
Эхлээд, энэ цагийн улстөрчдөд эмгэнэл илэрхийлье. Учир нь, стратегийн орд дээр гадна, дотнын компанитай хамтрахад Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх учиртай.
Гэсэн ч манай улстөрчид “айл”-ын талын ашиг сонирхлын төлөө өөрийнхөө өчүүхэн эрх ашгийг хангаад л үйлчлэх нь элбэг. Харамсалтай нь, ийм улстөрчийн тоо нэмэгдсээр, бас ичиж зовохоо болиод байна.
Ер нь бол, стратегийн орд газруудтай холбоотой асуудал дээр Монголын улс төрд эв эвдрэлцдэг гэсэн үг. Тийм түүхтэй. УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, тэр байтугай Аюулгүйн зөвлөл дээр ч орд тойрсон хэрүүл, маргаан гарсаар ирсэн. Ганц жишээ сөхье. Одоогоос 15 жилийн өмнө, 2010 оны арваннэгдүгээр сарын 19-нд АН-ын ҮЗХ-ны хурал болжээ. Тэр хурал дээр Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын гишүүн Н.Батбаяр хоёр Оюу толгойн асуудлаар маргалдсан байдаг. Н.Батбаяр “…Амьдрал дээр Оюу толгойн 34 хувь Монголын талд ногдоно гэдэг худлаа. С.Баярцогт худлаа ярьдгаараа алдартай хүн. Оюу толгойн зөвхөн энгийн хувьцааны 34 хувь л Монголын талд ногдоно. Давуу эрхтэй хувьцаа манайд хамаагүй. Энгийн хувьцааны 34 хувь гэж үзвэл Монголд Оюу толгойн 6.8 хувь л хамаатай. Өрмийг нь хүнд хамуулаад хусман дээр зодолдохоо больё” гэжээ. Тэгэхэд нь Сангийн сайд С.Баярцогт индэр рүү гарч “…Энэ асуудлаар дахиж индэрт гарахгүй. Энд хэн худлаа ярьдаг вэ гэдгийг хэлэх гэж байгаа юм. Намайг Япон руу явчихсан байхад, миний хажууд суудаг Н.Батбаяр гишүүн “…Энэ гэрээг унагамаар байна, С.Баярцогт хятадуудад өгөх гэж байгаа юм” гэж бүх хүнд ярьсан. Харин надад хэлсэн хүнийг одоо би шууд нэр зааж хэлье. Энэ бүхнийг надад Х.Баттулга сайд хэлсэн” гэжээ. Энэ маргаан юу гэсэн утгатай болохыг улстөрчид, эдийн засагчид маш сайн мэднэ.
Тэгвэл, өнөөдөр стратегийн орд тойрсон ашиг сонирхлоор дээрх мэт шиг соёлтойгоор зөрчилдөхөө больжээ. Илүү хүнд, хэрцгий болсон байна.
Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт гэж манай улс анх 1955 онд Хятадтай ярьсан төсөл байдаг. Тэр жилийн хэлэлцээр бий. Үүнийг хөндөхгүй байсаар 20-иод жилийн өмнөөс хөдөлгөх гэж оролдсон. Гэвч манай улс төрийг атгасан бизнесийн бүлэглэл “…Бид авахгүй бол хэн ч авахгүй” гээд хөндлөн хэвтчихсэн. Тодруулбал, “М Си Эс” буюу “Энержи ресурс” компани энэ төслөөр дамжуулж Тавантолгойг аваад IPO хийх гэж байсан. Тэгсэн бол Оюу толгой шиг гадаадад бүртгэлтэй компани болж, орлого, зарлага нь мэдэгдэхгүй, манайд падлийгүй болох байсан. Мөн Тавантолгойг өөрийн болгох гэж улс төрд асар их мөнгө зарсан. Хамтрахаар ярьж байсан “Чайна энержи”-ийн талд “...Бид Монголын улс төрийг бүрэн хянаж байгаа” гэж ойлгуулсаар ирсэн.
Гэтэл гайтай Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайд болоод, удалгүй 2022 оноос Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төслийг хөдөлгөөнд оруулсан. Хятадын Засгийн газартай яриа хэлэлцээ хийж 2024 оны сүүлчээр ажил хэрэг болоод, сая бүтээн байгуулалт нь эхэллээ. “…Хоёр боомт 22 сарын дараа төмөр замаар холбогдоно” гэв. Энэ төмөр зам холбогдчихвол манай улс экспортоороо бусад улс орнуудаас илүү бололцоотой болно. Тийм учраас энэ “салбар” дээр нэг чигтэй Орос, Индонез, Австрали ч бүгд эсрэг байсан. Дор хаяад л хилийн цаадтайх Баяннуурын орон нутгийн компаниудын жижиглэнгийн тээвэр ч цаашдаа хүндэрнэ. Энэ утгаараа, Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төсөл дотоод, гадаадын ашиг сонирхлыг хөндөж, уур унтууг хүргэсэн.
Сүүлийн гурван үйл явдлын давхцал Хятадын талд “...Наад Л.Оюун-Эрдэнийн чинь Засгийн газар тогтворгүй” гэдгийг л ойлгуулах гэсэн акц шүү дээ. Энэ тухайд тэр өөрөө ч сая хэлсэн байна билээ. Тэрээр “...Саяхан Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой, 20 гаруй жил гацсан хил дамнасан төмөр замын төсөл нээлтээ хийсэн. Үүнийг хүмүүс бараг анзаарсангүй өнгөрлөө. Хүмүүс нийгэмд болж байгаа үймээнд анхаарах шиг боллоо. Бид хаана хаанаа хэрсүү байх цаг үе иржээ. Ийм байдлаар төслүүд гацдаг, ийм байдлаар эрх ашгуудын эрэмбэ алдагддаг. Гашуунсухайттай холбоотой асуудал дээр ингэх нь аргагүй. Би ойлгож байгаа. Тавантолгойн 51 хувийг нь Монголын компани, 49 хувийг “Шеньхуа” компани авахаар хэлцэл хийсэн. Ийм гэрээ байсан. 10 жилийн өмнөх гэрээ шүү дээ. Энэ гэрээний талаар Шанхайд очиж уулзаад “…Заавал дундын компани байх шаардлагагүй. Хоёр Засгийн газар хоорондоо тохиръё” гэсэн. “…Төрийн өмчийн хоёр компани хоорондоо гэрээ хийг” гэсэн. Та бүхэн санаж байгаа бол Шанхайд болсон уулзалтын орой улсын төсөв хоёрдугаар хэлэлцүүлгээс задарсан. Төсвийн хэлэлцүүлэг дээр ямар ямар хүмүүс ямар байдалтай, ямар байр суурь илэрхийлж байсан бэ гэдгийг та бүхэн эргээд бодоорой. Ингээд энэ асуудал яригдаж байгаад хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбинд очиж гэрээнд гарын үсэг зурсан. Тэр өдөр бас нэг харамсалтай хэрэг яг давхацсан. Угаартаж гэр бүлээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ асуудал дээр ирээд төвлөрсөн. Гэтэл 10-аад хоногийг өмнө гарсан байсан хэрэг. Харбины уулзалтаас нэг хоногийн өмнө гаргаж ирсэн. Энэ бүхэн яалт ч үгүй анхаарал хандуулах ёстой чухал асуудал. Өнөөдрийн гаргаж ирсэн надтай холбоотой асуудалд нийгэм анхаарал хандуулах ёстой. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ энэ асуудал тавдугаар сарын 14 буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтийн өдөртэй давхацлаа. Тиймээс олон нийтэд илүү хэрсүү байгаач ээ гэж хэлмээр байна” гэсэн юм.
Үнэхээр ч, түүний энэ “таамаг” үнэн байх магадлал маш өндөр байна. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэж байгаа арга, ажиллагаа нь урьдаас сайтар бэлдсэн, тавилттай, дээрээс нь маш их хөрөнгө, хүч ажиллаж буй нь илэрхий л байна. Хамгийн гол нь, энэ үйл ажиллагааг “хамгаалалттай халдлага” гэж болно. Хэнийг ч ямар ч үгээр гүтгэж доромжлох, хэлмэгдүүлэхдээ айхгүй байна. Өөрөөр хэлбэл, өндөр хамгаалалттай халдлага, ихээхэн хэмжээний дэмжлэгтэй дайралт явж байна л даа.
Нөгөөтэйгүүр, ордынхонд ингэж бужигнуулах боломжийг Ордныхон олгож байна. Учир шалтгааныг нь улстөрчид, тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа юм. Гэвч, тэд бодит үнэнийг хэлээд “...Ордын эзэн тэр ээ, улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа хэн ээ, боль оо та нар” гээд зогсохын оронд нэлээд нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа олон нийтэд таалагдахуйц жижүүрийн үг хаяад зугтацгаав. Түүнээс дор үйлдэл нь, “...Дараагийн Ерөнхий сайдын сунгаа”-нд хүртэл нэрээ явуулаад үзэх юм. Ямар толгойгоороо сэтгэхээр тэгдэг юм бол доо, бүү мэд. Өнөөдөр дуусна. Өглөө болно. Маргааштай золгоно. Үнэнтэй нүүр тулна. Уулзана.
Үүнээс гадна, тэрээр “…Нэгэнт ийм асуудал гарсан учраас миний хувьд бүх орлогоо хуулийн дагуу шалгуулна. Үүнийг олон нийтэд нээлттэй танилцуулахыг хуулийн байгууллагуудаас хүснэ. Өнөөдөр олон нийт энэ асуудлыг гаргаж тавьж шахаж шаардаж байгаа шигээ хууль бус орлогоо хураалгадаг болох энэ хуулийг батлахыг шаардах хэрэгтэй. Ингэснээр хууль эрх зүйн хувьд Сингапуртай нэлээд төстэй болно. Хүн бүхэн хуулийн дагуу орлого олох нь нээлттэй. Хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Гэхдээ нэгэнтээ тангараг өргөөд төрд ажиллаж байгаа хүмүүсийн орлого хэрэглээ бүх зүйл бүртгэгдээд тэр нь нотлогддог байх хэрэгтэй. Үүнийг “…Хөрөнгө хураах хууль нийгэмчлэх гэж байна” гэдэг зүйл яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох гэж байгаа асуудал. Тэгэхээр би иргэддээ уриалж байна. Миний хувьд орлогоо нотолж чадахгүй асуудал байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ хуулийг батлахад дэмжлэг үзүүлээч, би манлайлъя. Бусад улстөрч, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүмүүс орлогоо нотлоод энэ асуудал дээр хамтдаа нийгмээрээ дахиад нэг алхъя. ХАОАТ болон бүртгэлтэй холбоотой асуудлуудаа хамтдаа бүгдээрээ цэгцлээд явъя” гэв. Л.Оюун-Эрдэнэ хүүтэй нь холбоотой асуудал босож ирснийг дагуулаад Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах агуулгатай хуулийг батлуулахаар болж байх шиг байна.
Тэр бас “…Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсч байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсч, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа “ялаа”-нууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй. Битгий горьд. Би өөрийн хийж байгаа асуудалдаа хатуу итгэл үнэмшилтэй явна” гэлээ. “Ялаа”-гаараа дуудуулсан орд эзэмшигчид хийгээд нэр бүхий улстөрчид далдуур дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцлээ идэвхжүүлэв. Харин ил үгтэйгээрээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “…Би Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ сүйт бүсгүйдээ бэлэглэсэн цүнх, бөгжний мөнгийг эзэмшил бүхий компанийхаа ашиг орлогоор төлөх боломжтой гэж мэддэгийн хувьд үнэнг хэлсэндээ олонд адлуулсан. Өнөөдөр бизнестэй байна гэдэг бол ардчилал, бизнесийн эрх чөлөөг нээсэн 1988 оны “Цаг үе залуучууд” С.Баяр, С.Зориг, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, Баабар /Б.Батбаяр/ гэх мэт олны түүчээлсэн хувьсгалын буян. Гэтэл Ерөнхий сайд маань халамж үйлдэлтэй баялгийн сангийн нэрээр хүч түрэн бизнесийг дээрэмдэхийг эсэргүүцсэн мань мэтийг “ялаа” гэж коммунист адлал бүхий үг шидэх гэж. Баасан дээр суудаг жинхэнэ ялаа бол намчид шдээ! Өнөөдөр авлигалтай тэмцэнэ гэдэг бол МАН-тайгаа тэмцэнэ гэсэн үг” гэсэн олон талтай үг шидэв.
Ер нь бол, Ордынхон дэмжиж, Ордныхон дэвсэн “...Оюун-Эрдэнийг огцруулах” акцын ард ийм л үйл явдлууд өрнөж байна.
Өөрөөр хэлбэл, “...Л.Оюун-Эрдэнийг ухах том хэрэг, ордоо ухуулах бүр том хэрэг” гэдгийг л бүгдээрээ ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнийг улс төрд гарч ирж байхад Монголын улс төр ямар байсан билээ дээ. Өөрийн тархитай улстөрч маш цөөхөн. Дийлэнх нь гадаадаас, эсхүл банк, компанийн захирлуудаас чиглэл авдаг. Монголыг юутай хүүтэй нь мэддэг хэдхэн хүнтэй л болчихсон байсан.
Хамгийн гол нь 70 жил ярьсан Гашуунсухайтын төмөр замыг хэн холбож байгаа юм бэ. 60 жил дуншсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хэн хөдөлгөж байна вэ. Хэн нь юу хийгээд явдгийг залуу үе, улс төрөөс хол иргэд мэдэх цаг ирсэн юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.