны шахаа, шантааж дунд явдаг бололтой.
Нөгөөх сайд нарын тухайд Засгийн газар дотроосоо хяналт шалгалтаа чангалахгүй бол бүтэц орон тоо, зардал чирэгдэл дээр “мега” бодлого барих нь хэтэрчих шиг боллоо. Тэр болгон татвар төлөгчдийн мөнгө гэдгийг мартацгааж байна. Ерөнхийдөө сайд нарын санхүү мөнгөнд сайтар хянах шаардлага үүссэнийг гадуур дотуур яригдаад байгаа барим тавим мэдээллүүд сануулаад эхэллээ. Шулуухан хэлэхэд, сайд болсноосоо хойш бүх талаараа “мега” бологсод цөөнгүй байна шүү. Хамгийн гол нь харилцаа хандлага, ёс зүй дээр Засгийн газрын сайд нар анхаарах цаг нэгэнт болсон. Дээр хэлсэнчлэн төрийн үйлчлэгч гэдгээ умартаж ёс зүйн асуудлаараа нийгмийн сүлжээний од болсон сайд нэг хоёроор тогтохоо болилоо. Сүүлд, Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай хэрэлдэхдээ хэлсэн үгийг олон нийт шүүмжлээд л байна. Яасан гэхээр, Б.Энхбаяр “…Амралтын газар галч хийдэг хоригдол байдаг юм уу.
Сангийн сайд Б.Жавхлангийн сонгуулийн ерөнхий менежер нь ямар хүн байсан бэ. Тэр хүн С.Батдөлийн хамаарал бүхий хүн байна уу шалга. Улс төрийн хүрээнд хэнийг ямар албан тушаалд хэн лоббидож томилсон бэ гэдэг мэдээллүүд байдаг. С.Батдөлийг Б.Жавхлан авчирсан гэж улс төрийн хүрээнд ярьдаг” гэсэн.
Мөн өмнө нь “...“Бортээг” ордын нүүрс худалдан авах “Эрдэнэс Тавантолгой” компанийн хоёр удаагийн тендер зарласныг цуцалсан. Гурав дахь удаа Сангийн яаманд уг тендерийн маргаан шалгагдаж байх үед Б.Жавхлан сайдын хамаарал бүхий компани нэмэлтээр орж ирсэн. Тэгэхдээ 10 хувийг нь авсан” гэж байв. Хариуд нь Б.Жавхлан “…Б.Энхбаяр иймэрхүү зүйл ярьж байгаа нь маш харамсалтай байна. Юунд хорсоод яваад байгааг нь маш их гайхаж байна. Сэдэв болгон дээр над руу дайрдаг юм. Би нэлээд тэвчээртэй, хүлээцтэй харж байгаа. Гэхдээ хүний тэвчээрт хязгаар байгаа шүү гэж хэлье. С.Батдөл яах аргагүй Дарханы залуу. Аав, ээжийг нь танина, манай намын ахмад гишүүд. Хүүхдээ захиж байсан тал байгаа. Тэрнээс болж намайг буруутгаж, хар муу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү” гэлээ. Сайдын “…Амжихгүй шүү” гэдэг үгийн сонголтыг олон нийт сайшаахгүй байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.