
Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигдар боллоо. Энэ төмөр замын эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тэр талаар албаны эх сурвалжууд хангалттай ярьжээ.
Тэгвэл, энэ нь нөгөө талаар нүүрсний тээврээр дамжсан хулгай, Тавантолгойн бүлэг ордод эзэн суух гэсэн санаархал хоёрт цэг тавьж буй юм. Гэхдээ, одоохондоо үүнийг санаж ярьж байгаа хүн ховор байна.
Учир юу гэвэл, монголчууд хоёр жил гаруйн өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын ид хүйтнээр улс даяараа нүүрсний хулгайг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр жагсаж байлаа. Тухайн үед нүүрсний хулгайг мөрдөх байгууллагуудын ажлын хэсэг “…Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр бусдад давуу байдал олгосон эсэх”, “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах ажиллагаа буюу тендер дээр бусдад давуу байдал олгосон эсэх”, “…Оффтейк гэрээ байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн эсэх”, “…Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийг сонгон шалгаруулахдаа давуу байдал үүсгэсэн эсэх”, “…Тээвэрлэх явцдаа жингийн зөрүүтэй ачсан эсэх, хоосон гэх мэдүүлгээр буюу буюу хулгайн тээвэр хийсэн эсэх” гэсэн 4-5 төрлөөр мөрдөн шалгаж эхэлсэн.
Нүүрсний хулгайд олон улстөрч, хэдэн зуун төрийн албан тушаалтан, нэр бүхий хэд хэдэн компанийнхан холбогдож, ажлын хэсгийнхэн 70 гаруй эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Улмаар хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхээс тэдгээр хэргийг ямар “хариу”-тай дуусгасныг бид бүгдээрээ мэднэ.
Хамгийн гол нь нүүрсний хулгайн нэлээд хэсэг нь тээвэртэй холбогдоод байв. Нэг үгээр, энэ нь Гашуунсухайт-Ганцмодны хилийг холбосон төмөр замгүйгээс болсон хэрэг. Сангийн яам л гэхэд 2019 онд “…Гашуунсухайт боомт нь нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг. Гэвч одоогийн зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь өсөн нэмэгдэж буй экспортын хэрэгцээ шаардлагад хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүй байна. Үүний улмаас 100 гаруй км тээврийн хэрэгслийн дараалал үүсгэж, иргэдийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн “нүүрсний хулгай” зэрэг хууль бус, маргаантай үйлдлүүд гарсаар байна” гэж албан ёсоор танилцуулж байв.
Мөн, 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…“Эрдэнэс Монгол”- компанитай холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, ЗГХЭГ-аас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа, Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэсэн.
Түүнчлэн, жилийн өмнө УИХ-ын Нүүрсний сонсголын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “…“2011 оноос хойш 826.4 сая долларын алдагдсан боломж байсан” гэж шинжээч дүгнэж байна. Энэ зардал нь хаана зөрүү гарч алдагдсан бэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Цагаанхад дахь талбай хоорондын 230 км замд тээврийн зардал тонн тутамд 10-14.2 доллар зардал гардаг. Харин Цагаанхаднаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км замд тээврийн зардал 28-121.8 доллар гардаг. Нүүрсний хулгайн үнийн зөрүүний гол асуудал Цагаанхаднаас Гашуунсухайт боомт хоорондын тээврийн зардлыг огцом нэмэгдүүлэх байдлаар үнийн зөрүүнд ажилладаг схем харагдаж байна” гэсэн байдаг.
Товчхондоо, нүүрсний хулгайн нэг ийм “гудамж” ил болоод, шалгагдсан. Гэхдээ баригдсан хулгайч нартаа хариуцлага тооцож чадсан эсэх нь бүрхэг үлдсэн.
Гэтэл Гашуунсухайт-Ганцмодны хилийг төмөр замаар холбох Монгол-Хятадын хэлэлцээр тэртээх 1955 онд, 70 жилийн тэртээ хийгджээ. Энэ хэлэлцээрийн дагуу дараа жил нь Замын Үүд-Эрээний төмөр зам холбогдсон. Одоо хоёр дахь нь Гашуунсухайт-Ганцмодны боомт болох гэж байна.
Ер нь бол энэ боомтын төмөр замын төсөл хэрэгжихгүй гацаж ирсэн нь хоёр шалтгаантай байдаг. Мэдээж, нүүрсний тээврээс хууль бус ашиг олдог бүлэглэл нөлөөлсөн. Хамгийн гол нь, энэ төслөөр дамжуулж Тавантолгойн бүлэг ордод эзэн суух хүсэлтэй бүлэглэл гол гацааг үүсгэж ирсэн байдаг. Ингэж авах бодит оролдлогыг хэд хэдэн удаа хийж байв. Эдгээрээс хамгийн явцтай байж, ажил хэрэг болох дөхсөн нь 2014 оных байдаг.
Түүхээс нь харахад, 2003 оны есдүгээр сард Монголын талаас “Тавантолгойн нүүрсний ордыг цогцолбор байдлаар ашиглахтай холбогдсон эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх, ашиглах” төслийг Хятадын талд санал болгосон.
2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтоолоор “Эрдэнэс МГЛ” ХК-ийг байгуулсан. Тухайн үед “Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгой ордоос Ухаахудагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ үлдээсэн байдаг юм.
Тэр жил Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих лицензийг “Энержи ресурс”-д олгосон. Ингээд “Шеньхуа” компанитай техникийн түвшинд санал солилцсон.
2009 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайд Сү.Батболдтой “Шэньхуа” группын төлөөлөл уулзаж “…Хятадын тал Тавантолгой төсөлд оролцох юм бол Хятадын нутагт төмөр зам барих шаардлага бий. Олон улсын Консорциум байдлаар хөрөнгө оруулж, “Шэньхуа” групп идэвхтэй оролцоно. Хятадын зах зээл рүү оруулж, түүгээр дамжаад гуравдагч оронд гаргана. Хэрэв Тавантолгой төсөлд оролцож чадахгүй бол Хятадын нутаг дээрх төмөр зам барихад хүндрэлтэй болох юм” гэсэн.
2010 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. 2011 оны долдугаар сарын 26-нд “Чалко”-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, анхны экспортоо хийсэн.
Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-нд төслийг хэрэгжүүлэх хоёр талын төлөөлөл Бээжинд уулзаж “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Санамж бичигт “…Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, “…“Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, “…Ухаахудаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ”, “Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …“Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, “Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл “Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаахудаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна.
Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг.
2014 оны дөрөвдүгээр сард Боомтын зориулалттай “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компанид “Шеньхуа” 49, манай гурван компани тус бүр 17 хувь эзэмшсэн. Тэр жилийнх нь наймдугаар сарын 20-нд Засгийн газрын 268 дугаар тогтоолоор Тавантолгой орд, Гашуунсухайтын төмөр зам хоёр нэг “сав”-нд орсон. Маргааш нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ши Жиньпин Монголд Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ши Жиньпин “…Хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн.
Улмаар Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээг байгуулсан. Мөн “Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Тунхаглалын 2-т Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллах байдлаар тохиролцсон. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан. Ажлын хэсэг шалгарсан талтай Тавантолгой ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч 2015 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж төмөр замын концессын хэлэлцээр, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зогсоосон.
Ингээд долоон жил таг болсон. 2022 оны наймдугаар сард Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах талаар тус тус санамж бичиг байгуулсан. Тэр явсаар өнөөдөр Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах нь бодитой ажил болоод эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай, Тавантолгойг бүхэлд нь эзэмших гэсэн бүлэглэлүүдийн хүсэл бүтэлгүйтэв.
Гэхдээ, энэ хүртэл Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболттой холбоотой шийдвэр бүртээ дээрх бүлэглэлүүдээс томоохон цохилт авч ирсэн.
2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газрын сайд нар Шанхайд очиж Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын холболтын талаар Хятадын Ерөнхий сайдтай хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурсан. Өмнөх өдөр нь Улаанбаатарт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн 2025 оны улсын төсвийг унагах ажиллагааг эхлүүлж байв.
2025 оны хоёрдугаар сарын 14-нд Харбинд дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Бас л өмнөхөн нь “…Хоёрдугаар сарын 11-нд “…Засгийн газар огцор” жагсаал болно” гэсэн зар тарсан. Хэлэлцээрт гарын үсэг зурж байх үед Монголын томоохондоо ордог улстөрч “…Монголд баялагаа булаацалдах улстөр халуурч эхэлж байна. Эдийн засаг хаос руу явж байна. Хууль ёсны бизнес, хувийн өмчийг, улстөр, эдийн засаг, хуульчлах мэт аргаар дээрэмдэх нь эдийн засгийг тогтворгүй болгож байна. Үүнийг таслан зогсоох нь Засгийн газрын гол үүрэг. Ерөнхий сайд үүнийг ойлгож байгаа болов уу” хэмээн “жиргэж” байв шүү.
2025 оны тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Өмнөх өдрөөс нь “урьдаас бэлдсэн акц” явуулж эхлэв. Сайн ч бэлдсэн байна. Хугацаа ч орсон бололтой. Олуулаа ч байна. Хөрөнгө санхүү ч сайтар зарсан шинжтэй.
Эндээс, нэлээд сонин зүйл анзаарагдлаа.
Уг нь, Монгол Улс 70 жилийн өмнө төлөвлөөд хэрэгжүүлж чадаагүй төсөл сая эхэлж байгаа юм. Эдийн засгийн хийгээд хууль эрх зүй, тэр байтугай улс төрийн хувьд ч ихээхэн чухал төсөл байв. Харамсалтай нь, үүнийг Ерөнхий сайдын 25 настай хүүгийн мөнгөний зарцуулалтын сенсаац нам дарав. Мэдээж, тэр залуу Монголд ирж хууль хийгээд олон нийтийн өмнө тайлбараа өгч таарна. Тэр цагт, хэний мөнгийг, ямар зорилгоор зарцуулсан нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, 70 жил хүлээсэн төмөр замын холболт энэ сенсаацыг л давж чадсангүй шүү дээ. Тэрээр сая Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлын нээлт дээр “…Том төсөл хөдөлгөнө гэдэг бол том эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Том төсөл хөдөлгөнө гэдэг том сорилтуудтай нүүр тулж, даван гарна гэсэн үг” гэжээ. Тэр дутуу хэлсэн байна. Том төсөл том л төлөөс шаардана. Тэр дагуу Л.Оюун-Эрдэнэ “төлж” байна.
Ер нь бол, тэрээр ингэж цахим сүлжээгээр зохион байгуулалттай нүдүүлэх хэргээ тарьчихсан хүн л дээ. Түүний 2016 оноос хойшх улс төрийн амьдрал нь тэр чигээрээ хувь хүнд нь дайсан бэлдсэн. 60 тэрбум, Эрдэнэтийн 49, Зоригийг хөнөөсөн хэрэг, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан гээд олон асуудлыг ил гаргаж тавьсан. Үүнийхээ хариуд өнгөрсөн 10-аад жилийн турш хэлсэн үг, хийсэн үйлдвэл, явсан мөрх болгоноо шалгуулж, нягтлуулж ирсэн. Одоо ирийтэл жагссан стратегийн ордуудын асуудал хүлээж байна. Бас, Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт бол 14 том төслийн дөнгөж эхнийх нь байдаг. Дахиад дор хаяж 13 том төсөл бий. Тэдгээрийг хөдөлгөөд хариуд нь хэдий хэрийн төлөөс төлөх бол?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.