2111-р сар, 2026Бямба гараг

Л.Алтангэрэл: Сэлбийн үерийн далан зургаадугаар сарын 30-нд дуусна

5 сар 26. 10:141 мин унших

​​​​​​​

Сэлбэ голын үерийн далангийн бетон ирэх сарын 30-нд дуусгаж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн болохыг албаны хүн хэлэв.

Энэ тухай УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл "Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийг барих ажлыг "Билгүүн Монгол" констракшн гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар хяналт тавьж байгаа юм.

Сэлбийн 1,400 метр үерийн хамгаалалтын далангийн бетон хийцийг зургаадугаар сарын 30-нд дуусна. Үүний дараа гадна болон дотор тохижилтыг зэрэг хийх юм. Уг тохижилтыг Хот төлөвлөлт, судалгааны газраас гаргасан зургийн дагуу хийнэ.

Одоогийн байдлаар 240 метр далангийн ажил үлдсэн бөгөөд сарын дотор бүрэн дуусна. Голын овоолсон шороог эхнээс нь тэгшилж, зайлуулж, шавар шавхайгүй болгож байгаа. Бетон хийц цутгахын тулд уснаас хамгаалж шороон овоолго хийсэн нь таагүй байдал үүсгэсэн" гэлээ.

Тохижилтын тухайд Сэлбэ голын эргээр иргэд амарч суух усны урсцын тохируулгатай, ногоон байгууламж, хоёр даланг холбосон гүүрэн байгууламж, явган болон дугуйн зам тавихаар зураг төсөлд тусгажээ. Харин авто замгүй баригдахгүй аж.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 365

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

675


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.