2111-р сар, 2026Бямба гараг

“Discord” платформыг хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй хэмээн шүүхэд өгчээ

4 сар 18. 12:111 мин унших

АНУ-ын Нью Жерси мужийн Ерөнхий прокурор “Discord” платформыг хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн шүүхэд өглөө. Тухайлбал, тус платформ нь 13-аас доош насны хүүхдүүдийг бүртгүүлэхээс сэргийлэх ёстой ч насны шалгалт хангалтгүй байсны улмаас хүүхдүүд хуурамч мэдээлэл ашиглан чөлөөтэй нэвтэрч чаддаг байна.

Шүүхэд мэдүүлснээр, “Discord”-ийн “Safe Direct Messaging” буюу “аюулгүй мессеж” гэх функц нь хортой контентуудыг шүүж, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаална гэж эцэг эхчүүдэд ташаа ойлголт төрүүлдэг байсан бөгөөд бодит байдал дээр бүрэн ажилладаггүй байжээ.

Найзын хүрээнд солилцдог мессежүүдийг огт шалгадаггүй бөгөөд зарим үед хүчирхийлэл, садар самуун, айдас төрүүлэх агуулгатай зураг бичлэг хүүхдүүдэд хүрдэг байсныг прокурор онцолсон юм.

“Discord” компанийн зүгээс мэдэгдэл гарган, “Бид платформын аюулгүй байдлыг сайжруулахын төлөө байнга хөрөнгө оруулалт хийж, шинэ боломжууд нэвтрүүлдэг” хэмээн шүүхийн нэхэмжлэлийг үгүйсгэж буйгаа илэрхийлсэн байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын мужуудын зүгээс олон нийтийн сүлжээний платформуудыг хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргах тохиолдол ихээр гарч байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв

25 жилийн өмнөх энэ өдөр юу болсон бэ? Мягмар гарагийн өглөөний 7-11 цагийн хооронд АНУ-ын зүүн эрэг дагуу иргэний агаарын тээврийн 4 онгоцыг террористууд барьцаалж, тодорхой барилгуудыг онилон хорлон сүйтгэх, террорист ажиллагаа зохион байгуулсан. Хариу арга хэмжээ авч 12:16 цаг гэхэд Америкийн нутаг дэвсгэрт нисэж явсан иргэний тээврийн 4500 гаруй онгоц хамгийн ойрын нисэх буудалдаа газардсан

1 396

Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно

Хөх хот, 7-р сарын 18 (Синьхуа) -- Хүмүүс "наадам"-ын тухай бодоход л цэнхэр тэнгэрийн дор олон морьд давхиж, хүчит бөхчүүд барилдаж, нум сум харвахаар бэлтгэж буй дүр зураг харагддаг. Үндэсний биет бус соёлын өвийг төлөөлөх төслүүдийн анхны багцын нэг болох энэхүү наадам нь тал нутгийн ард түмний бахархал, сэтгэлийг илэрхийлдэг. Энэ зун тал нутгийн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод өвөрмөц, сэтгэл хөдөлгөм туршлагыг санал болгож байна. Энэ сарын 18-20-ны хооронд Өвөр монголын 36 дахь удаагийн Аялал жуулчлалын надам Шилийнгол аймгийн Шилийн хотод зохион байгуулагдлаа

2 289

ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ

Энэ сарын 18-ны өглөө ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам Шилийнгол аймгийн Шилийн хотын наадам ардын заншлын цэцэрлэгт хүрээлэнд сүр жавхлантай нээгдэв. Нээлтийн ёслолын өмнө гол тайзан дээрх интерактив үйл ажиллагаанууд уур амьсгалыг бүрхэв. Гар утасны азтай сугалаагаар зочдод утсаа "сэгсрэх" замаар Шилийнгол хонь хожих боломжтой болсон бол том дэлгэц дээр зочдын инээмсэглэсэн царайны бодит цагийн зургийг харуулав. Талбай даяарх интерактив дуу чимээ нь уур амьсгалыг тасралтгүй оргилд хүргэв

2 361

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Төв Азийн бүс нутагт хамгийн удаан хугацаанд төрийн эрхийг барьж буй удирдагчдын нэг бол Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон юм. Тэрээр 1992 онд төрийн удирдлагад гарч ирснээс хойш улс орныхоо улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд голлох нөлөө үзүүлж, орчин үеийн Тажикистаны түүхтэй салшгүй холбогдох болсон улс төрийн зүтгэлтэн билээ

2 074

Ши Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ түлхэц өглөө

БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д хийсэн хоёр өдрийн төрийн айлчлалаа 2026 оны 6-р сарын 9-ний өдөр амжилттай өндөрлүүллээ. Энэхүү айлчлал нь Ши Жиньпиний энэ оны анхны гадаад айлчлал төдийгүй сүүлийн долоон жилийн хугацаанд БНАСАУ-д хийсэн анхны төрийн айлчлал болсон юм. Айлчлалын үеэр Ши Жиньпин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын харилцааг шинэ эрин үед улам бэхжүүлэх, стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр чухал зөвшилцөлд хүрсэн байна. Талууд өндөр түвшний харилцааг тогтмолжуулах, стратегийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Ши Жиньпин уулзалтын үеэр БНХАУ БНАСАУ-тай уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлж эрхэмлэн хөгжүүлэх байр сууриа өөрчлөхгүй гэдгийг онцолсон байна

2 025


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.