2111-р сар, 2026Бямба гараг

“Ирээдүйн инженерүүд” III олимпиадын шилдгүүдийг тодрууллаа

4 сар 29. 10:152 мин унших

ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд" III  олимпиадын шилдэг 20 оролцогчийг тодрууллаа. Тус уралдаан нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг дэмжих зорилготой. Энэ удаагийн тэмцээнд ЕБС-ийн 12 дугаар ангийн 200 орчим хүүхэд оролцож, математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадвараараа өрсөлджээ. Тухайлбал, гуравдугаар шатанд тэнцсэн оролцогчид цахилгаан эрчим хүч хэрхэн, яаж гаргах талаар бүтээл хийжээ.

“Ирээдүйн инженерүүд” III олимпиадын нэгдүгээр байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Отгонбилэг шалгарсан юм. Тэрбээр ярихдаа, "Миний хувьд математик, физиктээ сайн, химийн хичээлд төдийлөн сайн биш учраас эхний шат хүнд байсан ч гэр бүл, найз нөхдийнхөө тусламжаар давсан. Гуравдугаар шатанд мэдлэгээ бүрэн ашиглаж, түрүүлсэндээ баяртай байна. Түрүүлнэ гэж төсөөлөөгүй, ядаж тусгай байр эзлэх юмсан гэж бодож байлаа. Тус сургуулиас хүндийн хүчийг ашиглаад гэрэл асаах, генератор бүтээх, мөн нэг кг ачааг 30 см-ийн өндрөөс буулгах даалгавар өгсөн. Гэтэл ачаа нь хүндийн хүчнээс шалтгаалаад боломжгүй байсан тул дөрөв хувааж тавцанд буулгасан. Тэр нь бусад хүүхэдтэй харьцуулахад арай онцлог байсан болов уу. Элсэхийг хүсэж байсан сургуулиасаа бүтэн жилийн тэтгэлэг гардсандаа баяртай байна. Цаашид программ хангамжийн инженерчлэл чиглэлээр суралцана" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тус олимпиадад байр эзэлсэн сурагчдад ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн 30-100 хувийн тэтгэлэг олгож байна. Мөн энэ үеэр шилдэг 20 оролцогчийн нэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Ариунбаатарт тус сургуулийн Барилга архитектурын сургуулийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн нэрэмжит дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг олгосон юм. 

Шилдэг оролцогч Б.Ариунбаатар, “Гэрийнхээ крантнаас ус уух гэтэл бор өнгөтэй гарсан. Усаа яагаад цэвэр байлгаж болдоггүй юм бол, өөрөө ариутгах боломжтой болов уу гэж бодоод усны ариутгалын мэргэжлийг сонирхсон. Ариутгаад зогсохгүй салбарт нь ажиллавал өөрчилж чадах болов уу гэж бодсон.

Герман, Австри улсад хүмүүс крантны усыг шууд уудаг тухай ч уншсан. Бид яагаад ингэж болохгүй гэж хэмээн бодож, усны барилга, байгууламжийн инженер мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжлээрээ тэтгэлэгтэй суралцах болсондоо баяртай байна. Сургуулиа төгсөөд усыг крантнаас шууд ууж болох хэмжээний усны барилга байгууламж барина гэж мөрөөддөг” гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.