2111-р сар, 2026Бямба гараг

Хэлмэгдэгсэд шүүхийн хаалга татсаар. Хариу алга...

5 сар 2. 14:562 мин унших

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт хилсээр холбогдож, олон жил шоронд хоригдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрхээ сэргээлгэхээр төрөөс хариуцлага нэхэн, шүүхэд хандсаар байна. Гэвч шүүхийн тогтолцоо тэдний дуу хоолойг сонсохоос татгалзсаар...

“Долоо” хэлээд “дүнгүй” өнгөрөв

2024 онд Т.Чимгээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт долоон удаа нэхэмжлэл гаргасан ч шүүгчид нэхэмжлэлийн “үндэслэл тодорхойгүй” хэмээн үзэж хүлээж аваагүй байна. Долоон удаагийн оролдлогын дараа тэрбээр шүүхийн өөр нэг салбар буюу Сүхбаатар дүүрэг рүү хандахаас өөр аргагүйд хүрчээ.

2025 оны гуравдугаар сард өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шинээр нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ удаад шүүх түүнийг хүлээн авсан байна. Гэсэн ч аль шүүгч хянаж буй, хэзээ шүүх хурал болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа аж. Тодорхой мөнгөн дүнтэй нөхөн төлбөр шаардаж байгаа ч, төрийн хариу аниргүй.

Нэхэмжлэл гараад есөн сар өнгөрлөө

Б.Содномдаржаа ч мөн 2024 оны наймдугаар сарын 11-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд төрөөс нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Түүний хэргийг шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн хэлэлцэж буй боловч шүүх хурлын тов өнөөдрийг хүртэл гараагүй хэвээр. Шүүхийн дуугүй байдал асуулт дагуулж байна

Ийнхүү хоёр иргэний нэхэмжлэл шүүх дээр “гацаж” буй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхэллээ. Шүүгч нар үүргээ биелүүлж чадахгүй байна уу? Эсвэл төрийн дээд түвшнээс чиглэл өгчихсөн үү?

Олон жил хилс хэрэгт шийтгүүлсэн, эрүүдэн шүүгдсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон эдгээр иргэд эрх зүйн хариуцлагын механизмыг ажиллуулахыг шаардаж буй. Харин тэдний энэ шаардлага хариугүй үлдсээр...

Хуулийн засаглалтай, хүний эрхийг дээдэлдэг улс гэж бид үнэхээр итгэж болох уу?

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.