2111-р сар, 2026Бямба гараг

АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

5 сар 2. 9:096 мин унших

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз. Учир нь, АН том нам л даа. Харамсалтай нь, “…Монголын улс төрийн хоёр баганын нэг” хэмээх албан бус тодорхойлолтоос энэ намын УИХ дахь бүлэг албан ёсоор татгалзчихав бололтой.

Үйлийн сэдэл нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад “…За, Баярцогт даргад хариулъя” гэснээс болсон. Үүнд дөрөөлсөн АН-ын бүлгийн улс төр нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохоос татгалзах буюу завсарлага авах болоод явчихав.

 

Гэтэл УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д “…Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах эрхтэй” гэдгийг заагаад өгчихсөн. Завсарлага авах гэдэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой байх учиртай юм шүү дээ. Тиймээс ачигдрийн чуулган дээр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэх байсан гурван асуудлаас завсарлага авчихлаа.

 

Нэгэнт “…Бүлгийн шийдвэр” гээд баахан бужигнуулчихсан, бантсан ч биз. Гүрийсээр байгаад бүлэгтээ завсарлага авчихсан. Гэхдээ энэ ямар хор уршигтай О.Цогтгэрэл одоохондоо ойлгохгүй байх шиг байна. Энэ удаагийн улс төрд ах нараасаа зөвлөгөө тусламж авалгүй л туучих шиг боллоо. “…Хүний хуучин, дээлийн шинэ” гэдэг дээ. Ах нар нь цагтаа арай өндөр түвшний асуудлаар яг ийм улс төр хийж байсан түүх бий. Одоогоос 18 жилийн өмнө, 2007 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын зөвлөл хугацаагүй завсарлага авч байв. Шалтгаан нь, Ц.Нямдоржийн хэлсэн “АН” гэдэг хоёр үгтэй холбоотой байж таарсан. Учир нь тус чуулганы өмнөх өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж “…Төрийн эрх ашиг шаардвал зарим хүний бодсоноос өөр шийдвэр гаргаж чадна шүү” гэчихсэн. Яг үнэндээ ингэж хэлснийх нь араас Н.Батбаяр нарын гишүүд лавлаж, шалж асуусаар Ц.Нямдоржоос “АН-ынханд хандсан” үг унагааж чадсан байдаг. Түүнээс “…АН-ыг хүндэтгэдэг ч улс төрийн тооцоо бий” гээд хэлүүлчихсэн. Ингээд түүнд дөрөөлж улс төр хийсэн хэрэг л дээ. Тэгээд “…Ц.Нямдорж энэ үгнийхээ төлөө уучлалт гуйтал чуулганд оролцохгүй” гэж мэдэгдсэн.

 

Тухайн үед хаврын чуулган эхлээд хоёр сар болж, 30 гаруй хууль хэлэлцэж, батлахаас ганцхан Ойн тухай хуулийн ард л гараад байсан юм. Тиймээс АН-ын энэ үйлдэл тухайн үедээ бас л шүүмжлэлд өртөж байв.

 

Гэвч, өнөөдрийн АН-ын бүлгийн улс төртэй харьцуулалтгүй л дээ. Ер нь бол, баасан гаригийн хуралдаан дээр болсон “…За, Баярцогт даргад хариулъя” гэдэг бол УИХ-ын хоёр гишүүний хооронд болсон яриа ч гэсэн болно. Л.Оюун-Эрдэнэ бол 2024 онын сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын тухай хуулийн 41.2-т “…Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Үүнийг манайхан товчлоод “…УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” гэчихдэг. Аль ч агуулгаараа, АН-ын бүлэг ажил хаях хэмжээний улс төр хийх шалтгаан байтугай шалтаг ч байхгүй юм, уг нь. Хэрвээ, энэ явдлыг улстөржүүлэн үргэлжлүүллээ ч Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа хоёрын л асуудлаараа дуусна. Ер нь тэгээд манай УИХ-ын гишүүдийн дунд бие биеэсээ уучлал гуйх хэмжээний байтугай хэн хэн нь Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хэмжээний зөрчилдөөн гарсаар ирсэн. Хэрүүл, зодоон, салаавч гээд эрхэм гишүүд “хүний ёс”-оор муудалцана, бас. Хамгийн сүүлд, одоо энэ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн оролцсон зодоон Төрийн ордонд болж байв. 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байж л дээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн явж орсон байгаа юм. Тэгэхэд нь О.Цогтгэрэл “...Чи намайг гүтгэсэн” гэснээр АН-ын бүлгийн шинэ, хуучин хоёр дарга маргалдаад барилцаж авчээ. Улмаар Д.Ганбатыг заамдаж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохисон байна.

 

Д.Ганбат ч өмнөхөн нь түүнийг ноцтой асуудалд холбоотой болох талаар ярьчихсан байдаг. Үүний улмаас Д.Ганбатын цамцны хоёр товч тасарч, нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчээ. Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт хандсан.

 

Шүүх эмнэлэг “...Хохирогч Д.Ганбатын хацар, уруулын зулгаралт, нүдний улайлт нь хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан. Зөрүүлээд О.Цогтгэрэл 2023 оны нэгдүгээр сарын 6-нд “...Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан” гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад бичиж өгсөн. Шулуухан хэлэхэд, энэ хоёр хэрэг хоёулаа эцэслэн шийдэгдсэн бол УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал ч яригдахаар л байсан. Гэвч тухайн үедээ шийдэгдэлгүй тэр чигтээ “царцчих” шиг болсон. Одоо яаж байгаа юм, бүү мэд. Лав л Д.Ганбатыг “зодсон” О.Цогтгэрэлийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслээгүй л дуулдаж байна. Нөгөөтэйгүүр, АН-ын бүлгийн “…Завсарлага авна” гэсэн нь хаа хүртэл үргэлжлэх вэ гэдэг сонин байгаа юм. Эхнээсээ завсарлага авах ямар ч эрх зүй байхгүй, хуулийн боломж дээр санаж сэдсэн улс төрөө тоглоод ороод явчихсан. Гэтэл УИХ яг одоо улс, иргэдэд маш чухал асуудлуудыг хэлэлцэхээр зэхэж байна. Тэр дундаа, Баялгийн сан тойрсон олон санаачилгууд УИХ руу зүглээд байгаа юм. Яг ийм үед АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага авсан тухайд таатай харж, нааштай дүгнэх хүн ховор байна. Адаглаад л, “…Шалтаг нь “Баярцогт” боллоо, шалтгаан нь Баялгийн сан л даа” гэцгээгээд эхэллээ.

 

Өөрөөр хэлбэл, “…“Баярцогт”-оор шалтаглаад Баялгийн санг бойкотлоод уналаа” гэх яриа улс төрийн хүрээнээс халиад хаа сайгүй яригдаж байна. АН-ынхан ч “…Ядахад, ингэж улс төр хийгээд С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг наагаад хаячих юм” гэж байна.

 

Явж явж АН доторх хууччуулын эртний өрсөлдөөн энэ дээр хэрэгжиж байгаа талаар ч ярьж байх юм. Энэ бүхний ард нэг бол С.Баярцогтод таагүй журмын нөхөр нь “шанаа” өгөх, эсвэл Баялгийн санг нам зогсоож, стратегийн ордоо авч үлдэх “хүсэл” үйлчлээд байгаагийн аль нэг нь байгаа л бололтой дуулдаад байна.

Гэхдээ “…АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот” гэдэг ойлголт нийгэмд илүү таржээ. Эцэст нь, аль нь ч байлаа гэсэн, ямар ч жижиг нам сэдэхээргүй ядруухан улс төрийг АН-ын бүлэг эхлүүлчихлээ. Яаж зогсоож, ямар аргаар дуусгах юм, бүү мэд дээ.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.