
Арьс, ширний эмгэнэлтэй түүх ноолуурын хувь заяаг нөмөрч мэдэхээр боллоо. Хөдөө гадаагүй ноолуурын үнэ өсөхийг хүлээж ядсан улсууд л байна.
Арга ч үгүй байх, өнгөрсөн жил нэг кг ноолуур бараг 200 мянган төгрөг шүргэж байсан. Гэтэл өнөөдөр 80 мянгаас эхэлж байна. Зарим аймагт ноолуурынхаа гарцаас хамаарч арай дээгүүр үнэтэй гэх боловч малчдын гар дээрээс худалдаж авч байгаа юм ер алга.
Цагтаа ДНБ-ий 17 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан арьс, ширний үнэ ханш одоо ямар болсныг бүгд харж байна. Хонины нэхий боодол бохины ч үнэд хүрэхээ байж, жалганд илжирсэн овоолго болж хувирсан нь өнөөх төрийн “мэргэн” бодлогын үр дүн. Лав арваад жилийн өмнө санагдаж байна. Тухайн үеийн Засгийн газраас арьс, ширээ түүхийгээр нь экспортлохыг хориглосон шийдвэр гаргасан даа. Тэгэхэд салбарын яам нь мэргэжлийн холбоодтой нийлээд “Арьс ширээ боловсруулаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоод экспортлох юм бол Монголд л ашигтай” гэхэд нь “Ёстой зөв гаргалгаа байна” гэж бүгд шаагьцгааж билээ. Гэтэл бодит амьдрал дээр хятадууд арьс, шир авахаа болингуут үнэ нь шалдаа унаж, хог дээр үсэрсэн. Хилийн цаана асар хямд зардлаар арьс, шир боловсруулах үйлдвэр үй түмээрээ бий. Ченжүүд малчдын гар дээрээс өндөр үнээр авсан арьс, ширээ шууд тийшээ тушааж давхар ашиг хийдэг байв. Харин ийм шугам хаагдангуут арьс, шир үнэгүйдсэн хэрэг. Энэ нь дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд олз болсон. Тэр үед хонины нэхий 500-хан төгрөг болчихоод байхад салбарын яам нь “Энэ бол дотоодын үйлдвэрлэгчдэд том боломж юм” хэмээн мунхаглаж байв шүү. Үндсэндээ тэр цагаас хойш арьс, ширний үнэ өмнө байсан шигээ болж өссөнгүй. Боловсруулж гаргана гээд арьс, ширийг үнэгүйдүүлсэн. Боловсруулах үйлдвэр ч байгаагүй, одоо ч үүнийгээ хийж чадаагүй байна. Яг үүнтэй адилхан ноолуурыг самнаж экспортолно гээд хог болгох вий. Нийгэм ч тэр аяараа ийм болгоомжтой байна.
Хэдэн тоо сөхөж харлаа. Дэлхийн ноолуурын зах зээл 2.7 тэрбум ам.доллараар хэмжигддэг гэнэ. Нийт ноолуурын тэн хагасыг нь манай улс бүрдүүлдэг хэрнээ ердөө 400 гаруйхан сая ам.долларын экспорт хийж байна гэж салбарын сайд ярьжээ. Тийм болохоор ноолуураа самнаад утас болгож гаргавал монголчууд хоёр дахин ашиг хүртэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна. Нэг кг самнасан ноолуур дэлхийн зах зээл дээр 104 ам.доллар буюу 380 орчим мянган төгрөгийн ханштай байна. Монголд ноолуур самнах үйлдвэр овоо хэд байгаа. Тэд 350 сая ам.долларын технологийн шинэчлэл хийж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Хэрэв ноолуураа самнаад гаргах юм бол 500-700 тэрбумын нэмүү өртөг Монголдоо үлдээх боломжтой гэсэн. Энэ жил улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн ноолуур татан төвлөрүүлэх ёстойгоос 230 тэрбумыг эргэлтийн хөрөнгийн зээлээр гаргаж байгаа дуулдав. Одоогоор дотоодын үйлдвэрүүд 600 тн ноолуур бэлдсэн дүн бий. Тэд дахиад ноолуур худалдаж аваад самнаж боловсруулаад экспортлох гэтэл мөнгөн дээрээ гацчихлаа. Яагаад гэвэл ноолуур өөрөө их үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болохоор асар их мөнгө эргэлдэнэ.
Арилжааны банкууд тэр их мөнгийг өгөхгүй гээд гэдийгээд байгаа бололтой юм. Ядаж байхад нөгөө үйлдвэрүүд нь өндөр өртгөөр тоног төхөөрөмжөө шинэчилж, эргэлтийн хөрөнгө рүүгээ хүртэл орчихсон байдаг. Ингээд банкууд тэднийг зээлийн шаардлага хангахгүй байна гээд чангалчихаж. Үүнээс болж малчдын энэ хаврын “ургацыг” байхгүй болголоо. Малчдын санхүүгийн эх үүсвэр нь малын түүхий эд. Махыг нь хориглож,арьс, шир нь төрийн “мэргэн” бодлогын улмаас хог болчихсон болохоор ноолууртаа л өдийг хүртэл найдаж ирсэн. Ноолуурын мөнгийг нь хаврын ургац гээд байгаа хэрэг. Тэдний энэхүү хаврын ургац нь бүтэн жилийн санхүүгийн бэрхшээлээ давах боломж нь байдаг.
Ноолуурынхаа мөнгөөр малчны зээл, тэтгэврийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр, дэлгүүр хоршоонд тавьсан өр ширээ барагдуулна. Хөдөөтэй хүн бүр үүнийг мэдэрч байгаа. Яг үнэндээ мянгат малчин хүртэл банкны зээлээр л амьдарч байна. Орон нутагт аймаг, сумдын дэлгүүрүүд тэр аяараа малчдад бараа таваараа баруун солгойгүй өгчихсөн байгаа. Ноолууранд л найдаад тэр шүү дээ. Дэлгүүрийн эздийн эргэлтийн хөрөнгө санхүүд хүртэл эрсдэл учирлаа. Өдөр шөнөгүй бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг нэхээд суулгахгүй болохоор өнөөх хэдэн малчид нь сумын төв рүүгээ ч зүглэж чадахаа байж. Энэ жил малчид маань тэр их өр ширээ дарах мөнгөгүй болж байх шиг байна. Ямаагаа бахируулан байж самнасан ноолуурыг нь авахгүй байгаа юм чинь одоо амбаар юм уу илүү гэрийнхээ мухарт хаяад оготны ноохой болгох байх даа.
Ноолуурын үнэ унахад үйлдвэрүүд үнэндээ санаа зовохгүй байгаа. Яагаад гэвэл тэд хохирохгүй. Хямд авбал бүр ч сайн. Харин хэдэн бор малчид л хоосон болно. Монгол төрийн бодлого алсуураа л буруу яваад байгаа юм. Сонсоход дэмжихгүй байхын аргагүй хачин гоё, гоё юм ярьдаг. Яг амьдрал дээр хэрэгжих болонгуут хөрсөн дээрээ бууж өгдөггүй зовлонтой. Ноолуурын хувьд дотооддоо боловсруулаад экспортлох нь зөв л дөө. Тэгээд энэ ажлаа эрчимжүүлэх гэхээр мөнгө нь түгжигдчих юм. Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн нь өөрт ч үгүй, өрөөлд ч үгүй хог болох маягтай зам руугаа орлоо.
Шийдэл нь үйлдвэрүүдэд хурдан зээлийг нь гаргаж өгөөд малчдаас ноолуурыг нь 140, 150 мянгаар нь аваад дуусгах хэрэгтэй байна. Хүнээ боддог бол засаг төр ингэж л ажилламаар юм. Гэтэл ерөөсөө ард түмнийхээ төлөө бодлого гаргахгүй байна.
М.МӨНХЦЭЦЭГ


76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж амиа алджээ
МУИС-ийн шалгалтын комисс олон хүүхдийн ирээдүй, хувь заяагаар тоглoж байна
Амиа алдсан 10 настай охины өмгөөлөгчөөр Р.Булгамаа үнэ төлбөргүй ажиллахаар боллоо
SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ

COP17 цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
Өнөөдөр Нарантуулын замыг түр нээнэ
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
Фото: Төрийн тахилгат Зүрх хайрханы төрийн тахилга ёслол боллоо
Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ
ФОТО: “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА
Сэрэмжлүүлэг: Машин өнхөрч 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтжээ
Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрчээ
Ц.Сандаг-Очир:ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна
Ж.Батзандан, Ц.Гантулга нар олигархиудаас хахууль авч, ШИНЭ намыг татан буулгасан гэв
Гурван өдөр зохион байгуулагдах "Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
ШТС-уудад 2.1 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлээд байна гэв
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?
Анги, сургуулиараа жигдэрч өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хориглоно хэмээн мэдэгдлээ
Л.Энх-Амгалан: Энэ жил их сургууль, коллежид элсэж буй залуус 2030 онд төгсөхөд эзэмшсэн ур чадварын 39% нь хэрэггүй болох гэж байна
Ерөнхий сайд цалин, тэтгэврийн тухай юуг өгүүлэв
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”
Төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ
Баянхонгор аймагт автомашинаар хүн мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт гадаадын хоёр иргэнийг холбогдуулан саатуулжээ
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?
Лидергүй АН
О.Баасанхүү АН-ын ЕНБ-ийн даргын зөвлөхөөр томилогджээ
Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.