2111-р сар, 2026Бямба гараг

Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

5 сар 1. 11:413 мин унших

Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд уул уурхайн лиценз олгогдоод байна. Энэ хэмжээний газар нутгийг 1743 эзэмшигч уул уурхайн 2697 лицензээр эзэмшдэг.

Үүний 5 244 454.8 га талбайг дотоодын 1403 компани 2157 лицензээр эзэмшиж байна. Энэ нь нийт лицензтэй талбайн 79.2 хувь болж буй аж. Харин 1 062 710.4 га талбайг гадаадын 100 хувийн хөрөнгө оруу­лалт­тай 249 компани эзэмшдэг байна. Энэ компаниуд дээрх газарт 393 лицензтэй.

 

Дээрх 393 лицензийг 27 улс дангаараа болон хамтран эзэмшжээ. Эдгээрээс хамгийн олон нь Хятадын компани байна. Тус улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай 145 компани манай 50194.24 га газарт 202 лиценз эзэмшдэг.

 

Түүний араас Виржинийн арлуудад харьяалалтай 24 компани 70 313.91 га газартай 41 лиценз, Хонгконгийн 15 компани 77 852.95 га газартай 31 лиценз, Канадын 12 компани 203 051.60 га газартай 20 лиценз, Сингапурын 11 компани 104 554.65 га газартай 33 лиценз, Өмнөд Солонгосын найман компани 10 639.70 га газартай 10 лиценз эзэмшдэг. Мөн Австралийн дөрвөн компани 28 244.17 га газартай зургаан лиценз, Оросын дөрвөн компани 321.01 га газартай дөрвөн лиценз, Их Британийн гурван компани 7 038.72 га газартай дөрвөн лиценз, Люксембургийн хоёр компани 13 528.21 га газартай зургаан лиценз, Америкийн хоёр компани 2 442.31 га газартай дөрвөн лиценз, Голландын хоёр компани 6 620.18 га газартай 10 лиценз, Германы хоёр компани 603.89 га газартай хоёр лиценз, Японы хоёр компани 3 015.13 га газартай гурван лиценз эзэмшдэг юм байна. Түүнчлэн Австрали-Хятадын хамтарсан нэг компани 8 795.35 га газартай хоёр лиценз, Казахстаны нэг компани 136.46 га газартай нэг лиценз, Швейцарийн нэг компани 192.50 га газартай хоёр лиценз, Малайзын нэг компани 2 416.53 га газартай хоёр лиценз, Украйны нэг компани 8 136.53 га газартай нэг лиценз, Сейшелсийн нэг компани 375.18 га газартай нэг лиценз, Орос-Хятадын хамтарсан нэг компани 47.50 га газартай нэг лиценз, Орос-Өмнөд Солонгосын хамтарсан нэг компани 118.15 га газартай нэг лиценз, Виржинийн арлууд-Сингапурын хамтарсан нэг компани 1 933.96 га газартай нэг лиценз, Канад-Сингапурын хамтарсан нэг компани 6 977.26 га газартай хоёр лиценз, Их Британи-Хятадын хамтарсан нэг компани 54.23 га газартай нэг лиценз, Ирланд-Их Британийн хамтарсан нэг компани 1 205.14 га газартай нэг лиценз, Болгарын нэг компани 3700.94 га газартай нэг лицензийг тус тус эзэмшжээ.

 

Харин 311 338.8 га газар бүхий 147 лицензийг манайхны гадаад улсуудтай хамтарсан 91 компани эзэмшдэг байна. Монгол-Хятадын хамтарсан 41 компани 78074 га газартай 57 лиценз, Монгол-Өмнөд Солонгосын хамтарсан есөн компани 26831.01 га газартай 13 лиценз, Монгол-Сингапурын хамтарсан есөн компани 36739.53 га газартай 24 лиценз, Монгол-Оросын хамтарсан найман компани 3661.05 га газартай 11 лиценз, Монгол-Японы хамтарсан таван компани 45357.19 га газартай 12 лиценз, Монгол-Виржинийн арлуудын хамтарсан таван компани 24787.59 га газартай долоон лиценз, Монгол-Хонгконгийн хамтарсан хоёр компани 23454.23 га газартай долоон лиценз, Монгол-Германы хамтарсан хоёр компани 5748.07 га газартай гурван лиценз, араас нь Монгол-Унгар, Монгол-Сингапур-Хонгконг, Монгол-Польш, Монгол-Чех, Монгол-Люксембург, Монгол-Канад-Хятад, Монгол-Их Британи, Монгол-Казахстан, Монгол-Орос-Украйны хамтарсан тус бүр нэг компани 46.87-10011.16 газартай 1-3 лицензийг эзэмшиж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.