2111-р сар, 2026Бямба гараг

“Төрийн банк” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа

4 сар 30. 12:532 мин унших

“Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар банкны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдэд танилцуулснаас гадна “Төрийн банкны 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл”-ийг хэлэлцэн батлав.

Монгол орон даяар 500 салбар нэгж, 4,000 гаруй ажилтан, 2.3 сая харилцагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй “Төрийн банк” ХК нь 2022 онд Банкны тухай хуулийн дагуу нийт хувьцааныхаа 5.71 хувийг олон нийтэд санал болгож, 25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр Сангийн яамны хувь эзэмшил 49.26, Хадгаламжийн даатгалын корпорацын хувь эзэмшил 45.03 хувь болж, Төрийн банк системд нөлөө бүхий банкнуудаа түүчээлэн хөрөнгийн зах зээлд хөл тавьсан.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Тэлмүүн Төрийн банк байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай, ил тод, сайн засаглалтай, ногоон хөгжил, дундаж давхаргыг бойжуулах, дэмжихэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан тогтвортой, хүртээмжтэй хүргэх тогтолцоо бүрдүүлэхэд ихээхэн анхаарч буйг онцлов. Мөн тэрбээр Төрийн банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж, Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд жил дараалан багтаж буйг ч тодотгож байлаа.

Харин “Төрийн банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хурлын үеэр банкны санхүүгийн үзүүлэлтүүд хэрхэн сайжирсан талаар танилцуулсан. Тэрбээр, “Төрийн банк 2009 онд 130 гаруй тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үүсгэн байгуулагдсан бол өнөөдөр активын хэмжээ 6.2 их наяд төгрөг болж, банкны системд томоохон орон зай эзэлж байна” хэмээн онцолсон юм.

Банкны актив хөрөнгийн тухайд, сүүлийн гурван жилд 18.2 хувиар өссөн бөгөөд нийт активын 56 хувийг зээлийн багц эзэлж байна. Мөн зээлийн багц 2024 онд 3.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 44 хувиар өссөн байна.

Төрийн банкны цэвэр ашгийн хувьд, мөн л жил дараалан өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, сүүлийн гурван жилд банкны цэвэр ашиг 41.3 хувиар өсөж, өнгөрсөн онд 108 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр мэдэгдсэн. 

Түүнчлэн Төрийн банкны ногдол ашгийн өгөөж 2024 онд 13 хувь байснаас гадна өнгөрсөн оны цэвэр ашгийнхаа 44.6 хувийг энэ онд ногдол ашиг болгон хуваарилсан нь системд нөлөө бүхий бусад банктай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болж байна. Төрийн банкны удирдлагуудын зүгээс цаашид банкны цэвэр ашиг, ногдол ашгийн өгөөжийг тогтмол нэмэгдүүлж, бууруулахгүй байх бодлого баримталж байгаагаа хурлын үеэр мэдэгдсэн юм.

Итгэл төгс Ногоон ирээдүй

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.