2111-р сар, 2026Бямба гараг

Эргэлзээтэй бүхнийг нь эргэж нягтлах цаг ирчихлээ

4 сар 28. 10:215 мин унших

 

Хүн хэрхэн үүссэн, хаана үүссэн, царай зүс, арьсны өнгө өөр өөр болсны учир юу болох... гэхчилэн олон зүйл өнөөг хүртэл маргаан дагуулсаар байна. Зүүн хойд Африкт хүн анх үүссэн гэдэг ч худлаа. Африкаас бусад тиврүү тархсан гэх нь ч эргэлзээтэй. Харин “хүн дүрстэй мичнээс хүн төрхтэй бич үүссэн, хүн төрхтэй бичнээс бичин хүн үүссэн, бичин хүмүүсээс хүн үүссэн” гэх онол үнэн. Хүн дүрстэй мичнүүдээс олон сая жилийн хувьсал, шалгарлын эцсийн, дээд үр дүн болж хүмүүс үүссэн тэр процесс чухам хаана, юуны учир болж өнгөрсөн юм бэ? Энэний цор ганц шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт (амьдрах орчны нь өөрчлөлт) байх учиртай.

 

Амьдрах орчин нь хүндрэх талруугаа өөрчлөгдсөөр, цаг уур хахиршсаар, түүнд нь зохицож чадаагүй амьтад устсаар, шалгарлыг давсан нь цөөрсөөр, эцэс сүүлдээ онцгой чадамжийг олсон хэд нь л үлдсэн байх учиртай.

 

Халуун дулаан орны нөхцөл, зөөлөн чийглэг уур амьсгалын нөхцөл, үр жимсээр баялаг ой модны нөхцөл бүгд алга болсон байх ёстой. Мичүүд аргагүйн эрхээр модноос бууж, хоёр хөлөөрөө явж, олон идэштэн болж, урд мөч нь гар болж, уураг тархи нь томорч, хөгжиж, мод, чулуу, ясыг зэвсэг болгон ашиглаж, агуйд орогнож, урц овоохой барьж, арьс нөмөрч, гал ашиглаж, ан хийж, сүрэглэн явж, биесээ хамгаалж суртал нь амьдрах орчин нь аажмаар, гэхдээ тасралтгүй өөрчлөгдсөн байх учиртай. Кайнозойн эриний антропоген галбын үед хүн үүссэн байх гэж үздэг. Гэтэл тэр үед Африк тивд өмнө дурдсан мэт хувьсал, өөрчлөлт гараагүй. Бараг бүх талаараа усаар хүрээлэгдсэн, чийглэг газар нутаг шүү дээ! Чухам тийм болох учир Африкт дулаан орны ойд үүссэн бүх амьтад өнөөдөр хүртэл амьдарсаар л байна. Мич хүн болох процесс Африкт явагдсан бол тэдний аль нь ч одоо байх учиргүй. Яг л өнөөдрийн Төв Азийн өндөрлөг мэт амьтадтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай байх ёстой. Мичүүдийн заримыг нь хүн болтол нь өөрчилсөн бэрх хүнд нөхцөлд өнөөдөр Африкт байгаа бүх амьтад үлдсэн байх боломжгүй.

 

Хүмүүс байгаль, цаг уурын хахиршлын бүтээгдэхүүн болж анх үүсээд дараа нь бусад тааламжтай нутагруу тархжээ. Дулаан, чийглэг, хүнс тэжээл ихтэй нутагт үүсээд, хүнд бэрх нөхцөлтэй нутгуудруу тархсан гэх нь худал.

 

Мичүүдийг хүн болтол нь “хавчсан, зовоосон, өлсгөсөн, дааруулсан, үхүүлж үрэгдүүлсэн, цөөрүүлсэн” байгаль, уур амьсгалын хатуу, ширүүн нөлөөг зөвхөн, ганцхүү хөх чоно, аргаль, янгир, хүйтэн саруудад ичдэг, нүхэнд амьдардаг цөөн мэрэгчид мэтийн амьтад л тэвчиж, дасан зохицож үлдсэн нь үнэн. Мичүүд хүн болж чадсан болохоороо л амьд үлдэж шүү дээ! Чадаагүй нь бүгд л үхэж, мөхжээ, юун хүнтэй зэрэгцэн амьдрах!! Гэтэл Зүүн хойд Африкт мичүүд ч, хүмүүс ч зэрэгцэн амьдарч байсан мэт болчихож байгаа юм... Хүмүүс анх үүссэн газар нутагдаа өсөж үржээд аажмаар тархаж, зарим нь бүр Австрали, Америк тив, Африкруу хүрч очжээ. Онцын тааламжтай орчинруу очиж чадсан хүмүүсийн хөгжил удааширч, зогсонги байдалд оржээ. Харин амьдрах нөхцөл нь олон талын бэрхшээлтэй, байнгын анхаарал, мэдлэг, чадавх шаардсан бүс нутгуудад хүмүүсийн соёлыг бүтээх, хөгжих процесс түргэсчээ. XXI зууны өндөрлөгөөс, 2025 оны үеийн мэдлэг, мэдээлэл, баримт, материалыг ашиглан эргэж харах, дахин нягтлах аваас хүн анх Африкт үүссэн гэх үзэл, онолд эргэлзэх сэтгэл, хандлага улам л их хүчтэй болсоор байна.

 

Харин хүн анх Төв Азид үүссэн байж болохыг үзүүлэх, гэрчлэх мэдээллийн тоо улам л өслөө. Иймийн учир өмнөх бүх баримт, материал, нотолгоо, дүгнэлтийг эргэж шалгах, Африкаас, Австралиас, Азиас, Европоос олдсон гэх бичин хүнийх байж болох бүх чулуужсан ясыг хамгийн орчин үеийн багаж ашиглан дахин нягтлах шаардлага гарч байна.

 

Тэдгээр тивүүдээс олдсон чулуун зэвсэг, агуйнууд дахь элдвийн үлдэгдэл, эртний хүмүүсийн буурь бууц, чулуун зэвсэг бэлдэж байсан болов уу гэхээр газруудыг ч эргэж судлах хэрэгтэй. Ер нь энэ талын ажилд энэ зууны өндөрлөгөөс шинэ үнэлгээ, дүгнэлт өгөх нь чухал болчихлоо. Чулуун зэвсгүүдийн хийцийн онцлог, ашигласан чулууны нь шинж, чухам аль нутгийнх болохын нь тодорхойлолт ч олон зүйл өгүүлнэ шүү дээ. Одоо энэ бүхнийг тодотгох техник, технологи ч буй болчихжээ. Харин чадварлаг судлаачид хаана байна вэ? Амьтай болон амьгүй байгалийн хувьслын талаар зуун жил, хоёр зуун жилийн өмнө зарим судлаачдын хийсэн дүгнэлт үнэнээс хол, гэнэхэн гэхээр байсан нь нотлогдсоор, тогтоогдсоор байгаа билээ. Гарсан алдааг залруулах бүрийд шинжлэх ухааны түүх зузаарч, нэр төр нь улам их өндөрт өргөгдөж, үнэнийг олж мэдэх, таних, чадавх нь ч дээшилдэг. Шимпанзе мичний зүйлийн нэг салааны сая гаруй жилийн турш дахь хувьслаас хүн үүссэн гэгддэг. Тэгвэл Африкт шимпанзегийн нэг салаа нь тааламжтай орчинд “жаргаж суусаар” өвөг янзаараа шахам үлдсэн, харин өөр нэг салаа нь “бэрхийг үзэж, зовлон туулсаар, бүр хөдөлмөрлөсөөр” хүн болж хувирсан мэт болчихож байна.

 

Нэг нь байгалийн Зоопаркад тэжээлгэж суусаар нэг сая жил болсон, харин нөгөө нь зэрлэг байгальд, цаг уурын хахиршил, хүнс тэжээлийн ховордол, араатан амьтны халдлага, амьд үлдэхийн төлөөх тэмцэлд өөрийн эрхгүй орсоор, “толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөсөөр”, чулуун зэвсэг атган тулалдсаар хүн болчихсон мэт, өөрөөр хэлбэл нэг бүс нутагт огт өөр хоёр процесс зэрэгцэн явагдсан мэтээр ойлгогдож буй юм.

 

Тийм байх боломжгүй нь тодорхой шүү дээ. Аливаа мэдлэг, мэдээллийг мөнхийн, ганц үнэн мэтээр ойлгодог, хоосон цээжлээд л тоть мэт давтаж байдаг, наад цаад учрыг нь ер ухаж ойлгоогүй, ойлгох ч чадваргүй хүмүүс, мөн өөрийн ядруухан, ядуухан оюунаараа аливааг хялбарчлан, дүйцүүлэн тайлбарлах гэж жүжиглэдэг, мэдэмхийрдэг, хуурамч шинжлэх ухаанчирхагчид өнөөдөр (псевдонаука) бүр их, дээд сургуулийн багш нарын дунд ч олон болчихжээ. Ийм байдал хэзээ засрах юм бол оо? Энэ зуундаа багтаж цэгцрэх байгаа...? Өнөөдөр л гэхэд эрдмийн том том зэрэг цолтой хүмүүсийн (тэд судлаачид ч болж чадаагүй) наад зах нь л 90 хувь нь хулхи эрдэмтэд, хуурамч шинжлэх ухаанчирхагчид болчихоод байна шүү дээ.

Тэдэнд бүтээл гэж байхгүй, ганц нэг бичсэн, хэвлүүлсэн зүйлд нь чанар, шинэ зүйл, олсон нээсэн зүйл, шинэ онол, үнэтэй санаа, шинэ мэдээ, баримт ч байхгүй, тэд бичсэн гэгдэх диссертациа ч хэвлүүлж зүрхэлдэггүй хүмүүс...

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.