2111-р сар, 2026Бямба гараг

Монгол сурагчид анх удаа түүхийн дэлхийн аварга шалгаруулах олимпиадад өрсөлдөх эрх авчээ

4 сар 18. 12:261 мин унших

“International Academic Competition” олон улсын байгууллагаас дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд цахимаар Азийн орнуудын түүхийн олимпиадыг зохион байгуулжээ.

Энэхүү олимпиадад "Шинэ Монгол" сургуулын баг, сурагчид амжилттай оролцон гуравдугаар байр эзэлж, Дэлхийн аварга шалгаруулах олимпиадад оролцох эрхээ авчээ.

Тус сургуулийн аравдугаар ангийн сурагчид болох Б.Ариунгэрэл, М.Мишээл, Э.Хос-Эрдэнэ, А.Сэндэр, Ц.Эгшиглэн нар багийн төрөлд Хятад, Малайз, Шинэ Зеланд зэрэг долоон улсын багтай өрсөлдөж ийнхүү Ази тивийн болон ДАШТ-д өрсөлдөх эрхээ аваад байна. Тэд ирэх зургаадугаар сард Тайланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.

Харин ганцаарчилсан төрөлд сурагч Э.Хос-Эрдэнэ дараагийн шатанд оролцох эрх хүртсэн бөгөөд Монгол Улсаас анх удаа олон улсын тавцанд түүхийн мэдлэгээр өрсөлдөж буй нь энэ аж. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.