2111-р сар, 2026Бямба гараг

Т.Мөнхсайхан: 13/А маягтыг цахим болгож сэргээнэ

5 сар 2. 13:002 мин унших

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "13/А маягт байхгүй болсноор анхан шатны эмнэлгүүд төв эмнэлгүүдийн ачааллыг бууруулдаг байсан асуудал алга болсон. Өөрөөр хэлбэл иргэд анхан шатны эмнэлгүүдээрээ үйлчлүүлэхгүй шууд төв эмнэлгүүдийг зорьж ачааллыг улам бүр нэмэгдүүлэх болсон. Тиймээс 13/А маягтыг цахим болгож сэргээн бүх мэдээллийг нэгтгэнэ. 13/А маягтыг цахим болгож сэргээх ажил зургаадугаар сараас хэрэгжинэ. Ингэснээр үзлэг оношилгооны бүрэн дата үүсэж эмч нар өвчтөнүүдийнхээ оношийн бүх мэдээллийг нэгтгэж харах боломжтой болно

Мөн иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт очиход хэн гэдэг эмчид, хэдэн цагт очиж үзүүлэх вэ гэдэг цагийг нь анхан шатны эмнэлгүүд нь өөрсдөө авч өгөөд, эзэнтэйгээр явуулдаг болно. Сум, өрхөөс иргэнийг "Та УНТЭ-т очиж үзүүлэх юм байна" гээд явуулчихдаг. Нөгөөдүүл нь орон нутгаас ирээд цагаа авах гэж долоо хонодог. Цагаа аваад үзүүлчхээд долоо хонодог. Дахиад шинжилгээгээ өгөх гэж долоо хонодог. Ингээд 1-2 сарыг Улаанбаатар хотод өнгөрүүлээд санхүү, мөнгөний хувьд асар их хүндрэл чирэгдэл учирч байгаа юм. Үүнийг шийдэх шийдлийг бид гаргачихсан. Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирэх оны дунд гэхэд 100 хувь биеллээ олно гэж төлөвлөж байна.

2020 онд даатгуулагч 2 сая төгрөгөөс дээш тусламж үйлчилгээ авах боломжгүй байсан одоо тогтолцоогоо өөрчилсний үндсэн дээр 104 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэх тусламж үйлчилгээг 5 сая төгрөг төлөөд авч чаддаг болсон" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.