2111-р сар, 2026Бямба гараг

Барилгачин Батсүх Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргалаа

5 сар 27. 8:424 мин унших

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын тендерт ганц ч Монгол компани оролцох боломжгүй нөхцөл тавиад хуулийн дагуу 2025.05.30-ны өдрийн дотор бүрдүүл гэх шаардлага тавьж байгаа нь техник өгөгдлийн буюу тендерийн худалдах авах ажиллагааны баримт бичигт сүүлийн таван жилийн борлуулалтын орлогоос аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх гэсэн өндөр босго тавьсан байна.

Тухайлбал Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь нийтдээ 840 тэрбум төгрөг, багц болгож хуваасан хэдий ч хоёрдугаар багц нь л гэхэд жилийн 136 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байхыг шаарджээ. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улсад ийм хэмжээний орлоготой хувийн компани маш ховор. Нөгөө талаас энэ нь Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуй нэгж ажилтай, орлоготой байхын эсрэг зохицуулалт болж байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний төсөв, өртгийн боломжийг тендер зарласнаас 5 сарын дотор материалаа бүрдүүлж өгнө гэдэг бол Монгол Улсын Хуулийн этгээдийн хувьд асар хүндрэлтэй юм.

Уг нөхцөл шаардлагаас шалтгаалан гадаадын компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдаж, улсын эдийн засгийн хяналт, аюулгүй байдал алдагдах эрсдэл бий болоод байна.

Мөн Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төр эдийн засгийн зохицуулалт хийхдээ нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх ёстой. Гэтэл Монгол Улсын хуулийн этгээд орох боломжгүй шаардлага, бүрдүүлэхэд ч хүндрэлтэй давчуу цаг хугацаа тавигдах нь төсвийн зохицуулалт, үүнийгээ дагаад нийгмийн хөгжилд саад учруулсан Үндсэн хуулийн шаардлага зөрчсөн хуулийн зохицуулалт болж байна.

Төсвийн хэмнэлтийг зөвхөн орлого, зардлын хэмжээнд анхаарч, хэмнэлтийг хэрэгжүүлэх нь нийгмийн суурь хэрэгцээ, хүн амын амьдралын чанарыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, нийгмийн үйлчилгээний төсөвт хэмнэлт хийх нь тухайн чиглэлийн тусгай хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, хойшлуулах, бүр цуцлах зэрэг үр дагаварт хүргэж, улмаар төрийн зүгээс хүлээсэн нийгмийн сайн сайхны төлөөх үүрэг, зорилгыг биелүүлэхэд саад учруулж байна.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна.

Иймд төсвийн сахилга бат, хэмнэлтийн зорилго нь нийгмийн хөгжлийг хангах төрийн үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөхгүй, харин нийцтэй, тэнцвэртэй хэрэгжих шаардлагатай. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн эдгээр заалтууд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эдийн засгийн зохицуулалт нь хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх” гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна.

Мөн уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэмнэлт нь хүлээн зөвшөөрөхүйц байх, үр ашигтай байх, бодитой байх, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих гэх мэт зарчмыг баримтлахыг заасан. Нөгөө талаар маргаан бүхий Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтууд нь үндсэн зорилтдоо нийцээгүй, мөн  Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эдийн засгийн аюулгүй байдал ба Төрийн хэмнэлтийн дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын хүрээнд хэмнэлт хийх нь зөвхөн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэхэд чиглэсэн байж болох ч зарим тохиолдолд төсвийн санхүүжилт зогсох, орхигдох нь эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Жишээ нь төрийн төсөл, арга хэмжээнүүдийн үргэлжлэл болон чанарт шууд нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд аюул учруулж болно.

Г.Батсүхийн гаргасан гомдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтууд нь төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг богино хугацаанд багтаахыг тулгаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах буюу зогсоох зохицуулалт хийсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүд төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, улмаар төсвийн хэрэгжилт, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна хэмээн үзэж, дээрх заалтуудыг Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгөхийг хүссэн байна.                                                                       

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 372

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

680


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.