Ерөнхий сайд огцрох шалтаг болгосон хүүгийнхээ зарцуулсан мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгох ёстой. Энэ чухал л даа. Үүнийг АТГ шалгаж байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ үүнээс илүү чухал нь Баялгийн сан.
Дэлхий дээр Баялгийн сангаа амь оруулж, төгс хэрэгжүүлсэн орон бол яах аргаггүй Норвеги. Манайд ардчилсан хувьсгал өрнөж байх үед буюу 1990 онд Норвегид газрын тосны орлогоор байгуулсан Баялгийн сан амь орж байсан. Өдгөө 34 жилийн дараа 1.5 их наяд ам.доллараас давсан хөрөнгөөрэй дэлхийд аль ч улсын Баялгийн санг дагуулахгүйгээр тэргүүлж байна. Бүр араас нь Чили, Сингапур зэрэг орнууд зэрэгцэхгүй ч Баялгийн сан нь жил ирэх тусам хэдэн тэрбум ам.доллараар өсч байгаа юм. Харин манайд 34 жилийн дараа хийх биш дээрх улс, орнуудтай адил цаг хугацаанд эхлүүлэх боломж нь байсан. Харамсалтай нь Баялгийн санг эхлүүлэх гэж олон Засгийн газар оролдсон боловч огцорсон. Өөрөөр хэлбэл 34 жил чадаагүй ажлыг Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газар хийсэн нь үнэн. Баялгийн сан амь орж, бодитой болсоноор иргэн бүр хувь хүртэж эхэлсэн. Магадгүй бага байж болно. Гэхдээ л Баялгийн сан ийм шүү гэдгийг монголчуудад мэдрүүлж чадсан Ерөнхий сайд бол Л.Оюун-Эрдэнэ. Нөгөөтэйгүүр зөвхөн Монголд ч гэлтгүй ямар ч оронд улс төрийн хүрээнд нэгдмэл байж, том төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргахад бодлого тодорхойлогчдоос зориг шаарддаг. Монголд тэр дундаа Улаанбаатар хотод болсон нэг жишээ хэлье. 2011 онд Улаанбаатар хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байлаа. Тухайн үед хот хурдацтай тэлж, автомашины тоо огцом өсөж, түгжрэл нийслэлийн иргэдийн хамгийн том асуудал болж байв. Яг өнөөдрийнх шиг нийслэлчүүд түгжрэлээ шийд гэдэг шаардлагыг хотын удирдлагуудад тавьдаг байсан. Ингээд хотын дарга шийдвэр гаргаж автомашины улсын дугаараар замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдлийг танилцуулсан байдаг. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуульд нөлөөлнө гэж намаас нь үзэж уг шийдвэрийг бодлогоор хэрэгжүүлээгүй зогсоосон. Дараа нь хотын даргаар Э.Бат-Үүл сонгогдон энэхүү шийдвэрийг баталж, хэрэгжүүлсэнээр нийслэл хот 2012 оноос эхлээд дугаарын хязгаарлалт болон тэгш сондгойгоор явах зохицуулалт үйлчилж эхэлсэн байдаг. Э.Бат-Үүлээс хойш хотын даргаар олон хүн солигдсон ч энэхүү шийдвэрийг цуцалж чадаагүй өдийг хүрсэн. Мэдээж түгжрэлийг бууруулах зөв шийдэл биш ч гэлээ үүнээс илүү дээр шийдлийг одоог хүртэл гаргаж ирээгүй л байгааг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл Г.Мөнхбаяр болон Ардын нам энэ шийдвэрийг гаргахдаа зориг нь дутсан. Харин үүнийг Э.Бат-Үүл зориглож хийсний хүчинд өдгөө зам дээрээ таг зогсчихгүй л явж ирлээ. Энэ утгаараа аливаа шийдвэрийг зориглож хийх хүн ховор. Үүнтэй адил хамтарсан Засгийн газар байгуулахаас эхлээд том төслүүдээ зарлаж, улмаар Баялгийн санг амь оруулах зоригтой хүн Л.Оюун-Эрдэнээс өөр хэн ч байгаагүй. Хэрэв хүүхдийнх нь тансаг хэрэглээг шалтаг болгож огцруулахаар тэмцэгчид санасандаа хүрч, Л.Оюун-Эрдэнэ ажлаа өглөө гэхэд түүний эхлүүлсэн том төсөл, Баялгийн сангийн бодлогыг хэрэгжүүлэх хүн гарч ирэхгүй. Үнэндээ хамтарсан Засаг огцорч дараагийн засгаа МАН дангаараа бүрдүүлээд явбал юун Баялгийн сан, юун хөгжлийн мега төслүүд явах битгий хэл кабенетаа хагас жилийн хугацаанд ч тогтвортой байлгаж чадахгүй. УИХ руу оруулсан Засгийн газрын бүх хууль гацна. МАН-ын дан Засгийн газар дэндүү том сөрөг хүчинтэй болох учраас тэр. Парламентын дэмжлэггүй болсон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа алхам дутамд доголдож эхэлнэ. Ийм Засгийн газар нөгөө л 1.5 жил гэдэг цикл рүүгээ буцаад орно гэсэн үг. Цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн эрх баригчид амжилт горьдох боломжгүй нөхцөл байдал хүлээж байна.
Энэ бүгдийг угтаа өнөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ийм атал аливаа асуудалд яагаад хүлцэнгүй байгааг гайхаж байна. Яагаад аясаар нь явна вэ…
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН


ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.