2111-р сар, 2026Бямба гараг

Байгаль орчныг хамгаалах хамтын санаачилга ‘‘Маргаашийн ой’’ төсөл 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

5 сар 20. 10:242 мин унших

Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан БНСУ-ын Emart Inc компанийн санаачилгаар хэрэгжиж буй “Маргаашийн ой” төсөл Монгол Улсад гурав дахь удаагаа буюу хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэхүү байгальд ээлтэй санаачилгыг2024 оноос хойш Emart Inc компанийн хөрөнгө оруулалттайгаар Имарт буюу ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, “Future Forest”, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага ‘‘AfoCo’’, "Korean Forest Service", Монгол-Солонгосын “Ногоон хэрэм”-тэй хамтран хэрэгжүүлж байна.

 

Төслийн зорилго нь  2030 он хүртэл нийтдээ 15,000 мод тарьж ургуулах, Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III-р шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм. Үйл ажиллагаанд ‘‘Future Forest’’ төслийн багийн 1 гишүүн, Имартын 50 ажилтан, KMI (Korea Medical Institute) байгууллагын 30 ажилтан сайн дураараа оролцож  салхины хаалт болгох зорилгоор 4.5 га талбайн захаар нийт 400 ш хайлаас, бургас мод тарьж ойжуулах ажилд хувь нэмрээ орууллаа.

 

Хайлаас болон бургас мод нь ургалт сайтайгаас гадна салхины нөлөөг тэсвэрлэх чадвартай тул хөрсний чийгийг хадгалж бусад ургамлыг өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ''Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ‘‘Forest Tomorrow’’ төслийн зорилго нь зөвхөн мод тариад зогсохгүй, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар усалгаа, арчилгааг тогтмол хийж цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 365

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

675


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.